БИДНИЙ АМЬДРАЛЫГ ӨӨРЧЛӨХ ҮЙЛИЙН ҮРИЙН 12 ХУУЛЬ

2-р сар 05, 2016

Үйлийн үр гэж юу вэ? Карма гэдэг нь үйлдэл гэсэн утгатай санскрит үг. Үйлийн үр гэдэг нь Ньютоны “аливаа биед тодорхой хүчээр үйлчилхэд нөгөө бие ижил хүчээр эсрэг чиглэлд үйлчлэх” хуультай ижил утгатай. Бид бодох, ярих, үйлдэл хийх болгондоо түүнд үйлчилэх хүчийг бий болгодог. Энэхүү буцах хүч шалтгаан нөхцлөөс хамааран өөрчилөгдсөн, таагүй болсонбайх магадлалтай бөгөөд ихэнх хүн үүнийг өөрчлөх боломжгүй. Шалтгаан болон дагаварын хууль нь шийтгэл бус тэр чигээрээ хүнийг хөгжүүлэх, сайжруулахын тулд байдаг.



Хүн үйлийн үрээс зугтах боломжгүй, зөвхөн өөрийн үйлийн үрийг л эдлэх жамтай. Үйлийн үрийн хуульд үл итгэж, үл тоосноор түүнээс ангижрах боломжгүй байгалийн хууль юм. Үйлийн үрээс айж суухын оронд сэрж гэгээрэхийн тулд хичээх нь илүү дөхөм билээ.



1. Агуу хууль
• Юу тарина түүнийгээ хураана. Үүнийг “шалтгаан ба үрийн хууль” гэх нь ч бий.
• Энэ амьдралдаа чи юуг үйлдэнэ түүнийгээ хүртэнэ.
• Аз жаргал, амар амгалан байдал, хайр, үнэнч нөхөрлөлийг хүсвэл Аз жаргалтай байж, Амар тайван амьдарч, Бусдыг хайрлаж, Найз нөхөддөө үнэнч бай.
2. Бүтээхүйн хууль
• Амьдрал бол аз дайралт биш, хичээл зүтгэлийн үр дүн.
• Дотроо ч гаднаа ч бид ертөнц дэлхийн нэгээхэн эс ширхэг.
• Бидний гадаад байдал дотоод хөгжил дэвшил маань хаана явааг илтгэдэг.
• Өөрөөрөө бай, амьдралдаа юуг хүсэж байна тэр бүхнээрээ өөрийгөө хүрээлүүл.
3. Даруу төлвийн хууль
• Бууж өгөхийг хүсэхгүй байгаа зүйл чинь таныг үргэлж дагана.
• Орчин тойрноосоо дайсанг л олж хараад, сөрөг бүхэнд төвлөрч, өөрийнхөө эргэн тойрноос заавал нэг муу дүр олохыг хичээж байгаа бол бид төрлөө дээшлүүлэх тухайд огтхон ч анхаарахгүй байгаа хэрэг.
4. Өсөлт дэвшлийн хууль
• Та хаашаа явна тийшээ л очино.
• Бидний хөгжүүлэх, өөрчлөх ёстой зүйл бол бидний сэтгэл болохоос хэн нэг хүн, газар орон, эд юмс биш билээ.
• Бидний амьдралд заяасан цор ганц зүйл бол БИД өөрсдөө. Тийм учраас бид өөрсдийгөө ялах учиртай.
• Өөрийнхөө зүрх сэтгэл дотор, мөн чанартаа хэн болохоо өөрчилж чадвал амьдрал маань ч дагаад өөрчлөгддөг.
5. Үүрэг хариуцлагын хууль
• Амьдралд маань таагүй, болохгүй зүйл тохиолдох үед би өөрөө болохгүй, нэг л буруу хандлагатай болсон байдаг.
• Бид хүрээлэн буй орчныхоо тусгал, энэ бол ертөнцийн үнэн.
• Бид өөрт заяасан амьдралынхаа өмнө үүрэг хариуцлага хүлээх учиртай.
6. Шүтэн барилдлагын хууль
• Хэдийгээр бидний хийсэн зарим үйл үр дүнгүй мэт харагдах авч, дэлхий дээр оршин буй юм бүхэн хоорондоо холбоотой гэдгийг мартаж болохгүй.
• Алхам бүр дараачийн алхам руу хөтөлж, урагшилсаар байдаг.
• Ямар нэг ажлын ард гарахын тулд хэн нэгэн эхний алхмыг хийх хэрэгтэй.
• Эхний алхам ч бай сүүлийн алхам ч бай үүргийг гүйцэтгэхэд хувь нэмрээ оруулсан л бол аль аль нь чухал.
• Өнгөрсөн-Одоо-Ирээдүй бүгд холбоотой.
7. Төвлөрөлийн хууль
• Хоёр зүйлийн тухай нэг мөчид бодох боломжгүй
• Хэрэв бидний анхаарал Гэгээрэлд төвлөрсөн бол наад захын уур бухимдал, шунал хорсол гэх мэт муу сэтгэлд зай байхгүй.
8. Бусадтай хуваалцах, найрсаг байх хууль
• Үнэн байж болох тэр зүйлд та үнэхээр итгэдэг бол, хэзээ нэг өдөр тэр үнэнийг батлах шаардлага гарч магадгүй.
• Ингэснээр бид үнэн гэж итгэдэг, түүнийгээ нотлохыг хичээдэг сургааль номоо амьдрал дээр турших боломж гарлаа гэсэн үг.
9. Яг энд, яг одоод байх хууль
• Юу болоод өнгөрсөнийг эргэн харж шинжлэх нь биднийг яг одоод, яг эндээ байхад саад болдог.
• Хуучин бодлууд, хуучин замнал, зан ааш, хуучин мөрөөдөл...эдгээр нь биднийг шинэ бүхэнтэй учрахад садаа болдог.
10. Өөрчлөлтийн хууль
• Бид явж ирсэн замаа өөрчлөх цаг нь болчихоод байхад өөрчлөхгүй байснаар гашуун туршлага давтагдахад хүргэдэг.
11. Тэвчээр болон урамшууллын хууль
• Бүх шагнал эхлээд төлөөс шаарддаг.
• Үргэлжид үнэ цэнэтэй байх шагнал тэвчээр болон үргэлжийн хичээл зүтгэлийг шаарддаг.
• Бид хийх ёстой зүйлээ хийж, цаг нь ирэхэд түүнийхээ үр шимийг хүртэхэд жинхэнэ баяр жаргалыг мэдэрдэг.
12. Ач холбогдол, урам зоригийн хууль
• Юу үйлдсэн ч түүний үрийг заавал эдэлнэ.
• Аливаа зүйлийн жинхэнэ үнэ цэнэ нь хийсэн үйлийн эрчим хүч, зорилгын шууд үр дүн юм.
• Хувь хүн бүрийн хичээл зүтгэл бүх нийтийн хичээл зүтгэлийн нэг хэсэг.
• Сайн зорилгогүй үйл хэргүүд бүх нийтэд тус болохгүй харин ч хор хөнөөл учруулдаг.
• Энэрэл хайраар жигүүрлэсэн хичээл зүтгэл амьдралыг гэгээлэг болгож, бүх нийтийг сэхээрүүдэг.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй