Асуулт хариулт

Нүглээ арилгаж болох уу?

Хүн болгон алдаж эндэх нь байдаг. Харин түүндээ гутран шаналаж, уруудан доройтох биш, хийсэн гэм нүгэлдээ гэмшин, хойшид дахин нүгэл үйлдэхгүй, алдахгүй байхыг хичээх хэрэгтэй. Бурхан багшийн сургаалд ямар ч гэмийг цайруулж арилгаж болно гэж сургадаг. Харин бусад шашнаас онцлогтой нь хийсэн гэмээ арилгаж өгөхийг бурханаас гуйх биш хүн өөрөө өөртөө дахиж нүгэл хийхгүй гэж андгай тангарагийн хүчээр гэм нүгэлээ арилгадаг.

Нүглийг зөвхөн буянаар л арилгадаг бол нүгэл хийхгүй байхыг хичээнэ гэдэг нъ буян юм. Дээр дурдсан нүгэл гэдгийг хийхгүй байх эрмэлзэлийг буян гэнэ.

Нүгэл гэж юу вэ?

Зөвхөн Бурханы шашин төдийгүй бусад шашинуудад ч буян нүглийн талаар дэлгэрэнгүй номлосон байдаг.

Нэгэнт бидний жаргал, зовлонгийн шалтгаан нь бидний үйлдсэн буян болоод нүглийн мөн чанар учир нүглийг танин мэдэж түүнээс зайлсхийснээр бид зовлонгоос ангжирч чадах юм.

Бурхан багшийн сургаалд нүгэл гэж юуг үздэг вэ гэхээр бусдын эрх ашгийг хөндөж, бусдад зовлон учруулах сэдэлттэйгээр бие, хэл, сэтгэлээр дамжуулан үйлдэгдэх бүх үйлийг нүгэл гэдэг.

Үйлийн үр гэж юу вэ?

Үйлийн үр гэдэг нь байгалийн бөгөөд физикын хууль юм. Байгал дэлхийн зүй тогтол, учир шалтгааныг судлан танихаас өмнө түүнийг аливаа нэгэн далдын хүчтэй холбон тайлбарлах нь элбэг байдаг. Жишээ нь аянга буухад тэнгэр хилэгнэж байна гэх зэргээр үздэг байжээ.

Гэвч хүн төрөлхтөний хөгжил дэвшилийн явцад тэр мэтийн мухар сүсэг, бишрэл биднээс алслан холдож бид бүхэн юмсын зүй тогтолыг учир шалтгааны үүднээс шинжлэх ухаанчаар танин мэддэг болсон. Жишээ нъ Исаак Ньютон алим мөчрөөс тасран унасан шалтгааныг судлаж таталцалын хуулийг нээсэн.

Энэ мэт энгийн зүйлүүд хүртэл учир шалтгаантай байдаг.

Хүний жаргах, зовох нь хэн нэгэн Дээд Эзэн тэнгэрийн хайр ивээл, ял шийтгэл гэж тайлбарладаг байсан буурангуй хуучин үзлийг няцаан хүний жаргах зовох шалтгаан нь гаднаас бус, хүн өөрийн үйлдсэн сайн муу үйлтэй нь холбоотой байдаг учир үйлийн үрийн сургаалыг Бурхан багш бидэнд сургаал номондоо үлдээсэн байна.Бидний жаргах зовох нь зөвхөн биднээс өөрсдөөс нь хамаардаг. Бидний хийсэн сайн үйл бидэнд зол жаргалыг авч ирдэг.

Харин хүний өдүүлсэн гэмт явдал нь хүсэшгүй зовлонг авч ирдэг юм.

Бурханы олон янзын зураг байдаг. Ямар учиртай юм бэ?

Бурханы сургаал ёсоор амьтан бүхэн гэгээрэлд хүрч болдог. Гэгээрэлд хүрсэн бурхад ч өөр өөрийн намтар түүх, замналтай байдаг.

Жишээлбэл нийт Монголчуудын шүтээн Жанрайсиг бурхан гэгээрэлд хүрэхээсээ өмнө бусдыг нигүүлсэх, энэрэн хайрлах сэтгэлээрээ бусдаас онцгой байсан тул одоо бид нигүүлсэл, бодъ сэтгэлийн билэг тэмдэг болгон шүтдэг.

Маани, тарни гэж юу вэ?

Маани тарпи гэдэг нъ Бурханы сургаалын хамгын дээд охь шим юм. Жишээ нь Жанрайсиг бурхны “ОМ МА НИ БАД МЭ ХУМ” гэдэг тарнийг бид бүгдээр мэднэ. Энэ тарни нь эх болсон зургаан зүйлийн амьтныг зовлонгоос гэтэлгэхийн тулд уншдаг Жанрайсиг бурхны билиг ухааны томьёолол юм.

Маани, тарни нь Бурхадын эрдэм чадлыг авианы хэлбэрээр илэрхийлдэг. Маани, тарни унших нь бурханд ойртон, тэднээс шид адис хүртэх арга болдог.

Хүний дотоод сэтгэлд байгаа бүх сайн эрдэм, билиг оюуныг сэргээхэд тусладаг. Тарнийн хүчээр бид гадны сэтгэл үймүүлэх зүйлээс ангид байж, дотоод оюун ухаантайгаа хялбархан холбоо тогтоож чаддаг. Тарни унших үед сэтгэл хөдлөлийн эрчийг сааруулж, сэтгэл амгалан болгодог. Мөн тарнийг өвдсөн хүмүүст эмчилгээ болгон сэтгэл санаа нь тогтворгүй байгаа хүмүүсийг тайвшруулахад хэрэглэдэг. Тиймээс “Ом ма ни бад мэ хум” гэдэг Жанрайсиг бурхны тарнийг олон дахин уншиж байгаарай.

Хүн Бурхан болж болох уу?

Бурханы сургаалаар энэ ертөнцийн хүсэшгүй зовлон бүгд ”би” гэдэг аминчхан үзлээс урган гардаг. Энэ ”би” хэмээх бодлоо ялан дийлж ёс суртахуун болон оюун ухааны төгс гэгээрэлд хүрэхийг л бурхан болох гэдэг. Магадгүй бурханы шашны хувьд бурханд итгэж үнэмшинэ гэдэг нь ертөнцийг бий болгогч далдын хүчинд итгэх биш бөгөөд сайхан сэтгэл, саруул ухааны хөгжил, гэгээрэлд итгэх итгэл юм. Бурханы сургаал ёсоор хүн бүхэнд ийм гэгээрэлд хүрэх боломж, бурханлиг чанар бий гэж үздэг.

Яагаад ном уншуулдаг юм бэ?

Бурханы ном зарлигт сүсэглэх, гэр орондоо залж хүндлэн тахих, сүм хийдэд очиж ном уншуулах гээд буян хураах амар хялбар аргууд байдаг.

Ном уншуулж байгаа хүн эргэлзэлгүй итгэж сүсэглэж чадвал Бурхан, номын адистид түргэн оршиж таны санасан хэрэг амар хялбар бүтэхийг сайн санах хэрэгтэй.

Бурханы шашныг шүтэхийн ач тус юу байдаг вэ?

Бурханы шашинтан болж үйлийн үр зэрэг номлол сургаалыг судлаж мэдсэнээр жаргал, зовлонгийн үүсч бий болох үнэн бодит шалтгааныг ухааран ойлгож, өөрийн муу сэтгэлийг ялан дийлж, сайн сайхан бүхэн рүү тэмүүлэх сэтгэлийн эрч хүч, өндөр тэмүүлэлтэй болдог.

Бурханы шавь буюу Бурханы шашинтан гэж хэн бэ?

Энэ дэлхий дээр маш олон шашин шүтлэг байдаг. Тэр бүхэн өөр өөрсдийн сургаалтай, ертөнцийг үзэх үзэлтэй.
Эдгээрээс Бурхан багшийн сургаал нь хамгийн энэрэнгүй аливаа зүйлийг шинжлэх ухаанчаар шинжлэн судалдаг. Тийм учраас Бурхан багшийн сургаалыг үнэн зөв танин мэдэж, амьдрал ахуйдаа хэрэгжүүлдэг хүнийг л Бурханы шавь, Бурханы шашинтан гэнэ.

Буян яаж хийх вэ?

Буян хураах олон арга байдаг. Бурхан багшийн айлдсан ном сургаалын дагуу аливаа зүйлийг  хийж бүтээвэл буян болдог. Бурханы шашны эртний уламжлалтай монголчууд бид Бурханы ном судрыг гэр орондоо залж, түүнийгээ уншиж, уншуулахыг эрхэм болгосоор ирсэн. Мөн суврага эргэх, сүм дуган гороолох, хүрд эргүүлэх, маань мэгзим унших, бурхан шүтээнд тахил өргөх зэрэг олон аргаар буян хураадаг.

Ухааны арван орон гэж юу вэ?

Ухааны таван их орон

1.  Дуун ухаан
2. Шалгадаг ухаан
3. Урлах ухаан
4. Тэжээх ухаан \ анагаах ухаан\
5.  Дотоод ухаан

  Ухааны таван бага орон

1. Зохист аялгуу
2. Илт өгүүлэх
3. Эвсүүлэн найруулах
4. Дууриал бүжиг
5. Одон зурхай

Дуун ухаан

Үсгийн өгүүлэгдэхүүний утгыг тодорхой мэдүүлэх ухааны орныг хэлнэ.

Шалгадаг ухаан

Үг хийгээд утгын эндүүрлийг арилгаад, уг мөн ёсыг нь чухам үнэнээр нотлон буулгадаг ухааны орон мөн.

Урлах ухаан

Биеийн ур, хэлний ур, санааны ур гурвын урлах үйлийг нь зонхилж үзүүлсэн ухааны орон мөн.

Тэжээх ухаан

Өвчний мөн чанарыг танин барих, өвчин ямар шалтгаанаас үүсэх, нэгэнт үүссэн өвчнийг хэрхэн арилгах, хойшид тэрхүү өвчнийг яаж засах арга замыг заасан ухааны орон мөн.

Дотоод ухаан

Судрын аймаг сав, номхотголын аймаг, илтийн аймаг сав гэдэг Бурханы шашны номлол сургаалыг данд нь багтааж гаргадаг гурван аймаг савын ухааны орон мөн.

Зохист аялгуу

Хүний чихэнд яруу бөгөөд сэтгэлийн эрхийг булаах үгсийг зохист аялгуу гэнэ.Зохиолын бие, чимэг , амь гурав хийгээд утгын чимэг, дууны чимэг, далдлах үгийн чимгийг дараалал ёсоор үзүүлсэн ухааны орон мөн.Зохист аялгууг мэдвээс үгийн чимэгт үл мунхарна..

Илт өгүүлэх

Өгүүлэгдэхүүний нэг утгыг өгүүлэгчийн олон нэрийн зүйлээр илтгэх ухааны орон мөн.Үүнийг дотор нь салаалуулж ялгавал тооны илт өгүүлэх, нэрийн илт өгүүлэх хоёр болно. Илт өгүүлэхийг мэдвээс нэрийн зүйлд үл мунхарна.

Эвсүүлэн найруулах

Энэтхэгийн үсэг, Түвдийн үсэг хоёрын утгыг эвсүүлэн найруулж, өгүүлэгчийн үг, өгүүлэгдэхүүний утга хоёрыг нийлүүлэн холбох ухааны орон мөн.Эвсүүлэн найруулахыг мэдвээс шүлэгт үл мунхарна.

Дууриал бүжиг

Цам харайх , Охин тэнгэрийн бүжиг тэргүүтнийг олон зүйл чимэг зүүлт, баг өмсгөл сэлтийг өмсөж бүжиглэх, урих өгүүлэх, харайх бүжиглэхийн арга мөрийг үзүүлсэн ухааны орон мөн.Дуулан бүжиглэх, дуун эгшгийн зүйл багтдаг.

Одон зурхай

Нас титэм заяаны тоо, одон гариг, нар сарны хөдөлгөөн байрлал, сайн муугийн үрийг тооцон зурах ухааны орон мөн.Одон зурхайг мэдвээс авах огоороход үл мунхарна.

                                                      \ “Билгийн мэлмий” сонин\

Бурханы шашин гэж юу вэ ?

Бурханы шашин нь чухамдаа зовлонгийн эх үүсвэр болсон нүгэл хилэнцийг хэрхэн тэвчих, аз жаргалын эх үүсвэр болсон буяны сайн үйлсийг хэрхэн үйлдэх арга зам, үүнээс үүдсэн дотоод муу сэтгэлийг засах онол, практикийн цогц шийдэл юм. 

Бурханы шашинтан гэж хэн бэ ?

Бурханы шашинд аз жаргалтай амьдралын үндэс болсон бусдын эрх ашгийг үл зөрчих ёс суртахуун, бусдыг асран хайрлах энэрлийн сэтгэлийг эрхэмлэн үздэг. Аливаа хүн ёс суртахуун болон энэрэнгүй сэтгэлтэй болохын тулд эдгээрийн талаарх бүрэн гүйцэд ойлголт ба юмс үзэгдлийн эцсийн мөн чанарыг ухаарах хэрэгтэй тул оюунлаг, мэдлэг боловсролтой байх шаардлага бий болно. Тиймээс бурханы шашинтан нь оюунлаг мэдлэг боловсролтой, ёс суртахууныг эрхэмлэдэг, энэрэн нигүүлсэгч байх ёстой.

Бурханы сургаал гэж юуг хэлнэ вэ ?

Бурханы сургаалд бидний жаргал, зовлон бүгд угтаа өөрсдийн хийсэн сайн, муу үйлдлийн үр дагаварт бий болдог бөгөөд элдэв үйлдэл хийхэд хүргэдэг удирдан жолоодогч нь дотоод сэтгэл мөн хэмээн айлдсан байдаг. Тиймээс бурханы сургаалын эрхэм зорилго нь сэтгэл санаагаа ариусгаж гэгээрэл, аз жаргалыг олох явдал тул дотоод сэтгэлийн талаарх өргөн уужим ойлголтонд үндэслэсэн сэтгэл засах уран нарийн арга ухаан нь бурханы сургаалын үндсэн ухагдахуун юм.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй