Бурханы ном ба Залуучууд

10-р сар 09, 2012

МҮОНТ –ийн Ариусахуйн Гүмүда нэвтрүүлэгийн 6-р сарын 4-ны буюу Бурхан багшийн дүйчсэн өдрийн дугаарт маш онцгой зочид оролцлоо. Өөрөөр хэлбэл ихэвчлэн лам хувраг оролцдог энэ нэвтрүүлэгт анх удаа залуучууд оролцож бурханы шашны талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Залуучууд хөтлөгчийн асуусан асуултанд өөрсдийн бодлоор хариулж харин тэдний яриаг гавж Д.Нямсамбуу онол, номын талаас нэмж дэлгэрүүлэн баяжуулж ярилцлагыг улам ч сонирхолтой болгосон юм. 

Орчин үеийн залуучууд ёс суртахуунгүй залхуу гэж их шүүмжилүүлдэг хэдий ч тэдний дунд бас зөв явахыг хүссэн хэсэг байна гэдгийг манай “Club21” болон “Очирт Залуу Манлай” клубын гишүүд нотолсон юм. Мөн нэвтрүүлгээр хар тамхинд орсон нэгэн охин ерөөлөөр лам багштай болж, бясалгал хийж, бурхны номонд шамдан суралцсаны үр дүнд хорт зуршлаасаа салж чадсан тухай гарсан нь бурханы шашин  ямар ч хүнийг сэхээрүүлж, зөв зам мөрт оруулж чаддагийн бодит жишээ юм. Үүнчлэн олон сонирхолтой сэдвээр залуучууд ярилцсан юм. 

Нэвтрүүлэг цацагдсанаас хойш олон хүмүүс манай төвийн 159991 дугаарлуу “дэмжиж байна” гэсэн мессежийг их илгээж байснаас харахад бидний хийж буй үйл цаг үеээ олсон, нийгэм эдгээр залуусыг хүлээж байсан нь тодорхой байна. Энэ дашрамд бидний үйл хэргийг дэмжиж урмын үгээ харамгүй хайрласан нь бидэнд их урам өгсөн гэдгийг хэлэхэд маш таатай байна.  

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй