Буддын болон Монголын соёл судлалын төв

11-р сар 12, 2012

Тус төв нь 1997 онд дараах зорилгоор байгуулагдсан. Үүнд:

- Өөрийн орны эрдэмтдийн хүчээр монголын дорны онцлогтой нүүдлийн соёл иргэншил, буддизм дахь их, бага арван ухааны агуулгыг эдүүгээшүүлэн судлан тайлбарлах.

- Нүүдэлчин монголчуудын болон буддын соёл, ухаанаар сургалт явуулах энэ зорилгоор сурах бичиг, гарын авлага, ном бүтээл хэвлүүлэх.

- Эрдэм шинжилгээний хурал хийх, мөн олон нийтийн харилцааны хэрэгсэл зэргээр буддизмын шинжлэх ухааны агуулгыг сурталчлах.

- Дээрх чиглэлээр оюутны болон төрийн бус олон нийтийн байгууллагуудыг байгуулж ажиллуулах зэргээр буддизмыг дэмжих ажлыг олон түмний хөдөлгөөн болгох; одоо тус төвийн дэргэд ”Номын хүрдэн“ хэмээх оюутны төрийн бус олон нийтийн байгууллага ажиллаж байна.

- Хамтарч ажилладаг гадаад, дотоодын эрдэмтдийн бүтээл туурвилыг өөрийн санхүүгийн бололцооны хирээр хэвлэн нийтлэх.

- Буддын шашины болон шашин судлалын чиглэлээр гадаад,дотоодын улсын болон олон улсын байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа явуулах.

- Монголын болон буддын соёл судлалын чиглэлээр гадаад, дотоод төсөл хэрэгжүүлэх эдгээр болно.

Буддын соёл судлалын төвийн бүтэц:

Эрхлэгч,

Эрдэмтэн нарийн бичгийн дарга,

Эрдэм шинжилгээний ажилтан нараас бүрдэнэ.

Гадаад, дотоодын төслүүдэд 10 гаруй хүн ажилллаж байна.

Төвийн дэргэд “Номын хүрдэн“ хэмээх оюутны клубтэй: тус клуб нь төвийн удирдлага дор бие даасан үйл ажиллагаа явуулдаг.

Төвийн материаллаг бааз:

Тус төв нь номын эх бэлтгэх тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд буддын судлалын чухал ховор өндөр ач холбогдолтой номын фондтой болно .

Уг номын санд:

1. Лондон дахь Төвдийн сангаас андивласан Орос, Англи хэл дээрх буддын судлалын ном товхимол, сурах бичгүүд -150 гаруй.

2. Нэн чухал, ховор төвд ном, судрууд -80 гаруй

3. 70 гаруй бурханы шашны талаар туурвисан монгол эрдэмтэн, багш нарын зохиол бүтээлүүд бий.

Сонин хэвлэл:

  1. Норовлига төвөөс 1999- 2002 оныг хүртэл “Эрдэнийн түлхүүр” сонин
  2. Билгийн мэлмий сонин 2002 оноос хойш гарсан сард нэг дугаар
  3. Монголын бурханы шашиныг хөгжүүлэх сангаас эрхлэн гаргадаг Лам нарын сэтгүүл улиралд нэг дугаар
  4. Намдоллин хийдээс “Онохуйн чимэг сонин сард нэг дугаар
Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй