Адгуус боловч хүндлэх ёстой хэмээсэн нь

11-р сар 25, 2014

Урьд Варанасын оронд Ариун Өглөгч хэмээн нэгэн хаан буй бөлгөө. Тэр бээр ном төрийг тэтгэн явж бүхийгээс хүмүүний нутаг дахь нэгэн ой дотор хүний хэлээр ярьж чадах бөгөөд сайн явдалт нэгэн тагтаа шувуу, нэгэн туулай, нэгэн заан буй ажгуу. Тэд нар нааш цааш янаглан ханилж бүхийгээс ийн хэлэлцвэй. Бид ах дүүгээ үл мэдэхийн тул аливаа хүндлэхийг эс мэдэх бөгөөд хэн миний ах болохыг хэрхэн мэдэх хэмээсэнд заан өгүүлрүүн: -Энэ модны сүүдэрт би нялх цагтаа хэвтдэг байсан бөлгөө хэмээв. Мич бээр: -Намайг нялх цагт энэ мод надтай чацуу байсан бөлгөөд би дээгүүр нь харайж тоглодог байсан бөглгөө хэмээв. Туулай бээр: - Энэ мод таван хуруу өндөр хоёрхон навчтай бүхий үед үүний дээрх шүүдрийг би долоодог байсан бөлгөө хэмээвээс, тагтаа: - Энэ мод миний баасны хөрөнгөнөөс ургасан бөлгөө хэмээсээр ах дүүгээ мэдэж заан нь мичийг хүндлээд, тэр хоёр туулайг хүндлэн тэр гурвуул тагтааг хүндэлж, дөрвүүл өөр өөрийн язгуур зохиолдох амьтны амийг үл таслах тэргүүтэн таван буяны явдалд зохиож оршсоноор тэр оронд зуд турхан, өвчин тахалгүй сайн цаг болж амьтан бүхэн амаржлаа хэмээмүй.

Тэр цагт хаан энэ мэт амар жаргалан болсон нь миний хүчин болой хэмээн санасанд зөн билигт нэгэн арш бээр: - Энэ мэт болсон нь тийм дөрвөн амьтны хүчин болой хэмээснийг хаан сонсгоод эгэл олон хүн ард амь таслах, худал хэлэх, архи уух, зэрэг таван зүйлийн гэмийг тэвчиж арийн явснаар жил цаг маш сайн болон амьтан ихэд амаржив гэнэ.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй