Бурханы шашны зан үйл ба айл гэр

11-р сар 12, 2012

Шинэ байранд орсноор тухайн айл гал голомтоо шинээр үүсгэж байгаа хэрэг билээ. Аливаа байх сууцанд шинээр орохдоо ариулах үүднээс хүмүүс сүсэг бишрэлээрээ ном уншуулдаг. Ер нь хүн гэдэг үргэлж муу зүйл, атгаг санааг сэтгэлдээ тээж явдаг учраас тэр муу муухай бүхэн биеллээ олохоос эмээж, лам залж ном айлтгуулдаг учиртай. Энэ нь нэг ёсондоо сэтгэл зүйн засал гэж ойлгож болно. Мөн Монголчууд шинэ гэрт орсны дараа газар, уул усны аюулаас хол байх үүднээс бурхан багшийг хамгийн анхны айлдсан ном болох “Дашзэвэг”-ийг уншуулдаг. Айл гэрт хүний үйлдэхүйгээс үл шалтгаалах ямар ч гай гамшиг тохиолдож болох тул эдгээрээс зайлсхийх, түүнчлэн газар лусыг номхотгох үүднээс ном уншуулдаг бөгөөд тэрхүү ном нь үүд, хоймор, галын сахиус гэх мэт орон гэрийг хамгаалдаг сахиуснуудад даалгавар болж очдог. Хуучин байр сууцанд орохдоо ном айлтгадаг учир нь хоёр зүйлд буй: Эхнийх нь, өөрт төрж буй атгаг муу санаагаа дарахын тулд, удаахь нь, шүглэсэн ад тотгорыг хөөн зайлуулж, нухчин дарж, ирээдүйд учирч болох аюулаас зайлсхийхийн тулд юм. Бас муу хүнд байр сууцаа зарах нь хэмээн сэтгэлээ сэвтээх хэрэггүй. Бид од гарагсаас гадна лусын эрхшээлд байдаг. Лус гэдэг нь бидний оршин буй газар, уулын эзэд болох савдгийг усаар эрхшээн захирч байдаг юм. Тиймээс асар их усны гүйдэлтэй газрыг номхотгох үүднээс лусаас зөвшөөрөл авах хэрэгтэй болдог. Эсвээс, лус газраа өгөхгүй ба тухайн газарт барьсан барилгыг нурааж аюул учруулах болно. Тэр ч байтугай эрт үед олон сүм хийд ямар нэгэн шалтгаангүйгээр нурж сүйрч байсан түүхтэй. Энэ нь лусд айлтгаагүйтэй холбоотой байсан юм. Шинэ байшингийн газрыг очироор хөнддөг.

Орчин үеийн суурин соёл иргэншилд шилжсэнээс хойш байшин барилгыг янз бүрийн байрлалтайгаар барих болсон билээ. Ертөнцийн зүг чигт тулгуурлан хоймроо тодорхойлох хэрэгтэй. Манай ард түмэн дорнын их соёлтой учраас ертөнцийн зүг чигт онцгой ач холбогдол өгч ирсэн. Нар зүүн зүгээс манддаг учраас гэрийнхээ үүдийг тэр зүгт харуулдаггүй, дэлхийн тэнхлэгийн гол руу чиглүүлж барьдаг. Хоймор гэдэг нь гэрийн үүдний эсрэг тал гэдэгтэй уялдаатай ойлголт биш бөгөөд сайн зүг буюу хойд зүгтэй холбоотой юм. Түүнээс гадна өвөг дээдсээс хоймрыг бурхан зүг хэмээн хүндэтгэж үздэг байсан. Насны буян арвижуулах арвай боосон хадаг тоононоос уях нь гэрийн орон зайг хамгаалж байгаа хэлбэр. Тэрхүү арвайтай хадаг нь салхи шуурганаас гэрийг хамгаалж, хүндийн төвийг доош нь чиглүүлэн газрын татах хүчтэй холбож өгдөг. Монгол айлын хувьд шашны эд зүйлийг байршуулах тусгай булантай байх хэрэгтэй. Vнэндээ сэтгэлээ ариусгаагүй, бурхныг ойлгож хүлээж аваагүй цагт бурханд мянга мөргөөд нэмэргүй. Бурхан багшийг гэртээ залвал хамгийн ээлтэй. Мөн Жамсран бурхан айл гэрийг хулгай дээрэм, худал хуурмагаас хамгаалдаг. Бурхнаа залахын тухайд аливаа хүнд үнэхээр сүслэх сэтгэл байвал бурхнаа хаа ч байрлуулсан болно. Энэ нь бурхан хамгийн гол нь таны сэтгэлд байх ёстой гэсэн үг юм. Монголчууд эд баялаг урин дууддаг хэмээн “Баян Намсрай” бурхныг дээдлэн шүтдэг. “Ум аа Хум” тарнийг хэлснээр бүх зүйл ариусна. Та бүхэн хоолоо идэхдээ ум аа хум хэмээн уншваас хоол ундны дээж Бурхан, эцэг эхэд өргөгдөж, бузар нь ариусч хорлолгүй болно. Монгол гэр бол хүний, оршихуйн дээд сэтгэлгээ ажгуу. Гэрт бас булан тохой байхгүй болохоор тэнд уугиулсан арц, хүж бүх орон зайнд хүрч, үүрлэсэн муу зүйлийг арилгаж байдаг. Тиймээс орон сууцны булан тохойг арц, хүжний утаагаар сайн утах нь зүйтэй.
Үргэжлэл бий...

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй