Борбудурын гайхамшиг

12-р сар 16, 2015

Борбудурын цогцолбор бол Индонези улсын төв Яавад орших 8-р зууны үеийн бурханы шашины их хөлгөний урсгалын томоохон дурсгал юм. Борбудурын цогцолбор дэлхий дахины хамгийн агуу дурсгалт газруудын нэгт зүй ёсоор тооцогддог. Хэдий үед байгуулагдсан нь үл мэдэгдэх тус цогцолборыг Нийтийн он тооллын 7- р зууны сүүлч 8-р зууны эхэн үед баригдсан гэж таамагладаг. Бүхэл бүтэн хагас зууны турш Бурханы шашины ариун орон байсан энэ байгууламжийг хүн төрөлхтөн 18-р зууныг хүртэл дахин нээж олоогүй юм. Байгууламж бүхэлдээ 55 мянган квадрат метр лавийн чулуугаар толгодын оройн дээр бүтээгдсэн бөгөөд шаталсан пирамид хэлбэртэй юм. Голын суваргыг тойрсон гурван дугуй байгууламж түүнээс арай нам түвшинд оршино. Байгууламжийн ерөнхий хийц маяг лянхуа цэцгийн хэлбэртэй. Эртнээс нааш Лянхуаг Бурханы цэцэг гэж үзсээр иржээ. Бүх шаталсан үеүдэд Дияанд оршсон Бурхан багшийн 92 дүр байх бөгөөд 1460 хоргодох хэсэг буюу гонхтой. Хамгийн бага түвшиндээ 160 гонх байх агаад бүгдээрээ шалтгаан ба үрийн тухай тайлбар дүрсийг агуулсан. Шаталсан үеүдийн дунд хэсэгт Ятакагийн үлгэрүүдээс санаа авсан Бурхан багшийн амьдралыг харуулсан түүх домгийг өгүүлсэн хэсэг бий. Орой хэсэгт нь бусадтайгаа адил гонх, элдэв чимэглэл байхгүй бөгөөд дугуй ханатай тагтнууд, эхлэл төгсгөлгүй дугуй дүрсүүд байдаг. Доорхи зурагт дияанд оршсон 92 Буддагийн нэг хэсэг байх бөгөөд үүнийг жижиг суваргын дотор байрлуулсан маягтай хийжээ. Энэ бүх баримлууд янз бүрийн гарын барьцтай бүтээгджээ. Энэ нь таван мутарлагийн аль нэгийг заасан байх аж. Үүнд: зүүн зүгийг илэрхийлсэнийг оюун ухааны ертөнцийг, өмнөд нь адислалыг, баруун нь бясалгалыг, хойд зүг нь эр зоригийг харин голын барьц нь ном номлохын илэрхийлэл гэдэг. Бурханы шашины үнэт бэлгэ тэмдэг болохын хувьд Борбудур суварган байгууламж нь энэ гариг дэлхий, сансарын хүлээст хорвоогийн хуулбар зураг шиг бүтээгджээ. Энэ суварган байгууламжийг гурван төрөлхийтнийг илэрхийлэх мэт зохиомжтой ч гэж үзэх нь бий. Байгууламж доороос дээш өгсөх гурван түвшинтэй. Хамгийн багад муу сэдлээс үүдсэн хүсэл шуналдаа хүлэгдсэн хүнийг, дунд түвшиндээ өөрийнхөө муу үйлийг хянаж сайн, эерэг чанараа дээшлүүлж байгаа хүнийг илэрхийлсэн байдаг бол хамгийн өндөр түвшиндээ бие болоод сэтгэлийн хувьд хүсэл шуналаас ангижирч сансарын хүлээснээс гэтэлж буй Бодьсадваг тус тус дүрсэлсэн байдаг ажээ

Орчуулсан: Ч.Аниргүм
Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй