Брагри ламын авсан хар азарга

9-р сар 22, 2014

Онгийн голын гурван хийдийг байгуулагч, Халхын тавдугаар богдын ёнзон багш, Дамдин янсан бурханы налжорваа Брагри лам Дамцагдорж гэж алдартай нэгэн лам байсан билээ. Тэрбээр нэгэн удаа хоёр шавиа холын нэгэн хошуу руу илгээж, тийм нэгэн хүнээс азаргыг нь худалдаж аваад ир, үнэ битгий хайрлаарай гэжээ. Хоёр шавь нь заасан айлд нь очвол наадамд олон түрүү авсан тэдний нэгэн азарга хөл нь доголоод уралдаж чадахаа больсон байжээ. Тэр азаргыг багш нь худалдаж аваад ирэхийг даалгасан учрыг хэлж үнэ хөлсийг төлөөд хөтлөн нутаг буцжээ. Буцах замдаа хоёр шавь нь “Багш энэ хөлгүй азаргаар яах гэсэн юм бол. Ийм их үнэ төлж авч байдаг” хэмээн ярьж явжээ. Ирээд багшдаа азаргыг авчирснаа дуулгав. Багш нь буюу Брагри лам тэрхүү азаргыг нэгэн хүнээр төхөөрүүлж нядлуулжээ. Үүнд нь нөгөө хоёр шавь нь бүр гайхаж мэгдэн “Та өдий их үнэ төлж авчирсан азаргыг ингэж нядлуулах ямар хэрэг байсан юм бэ” гэхэд “Багшид нь эрт дээр цагт нэгэн хүн намайг төрлийг минь дээшлүүлж өгөөрэй гэж хэлж байсан юм. Тэр хүн дараа төрөлдөө энэ азарга болон төрж, олон жил уралдаж амьтныг баясган үйлээ арилгасан байна. Одоо дээш тэнгэр бурханы оронд төрүүлэх цаг нь болсон тул ингэж байгаа юм” гэжээ.       

            (Гандантэгчэнлин хийдийн лам, гавж багш Д.Цэрмаагаас 2005 онд сонсож тэмдэглэв)

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй