Буддын шашны шинжлэх ухаанч мөн чанарыг дэлгэрүүлэхэд ШУТИС хамтарна

12-р сар 19, 2015

Буддын шашны шинжлэх ухаанч мөн чанар хийгээд давуу талын талаар лам, хуврагууд болон их дээд сургуулийн эрдэмтэд хэлэлцлээ. Хэлэлцүүлгийг МБШТ Гандантэгчэнлин хийд, Номын гурван хүрдэн сан, ШУТИС-аас хамтран зохион байгуулсан байна. “Буддимз ба шинжлэх ухаан” сэдвийн дор явагдсан энэхүү хэлэлцүүлэгт ШУА-ын эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон байна.Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц “Бид XX зууны үеийн хэлмэгдүүлэлтээс болж нийтэд шашнаа ойлгуулж чадаагүй. Бидэнд өнгөрсөн үеийн түүхийг хэт их харлуулж, хэт магтах дутагдлууд их бий. Манай улсаас гадна Европт ч бас шашинтайгаа тэмцэж байсан түүхтэй. Тухайлбал, зарим эрдэмтдийн нээлтийг шашин үгүйсгэдэг байсан. Дэлхий бөөрөнхий гэдэг эрдэмтний онолыг шашин эсэргүүцэж байсан. Үүний уршгаар шашныг эсэргүүцэх нөлөө Ази, тэр дундаа Монголд орж ирсэн. Ер нь Монголчуудад гадны улсаас тэр чигт нь аливаа юмыг хуулбарлаж, даган дуурайх үзэл давамгайлдаг. Одоо бид үүнээс ангижирч аливаад шинжлэх ухаанчаар хандахад суралцах хэрэгтэй. Үүнд шинжлэх ухаан, шашин хоёр нэг тал гэж бодож байна” гэв.

ШУТИС-ийн захирал Б.Очирбат “Бидний хандлага өөрчлөгдөж байгаа. Орчин үед бид инженерийн өндөр боловсролтой хүмүүсийг бэлтгэхээс илүүтэй “хүнийг хүн” болгох асуудлыг чухалчилж байна. Монголчууд буддын шашинтай ард түмэн. Бид энэ шашнаа шинжлэх ухаанчаар ойлгуулах, таниулах үүгээр дамжуулж хүнээ хөгжүүлэх боломж нээлттэй байна” хэмээгээд буддын шашныг дэлгэрүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн буддын мэдлэг ухаан нь орчин цагийн шинжлэх ухааны салбаруудтай дүйцэхүйц, зарим талаараа давуу болохыг нотлосон эрдэм судлалын хандлага олон улсад ажиглагдаж буйг хуралд оролцогчид онцолж байв. Тухайлбал, АНУ, Япон, Энэтхэг болон Европын зарим орнуудад буддын шашин судлалын чиглэлээр эрдэмтэд санал бодлоо солилцож, хурал уулзалт хийсээр байгаа аж.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй