БИЕЭ ЗӨВ АВЧ ЯВЖ СУРЦГААЯ

7-р сар 08, 2014

Хүн төрөлхтөн хөгжлийнхөө хугацаанд бий бол гож чадсан оюун ухааны бүтээл, ололт амжилтаа ихэд хайрлан дээдлэж зүй ёсоор бахархан ирсэн. Гайхамшигт сод бүтээлүүд нь тэднийг, биднийг цаг хугацааны чинадад мөнхлөн үлдээдэг. Соёлт ард түмэн дэлхий дахинаараа тэдгээртэй танилцан судлах, таниулах ажил өргөн далайцтай хийсээр байна. Энэ судалгааны арвин их сангийн нэгээхэн хэсэг жинхэнэ оюун ухааны охь, олон зуун жилийн туршид эрэлхийлэн хүндлэж бишэрсэн сэтгэл оюунаас сурвалжтай хүндэтгэл тахилын орон, урлагийн сод бүтээлүүд бол бурхадын баримал, шуумал, хөрөг зураг, дуган сүм, суврага тэргүүтэн юм. Бурхадын тансаг ур хийц, илэрхийлсэн утга агуулга бүхий л талаас нь шинжлэн судлаад зүй ёсоор үнэлж өдгөө ӨНДӨР ГЭГЭЭНИЙ маань урын бүрхадыг Дэлхийн сая сая соёлтард түмэн нэгэнтэй мэддэг болжээ. Энэ тансаг шүтээний дэргэд төрж өсөн, ажиллаж амьдарч яваа бид нар хэн хүнд тэр болгон олдохгүй аз завшаан тохиосон азтангүүд билээ. Тиймээс бид бахархаж явахын дашрамд хүндлэн дээдлэсэн сэтгэлийнхээ илэрлийг зохистойгоор илэрхийлж цэвэр үзэмжтэй, хүн хараад өөрийн эрхгүй сүсэг төрөхөөр хэмжээнд байлгахад хүн бүрийн оролцоо чухал юм. Та хийж үйлдэж байгаадаа анхаарлаа хандуулан бодож үзээрэй ...

-Та сувраганд, дуганд тос нялж, хадаг энд тэндээс зүүдэг үү? Дуган сувраганд тос нялж, шүдэнз нааж, энд тэнд ганц нэгээр байх ёрдгор сэрдгэр мод бол гоноос хадаг зүүж, хүрдэн дээр нас барагсадынхаа нэрийг наах гэх мэт бүхий л тохиолдолд аливаа юмсын цэвэр үзэмжтэй, эс бол үзэмжгүй муухай бохир байх нь таны сэтгэхүйд хэрхэн нөлөөлдөг болохыг бодоод үзээрэй л дээ... Ариун дагшин сэтгэл ханаж, нүд баясгах тахил шүтээний орон байх ёстой шүү дээ.  БУРХАН ШҮТЭЭН МИНЬ.

Олон нийтийн болоод Дуган сүмийн газар мөргөлөөр явахдаа уранхай, хир буртаг болсон өнгө гажуу зохисгүйг өмссөн, архи, тамхи хэрэглэх, сонгино, сармис тэргүүтэн хүнд хилэнцэт идээ ундаа хэрэглэх, балмад шируун хараалын үг хэлэх, хулгай дээрэм, зодоон жанчаан үүсгэх тэргүүтнийг тэвчин цээрлэж бодол оюундаа ёсгүй муу, залхиа санааг төруулэлгүй явдал мөрөө хичээн орчин тойрондоо ариун ёсыг сурталчилагч үлгэрлэн үзүүлэгч байхын тулд та өнөөдрөөс эхлэн шамдан суралцаарай.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй