БУРХАНЫ ШАШИНЫ ЭРТНИЙ 7 АГУЙ ЭНЭТХЭГИЙН МУМБАЙ ХОТООС ОЛДЖЭЭ

1-р сар 20, 2016

Санжай Гандигийн нэрэмжит үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойгоос эртний 7 агуй олджээ. Эдгээр агуй нь бурханы шашины хуврагуудын сууц бөгөөд тэдгээрийн зөвхөн нэгийх нь суварганы оройн хэсэг үлджээ. Эдгээр агуй нь Канхерийн агуйнуудаас эрт үед баригдсан гэж судлаачид үзэж байгаа бөгөөд хуваргуудын борооны улиралаар хорогдох байр байсан бололтой.

Шинээр олдсон агуйны нэг болох энэ агуйд Канхеригаас дээш 1 цаг орчим мацаж байж хүрдэг.

Энэтхэгийн археологийн хүрээлэнгийн алба ёсны зөвшөөрөлтэйгөөр шинэхэн олдсон агуйд судалгаа хийхээр хүлээж байгаа судалгааны багийнхан энэхүү агуй нь МЭӨ 1-р зуунаас МЭ 5-аас 6-р зууны үед хамаарахыг тогтоогоод байгаа юм. Энэхүү олдворыг гурван судлаачийн бүрэлдэхүүнтэй Археологийн төв, Мумбайн их сургууль, болон тус сургуулийн Эртний энэтхэгийн соёл судлалын тэнхимийн эрхлэгч Сураж Пандит, Сатаяэ коллежийн Виле Парле нарын хамтарсан баг өнгөрөгч хоёрдугаар сард илрүүлсэн юм.

"Шинэхэн олдсон агуйнууд нь Канхерийн агуйнуудаас ч эртнийх байх магадлалтай бөгөөд эдгээр агуй нь Канхерийн агуйнаас архитектурын хувьд энгийн, усны нөөцлүүргүй байгаа юм. Цаашилбал МЭӨ өмнөх 1-р зууны үеийн шинэ чулуун зэвсгийн хэрэглэл бид олж илрүүлсэн” хэмээн судалгааны багийн ахлагч Пандит өгүүлжээ.

Тэрбээр цааш нь “энэхүү долоон агуйг олж илрүүлсэн нь санамсаргүй хэрэг биш, тухайн газарт явуулсан системтэй судалгааны үр дүн” хэмээжээ. Газар нутаг дээр судалгаа хийж хайгуулын ажлаа эхлэхээс өмнө гурван сарын турш багийнхан баримтын судалгаа хийсэн бөгөөд үүнд топографийн судалгаа, усны нөөцийн судалгаа ч багтаж байв. Учир нь ихэнхи ийм агуйнууд ямар нэг усны нөөцийг түшиглэн байгуулагддаг байжээ. Канхерийн агуй нь МЭӨ 1 - МЭ 10-р зуунд хамаардаг бөгөөд усны систем борооны усыг хадгалах шийдлээрээ алдартай билээ.

Орчуулсан: Ч.Аниргүм


Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй