“БОДИСАДВЫН ГУЧИН ДОЛООН ГАРЫН АВЛАГА”

10-р сар 30, 2012

“Бодисадвын явдал” хэмээх нэр томъёо буддын гүн ухаан ном сударт элбэг тохиолддог. Энэхүү нэр томъёоны утга учир, агуулгын талаар судар шастирт “Өөрийн эрх ашиг, тус хэргийг зөвхөн эрхэмлэх явцуу үздэгийг орхиж, бусдын эрх ашиг, сайн сайхны тусын төлөө зорисон, басхүү тэр л зорилгоо амьдрал бие, хэл, сэтгэлийн үйлээрээ хэрэгжүүлж яваа их төрөлхтөний сэтгэл ухаан, үйлс ажил бүхнийг багтаан авч үзэх ёстой” болохыг тодорхойлсон буй. Буддын гүн ухаанд хамаг амьтны сайн сайхан, амгалан жаргалангийн дээд хутагт хүрэх нь бусдыг энэрэн хайрлах, нилүүлсэхүй сэтгэл, боди сэтгэл тэргүүтнээс үүдэлтэй хэмээн үзэх бөгөөд эл утгыг нотлон эртний Энэихэгийн гүн ухаантан Шантидэва гэгээн бээр “Ертөнцөд зовлон юу буй, тэр бүхэн өөрийгөө жаргуулах хүслээс уршигдах, ертөнцөд амгалан юу буй, тэр бүхэн бусдыг жаргаах сэтгэлээс үүдмү” хэмээн тодорхойлсон буй. Чингэж бусдын төлөө хэмээсэн сэтгэлийг тухайлбал бодь сэтгэлийг өөрийн үндсэнд төрүүлснээр сая хүн төрөлхтөний амгалан жаргалан сайн сайхан хөгжилд хүрэхийн нэгэн үндэс бүрэлдэх учрыг энд тодорхойлжээ. Дээр өгүүлсэн “Бодисадвын явдал” маань чухамхүү энэ боди сэтгэлээс үүсч, улмаар өглөг тэргүүтэн зургаан барамидаар арвижин, гэгээрэхүйн дээд хутагт хүрнэ гэж буддын гүн ухаанд үзнэ. Чингэж “Бодисадвын явдал” хэмээх ухагдахуун нь хүн төрөлхтөн болоод хамаг амьтны гэгээрэхүйн дээд хутагт хүрэх зам мөрийг багтаасан гүн утгатай, оногдохуун болох нь тодорхой байна. Лашруулан хэлбэл, “Бодисадвын явдал” хэмээх оногдохуун нь буддын гүн ухааны ертөнцийг үзэх онол, хөгжил дэвшилийг үзэл баримтлалын тулгуур болж, улмаар онол, практикийн гол зарчим болж ирсэн гэж үзэж болохоор байна. Буддын гүн ухааны онол, практикийн асуудлыг судлахаар энэхүү “Бодисадвын явдал” хэмээх нэрийн дор байгаа оногдохууныг судлах нь чухал билээ. Үүн лүгээ холбогдуулан Төвдийн эрдэмтэн лам Тогмэд самбуугийн зохиосон “Бодисадвын гучин долоон гарын авлага” хэмээх бүтээлийг толилуулж байна.

“БОДИСАДВЫН ГУЧИН ДОЛООН ГАРЫН АВЛАГА”

Логи Шура дор мөргөмү.

Алин ном бүхний одох ирээдүйг болгоовч

Амьтны тусыг ганц хичээнгүйлэн зохиогч

Ачит дээд лам хийгээд авралт Жанрайсиг танаа

Ашид үргэлж гурван үүднээс бишрэнгүйгээр мөргөе.

Тус амгалан гарах орон туулсан бурхан нугууд

Туст дээдийн номыг бүтээснээс төрсөн бөгөөд тэдгээр нь

Тэдгээрийн гарын авлагыг мэдэхэд чухал тул

Тэрхүү бодисадваа нугуудын гарын авлагыг номлож үйлдэе.

1.

Чөлөө учралын онгоцыг олоход бэрх ба олсон энэ цаг

Өвөр бусдын орчлонгийн далайгаас гэтлэхийн тулд

Өдөр хийгээд шөнөд алгасахгүй байж

Сонсохуй сэтгэлийг далуулах нь бодисадвын гарын авлага мөн.

2.

Амраг саданийн зүг тачаалын ус мэт хөдөлж

Атаат дайсны зүгт уулын гал мэт бадруулах

Авч орхихыг мартсан мунхагийн харанхуй

Аяа эцгийн орныг тэвчих нь бодисадвын гарын авлага мөн.

3.

Муу орныг тэвчиснээр нисваанисаар зэрэгчлэн бүрхэгдэх

Нэн алгасрал үгүй болж буяны найруулга аяндаа арвижих

Тунгалаг оюунаар номонд баттай мэдэл төрүүлэх тул

Аглагийг шүтэх нь бодисадвын гарын авлага мөн.

4.

Өнөд удаан нөхөрлөх ураг садангаас тус тус хагацах

Шамдалаар бүтээсэн эд баялаг нь хойно хоцрох

Бие цогцосын зочны байшинг сүнсний зочин орчих

Энэ насыг оюунаар орхих бодисадвын гарын авлага мөн.

5.

Алин лугаа нөхөрлөвөөс гурван хорыг арвижуулах бөгөөд

Сонсох, санах дадуулахын үйлдвэрийг доройтуулагч

Асрахуй хийгээд нигүлсэнгүй болгож үл үйлдэгч

Муу нөхрийг тэвчих нь бодисадвын гарын авлага мөн.

6.

Алин нэгийг шүтвээс гэмийг барьж болох бөгөөд

Эрдэм нь арван тавны сар мэт арвижих

Дээдийн багш садныг өөрийн биенээс илүү

Энхрийлэн барих нь бодисадвын гарын авлага мөн.

7.

Өөрөөн орчлонгийн шоронд хүлэгдсэн тул

Ертөнцийн хэн нэг тэнгэр аварч чадах билүү

Тиймийн тулд алинаа итгэвээс хуурмаг үгүй

Чухаг дээдэд аврал одуулах нь бодисадвын гарын авлага мөн.

8.

Машид тэсэхүйеэ бэрхтэй муу заяаны зовлон нугууд

Хилэнцийн үйлийн үр болохыг зарлигдсан бөгөөд

Тиймийн тул аминдаа тулсан ч хилэнцийг

Хэзээ ч үйлдэхгүй нь бодисадвын гарын авлага мөн.

9.

Гурван орчлонгийн амгалан өвсний шүүдэр шиг

Түр зуурын нэг бээр эвдрэх жамтай тул

Хэзээ ч урвадаг үгүй тонилохуйн дээд хутагтийг

Тусад чухалчлах нь бодисадвын гарын авлага мөн.

10.

Тэргүүлшгүй цагаас өөрийгөө энхрийлэгч амьтас

Эх нугуудыг зовооход өөрийн амгалангаар юу үйлдэх

Тиймийн тулд тоолшгүй амьтныг гэтэлгэхийн тулд

Бодь сэтгэлийг үүсгэх нь бодисадвын гарын авлага мөн…

АБЭБХ-ын ерөнхий нарын бичгийн дарга,

гавж Т.БУЛГАН

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй