Бурхан бологсдыг дурсах олон улсын тэмдэглэлт өдөр

8-р сар 19, 2015

Оршихуй одохуйн дунд орчлон багтдаг. Хүмүүн биднээс алсран одож, тэнгэрийн орноо заларсан өвөг дээдэс, эцэг эх, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхөд, ойр дотныхоо хүмүүсийг эргэн дурсах дэлхийн өдрийг Буяны зан үйлийн холбооноос санаачлан зохион байгуулж, Монголд анх удаа тэмдэглэх гэж байна. Дэлхий дахинаа жил бүрийн 08 дугаар сарын 23-ны өдрийг Бурхан бологсдоо дурсах олон улсын өдөр болгон тэмдэглэсээр иржээ. Энэхүү дурсах өдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд Оршуулгын үйл ажиллагаа явуулдаг бүх компаниуд өөрсдийн үйлчилгээ үзүүлсэн гэр бүлийнхэн болон олон нийтийг урьж оролцуулдаг уламжлал дэлхийн улс орнуудад хэдийнээ тогтсон байдаг.

Хорвоог орхин одсон өвөг дээдэс хайртай дотны хүмүүсээ дурсан санаж, хүндэтгэл илэрхийлэх энэхүү олон улсын өдөрт зориулж “Буяны Зан Үйлийн Холбоо” ТББ-ны энэхүү санаачлагыг дэмжин “Цаглашгүй гэрэлт төв” ТББ, “Жавзандамба хутагт төв” ТББ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хамтран зохион байгуулалцаж, мэдээллийн ивээн тэтгэгчээр Лавайн эгшиг ФМ 97,5 радио, Шинэ Монгол радио ФМ 101,7, ТВ9, UBS телевиз, times.mn, arabt.mn, ugluu.mn оролцохоор болжээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд болох Бурхан бологсдоо дурсах олон нийтийг хамарсан хүндэтгэлийн арга хэмжээг 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Уг арга хэмжээний үеэр “Бурхан бологсодыг дурсах өдөр”-ийг тэмдэглэж буй дэлхийн улс орнуудын Буяны зан үйлийн холбоодтой холбогдон, онлайн мэндчилгээ солилцож, Буддын гүн ухаан судлаач, бурхан урлаач Д. Ухаанзаяа ‘’Мөнх бусын ухаарахуй’’ лекцээ унших юм. Мөн бүх насныхны дунд бурхан болоочоо сайн сайхнаар дурссан ‘’Нартаас илгээх захидал’’ нэртэй захидлын уралдаан зарлан дүгнэж, шилдэг захидлын эздийг тус арга хэмжээн дээр тодруулахаас гадна уралдаанд шалгарсан захидлуудаас олны хүртээл болгох юм.

Иймээс “Нартаас илгээх захидал”-ын уралдаанд түмэн олныг өргөнөөр оролцохыг урихын зэрэгцээ бурханы оронд одсон хэн нэгэндээ хүндэтгэл илэрхийлэх, хэлж амжаагүй чин сэтгэлийн үгс, хожим ухаарсан сэтгэлийнхээ учгийг захидал хэлбэрээр илэрхийлж, тайвшрал, гэгээрэл, ухаарлыг хамтад нь илгээх юм.

Оршуулгын зан үйл тэр дундаа бурхан бологсодын хойдод буян үйлдэх, сайн төрөлд эргэн заларахад нь замчлан туслах, тэднийгээ сайнаар санан дурсах нь аливаа улс үндэстний соёлын салшгүй нэг хэсэг төдийгүй өвөг дээдсийнхээ захиас, сургаалийг санан дурсаж, хүндэтгэл илэрхийлэх нь ирээдүй хойч үеийнхэний хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой гэж үздэг. Түүнчлэн бурхан бологсдодоо хир зэрэг хүндэтгэлтэй хандан, зөв сэтгэл тээн хоцрох нь тухайн айл өрхийн амьдрал дэгжин дээшлэх үндэс болдог тул Монголдоо анх удаа тэмдэгдэх гэж байгаа уг арга хэмжээнд түмэн олныг өргөнөөр оролцож, бурхан бологсдынхаа араас буян хураахыг зохион байгуулагчид хүсэж байна.

Зууны мэдээ Үндэсний мэдээллийн төвд 2015 оны 8 дугаар сарын 17-ны 11 цагт болох хэвлэлийн хуралд оролцогчид:

  • “Буяны Зан Үйлийн Холбоо” ТББ-ын Шашны зөвлөх А.Эрдэнэбат
  • “Буяны Зан Үйлийн Холбоо” ТББ-ын Гишүүн Б.Отгонбаяр
  • “Буяны Зан Үйлийн Холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал Д. Мөнхнасан
  • “Цаглашгүй Гэрэлт” төвийн Тэргүүн Д.Ухаанзаяа

Дэлгэрэнгүй мэдээллийг 91915822 утаснаас лавлана уу

Бурхан бологсодыг дурсах өдрийг Монгол анх удаа тэмдэглэж байгаатай холбогдуулан “Буяны Зан Үйлийн Холбоо” ТББ-аас “Нартаас илгээх захидал” нэртэй захидлын уралдаан зарлаж байна.

~Бурханы оронд одсон өвөг дээдэс, дотны нэгэндээ хүндэтгэл, хайр, хэлж амжаагүй чин сэтгэлийн үгийг дамжуулах боломжийг олгож, сэтгэлийн амирлан, ухаарал, эргэцүүлэлийг олгоход энэхүү уралдааны зорилго оршино.

Уралдааны хамрах хүрээ: Сэтгэлээ нээхийг хүссэн бүх насныхан

Захидалд тавигдах шаардлага:
-Сэтгэлийн захидал тань ямар ч хэлбэрээр бичигдсэн байж болно (хэвлэмэл, гар бичмэл)
-Захидал 800-с дээш үгтэй байх,
-Захидлыг шуудангаар, цахим хэлбэрээр, өөрийн биеэр илгээж болно
-Оролцогч нь өөрийн овог нэг, ажил/сургууль, холбогдох хаяг, утсыг тодорхой бичсэн байна.

Захидал хүлээн авах хугацаа:
2015 оны 8-р сарын 20-ны өдрийн 18:00 цаг хүртэл

Шагналын сан:
I-р байр : Батламж, 300,000 төгрөг
II-р байр: Батламж, 200,000 төгрөг
III-байр: Батламж, 100,000 төгрөг

Захидал хүлээн авах:
14253 ш/х-325, Улаанбаатар хот, СБД, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж 9/1, Нью Майнд Группын байр

Цахим шуудан: info@mfa.mn

Холбоо барих утас: 9191-5822, 9988-9611, 9825-2118

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй