Бурханы ном мэт гэрэлт зул

9-р сар 09, 2012

Бурхан багшийн дүйчсэн өдрийг тохиолдуулан олон сайхан буян номын үйл явагдсан. Эдгээрээс хамгийн сэтгэл хөдөлгөм нь “Гэрэлт зул өргөх ёслол” байлаа. Ёслолыг IBS(Intelligent Buddhist Society), “Club 21” болон “Сэтгэлийн амарлил” зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан.

Итгэл үнэмшил, хүндрэл бишрэл нэгтэй нийт 4000 сүсэгтэн олон төв цэнгэлдэх хүрээлэнд цугларч хамтдаа бясалгал хийн, Монгол эх орноо мандуулах сайн сайхан болгох хүслээ шивнэсэн юм. Мянга мянган гэрэлт зул шөнийн харанхуйг гэрэлтүүлэх нь яг л бурхны ном сургааль хүнийг яаж гэрэлтүүлдэгтэй зүйрлүүлж болохоор тийм сайхан харагдаж байсан. Тэр сайхан зүйлийг харсан хэн бүхний сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй.

Манай клуб ын хувьд уг ёслол нь хамгийн анхны олон нийтийн ажил байсан бөгөөд клубынхаа эхлэлийг ийм сайхан буянтай үйлээр эхлүүлсэндээ бид их баяртай байгаа. Мэдээж уг ёслол олон олон сайн дурын ажилчидын тусламжгүйгээр амжилттай болж өнгөрөхгүй байсан юм.  Бидний энэ сайхан үйлсэд идэвхи зүтгэл гарган оролцсон МУИС-ийн бүх оюутнууддаа, Батлан Хамгаалах Сургуулийн сонсогчиддоо талархалаа илэрхийлье. 

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй