Австрийн 15 иргэнд Буддын ухааны диплом өгсөн байна

7-р сар 01, 2012

Буддисмын бэлтгэл шатны диплом горилж байгаа Вена хотын их сургуулийн эхний бүлэг оюутнууд өнгөрөгч 6-р сарын 25-ны өдөр төрөлх Австри улсдаа дипломоо гардаж авлаа.

15 Австри оюутнууд нь Пали дахь Шри-Ланкийн их сургуулийн тусламжтайгаар Вена хотын их сургуулийн Буддизм ба Христосын шашны академийн зохион байгуулсан шалгалтанд тэнцэж байж энэхүү дипломыг авчээ.

Дипломоо гардаж авсан оюутнуудыг хүндэтгэн Шри Ланкийн элчин сайдын яамнаас оюутнууд болон элчин сайдын газрын ажилчдад зориулж адис хүртээх ёслолын үйл ажиллагаа зохион байгуулжээ. Эрхэм Дээд Вижаяарапура Силаванса Теро, Венийн Буддист Төвийн тэргүүн хамба лам нар ёслолыг удирдаж явуулжээ. Үргэлжлүүлэн Шри Ланкаас ирсэн Вилаччиеэ Кассапа Теро ном хаялцсан байна.

Эрхэм Вилаччиеэ Кассапа Теро ирсэн хүмүүст хүмүүнлэгийн тухай ойлголтыг буддын өнцгөөс орон байрны талаар хоёр талын байр сууринаас тайлбарлаж мөн амьдралын хүрднээс гарах зэрэг сэдвийг онцлон тэмдэглэсэн байна.

Венийн Буддист Төвийн тэргүүн хамба лам өөр шашин, ёс заншилтай газар амар амгалан, тэнцвэрийг олж авахын тулд ажиллахын ач холбогдолын талаар онцлон тэмдэглэжээ. Вижаяарапура Силаванса Теро элчин сайдын яамныханы тус нэмрээр хоёр их сургуулийн хоорондын гэрээнд гарын үсэг зурж Академид Буддизм судлалын курс анхлан нээлээ.

Дипломоо гардаж авсан Австрийн 15 оюутан Палигийн их сургуульд мэргэжилээ дээшлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Буддисм ба Христосын шашны академид зохион байгуулагдсан ёслол дээр Автсри дахь Шри Ланкийн онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Азиз оюутнуудад диплом гардуулж өгсөн байна.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй