БИЧИН ЖИЛД ТАНЫ АМЬДРАЛЫГ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОХ БУДДИСТ ЗӨВЛӨГӨӨ

2-р сар 08, 2016

Та бүхэнд бичин жилийн мэнд хүргэе.
Бурхан, ном, хуваргын чуулганд авралыг одуулмуй, шалтгаан ба үр дагавар, үйлийн үрд итгэмүй. Бид Бурхан, Ном, Хуваргын чуулганд авралыг одуулдаг бол мөрийтэй тоглож, мах идэж, согтууруулах ундаа хэрэглэж, тамхи татдаг байсан ч Бурханы шашинтан мөн гэсэн үг.
Сайхан сэтгэлтэй, халамжтай байцгаая. Бусдыг өөртөө сайхан сэтгэлээр хандаасай гэж хүсдэг үү. Тэгвэл хүмүүс ч бас тэдэнд сайхан сэтгэлээр хандаасай гэж хүсч байгаа.
Өгөөмөр байцгаая, зөвхөн мөнгө төгрөг, үнэт эрдэнэсээр биш өөрсдөд байгаа цаг хугацаа, орон зай, мэдээлэл мэдлэгээр өгөөмөр байя.
Бурхан багш ахуй үесийн хүсэл шунал үл хангагдах бөгөөд үр жимс үл гарна гэснийг санацгаая. Үл гүйцэлдэх хүсэл шуналыг хангахаар өөртөө дарамт ачаа үүрэхээ больцгооё. Дараагийн хэдэн цагт бидэнд юу тохиолдохыг хэзээ ч мэдэх боломжгүй. Тийм болохоор яг энэ мөчид, энэ цагт төвлөрч суръя. Хэрвээ аяга цай ууж суувал тэрхүү цайг энэ амьдралын сүүлийн цай мэт ууя.
Баян болохыг хүсч байна уу, тэгвэл өөртөө байгаадаа талархаж, сэтгэл хангалуун байж сур.
Загварлаг, хөөрхөн харагдмаар байна уу, тэгвэл Версаче, Долче-габбана мөрөөдөхийн оронд эелдэг даруу, өөртөө итгэлтэй, сайхан сэтгэлтэй байвал тэгэж харагдана.
Бусад хүмүүс чамайг сонсоосой гэж хүсч байна уу, тэгвэл хатуу ширүүн үг хэлэхээ больж, яриагаа инээмсэглэн эхэлж бай.
Үр хүүхэд, залуу үеийнхэнээ амжилт гаргаасай гэж хүсч байна уу, тэгвэл тэдэнд амбиц, хүсэл тэмүүлэл, эд баялаг, зорилго чиглэлийг өөрөөр харахыг, тэдний өөр утгыг ойлгуулж өг.
Хүүхдээ битгий эрхлүүл, эрхлүүлчих юм бол хүүхдүүд хүйтэн хөндий, сэтгэлээр үргэлж унасан хүн болж өсч хүмүүжинэ.
Тэднийг битгий хурдан хэрсүүжүүлэх гэж, том болгох гэж хүчил.
Хүүхдээ тэмцээнд ялах нь маш чухал гэж бодоход бүү хүргэ.
Долоо хоногтоо ядаж ганц удаа гэртээ хооллохыг хичээ.
Дэлгүүрээс хэрэгтэй хэрэггүй зүйлс худалдан авч гэрээ дүүргээд хэрэглэхгүй хадгалсаар хаяхад бүү хүр.
Хамгийн чухал нь эцэг эхчүүд хүүхдэдээ зааж сургах үүргээ биелүүлцгээе. Хүүхдэд бид эелдэг, өр зөөлөн байхыг дан ганц үгээр ойлгуулж чадахгүй. Эцэг эхчүүд үлгэрлэн үзүүлэх хэрэгтэй. Бид олон нийтийн газар эсвэл утсаар ярихдаа чанга дуугаар ярихгүй, үсэрч харайхгүй байх гэх мэт аар саархан зүйлсэд ач холбогдол өгдөг шигээ зан суртахууныг зааж сурга. Бидэнд бусад хүмүүс муухай хандахыг хүсдэггүй шиг бусад хүмүүс ч тэдэнд муухай хандахыг хүсдэггүй.
Төлөвлөгөөгүй байж сурцгаая, долоо хоногт нэг юмуу хоёр цагийн турш аливаа зүйлсийг ая зөнгөөр нь орхиж сур. Амралтын өдрийг төлөвлөхөөр амралт жинхэнэ амралт болж чадахгүй, дуусах дөхлөө гэж стресст орсоор дуусдаг.
Хамгийн чухал нь энэ зөвлөгөөг уншаад өнгөрөх биш Бичин жилийн эхний өдрөөс хэрэгжүүлж эхлэх явдал юм.
Эдгээрийг хэрэгжүүлж байгаагаа мэдсэн даруйдаа жаахан дугхийгээд авах, сайхан хөгжим сонсох, сайхан номны нэг юмуу хоёр хуудсыг унших зэргээр өөрийгөө урамшуулаарай. Өөртөө “энэ алхмуудын дараа би эх болсон хамаг амьтны төлөө мятрашгүй үйлчлэгч боол нь болно” гэж сануулаарай.
~ Зонсар Генце ринбүүчи~

Орчуулсан: Ч.Аниргүм

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй