‘’Бурхан бологсдыг дурсах өдөр’’-т зориулсан хүндэтгэлийн өдрийн арга хэмжээ өргөн дэлгэр боллоо.

8-р сар 25, 2015


Дэлхий дахинаа жил бүрийн 8 дугаар сарын 23-ны өдрийг Бурхан бологсдоо дурсах олон улсын өдөр болгон тэмдэглэсээр иржээ. Энэ жилээс эхлэн “Буяны зан үйлийн холбоо” ТББ--аас энэхүү өдрийг Монголдоо анх удаа тэмдэглэх хүндэтгэлийн үйл ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болов.

Уг арга хэмжээг нээж, Буяны зан үйлийн холбооны тэргүүн, Монгол Улсыэ Үйлчилгээний гавъяат ажилтан Г.Идэрмаа хэлсэн үгэндээ, ‘’Хорвоод төрж амьдрах, хожим нь мөнх бусыг үзүүлэх гэдэг хоёр л үнэн дээр та бид амьдардаг билээ. Хүмүүн бидэн энэ нартад байгаа байдлаар бүх зүйлийг эргэцүүлэн бодоод алдаж эндэх зүйл бишгүй бий. Харин алдаж болохгүй, алдах эрхгүй зүйл бол бурхан болоочийнхоо ар талын үйлийг сайтар хийж чин сэтгэлээсээ араас нь сайн сайхныг ерөөж дурсан санах учиртай юм. Ингэснээрээ үр хүүхэд биднийх нь үйл бүтэмжтэй, эрүүл энх, элбэг дүүрэн явахын ерөөл тогтох учиртай.

Монголчууд бид ярьдаг, эцэг эхээ сайн газар сайхан нутаглуулсан, араас нь буян сайн хураасан хүний үрс сайн сайхан явдаг гэдэг. Тэгвэл бурхан болоочийг оршоох, одоох үйлийг эрхэлдэг мэргэжлийн байгууллагууд ч хичээн ажиллаж, ар гэрийн та бүхэн ч буян номын ажилд шамдвал бурхан болоочид минь амар амгалангийн оронд тайван заларч үр хүүхэд бидэндээ ивээл хайраа өгөх төдийгүй Монгол түмний минь мандан бадралд ч ихээхэн тустай ажил болноо. Энэ өдөр та бүхэн минь олны хүч оломгүй далай гэдэг үгийг санаж, дор бүрнээ хичээн буянд шамдаж сайхан сэтгэлийг, сайхан эрчмийг бие, биедээ түгээж байгаад баярлалаа’’ гэлээ.


Уг арга хэмжээний үеэр “Бурхан бологсодыг дурсах өдөр”-ийг тэмдэглэж буй дэлхийн улс орнуудыг нэгтгэсэн олон улсын Буяны зан үйлийн байгууллагаас ирүүлсэн мэндчилгээнд дурьдахдаа, “Бид өнөөдөр бурхан бологсодоо эргэн дурсан хүндэтгэл үзүүлэх, хайртай дотны хүмүүстээ талархал илэрхийлэх зорилгоор дэлхийн өнцөг булан бүрээс буюу Америк, Европ, Африк, Ази, Австрали тивээс нэгэн зэрэг сэтгэл санаа, буяны үйлсээ нэгтгэн нэгдэж чадсандаа баяртай байна” гэжээ. Түүнчлэн Ази Автралийн Оршуулгын холбооны гишүүн хатагтай Флоренс Жакүэт энэ арга хэмжээнд оролцож, энд ирсэн хүмүүст хандан талархлын үг хэлэв.

Мөн энэ үеэр Буддын гүн ухаан судлаач, бурхан урлаач Д.Ухаанзаяа “Мөнх бусыг ухаарахуй” лекцээ уншсан. Түүнчлэн уг өдөрт зориулан бүх насныхны дунд зарласан бурхан болоочоо сайн сайхнаар дурссан ‘’Нартаас илгээх захидал’’ нэртэй захидлын уралдааныг дүгнэж, шилдэг захидлын эздийг тодруулав. Нэгдүгээр байранд Хан-Уул дүүргийн иргэн Ч.Үл-Олдох шалгарч, хоёрдугаар байранд Хан-Уул дүүргийн иргэн Ш.Гэрэлтуяа, гуравдугаар байранд Хан-Уул дүүргийн иргэн Э.Хосбаяр нар тус тус шалгарлаа. Түүнчлэн уралдаанд маш олон захидлууд ирүүлсэний дотор уншигчдын таашаалд нийцсэн захидлаар шалгарсан Сонгино хайрхан дүүргийн иргэн Д.Оюунцэцэг, Баянгол дүүргийн иргэн Д.Ганмягмар нарт тусгай байрын шагналыг гардуулав. Мөн Нартаас илгээсэн захидлын уралдаанд идэвхтэй оролцсон хүүхэд багачуудыг бас урамшуулан шагнасан юм.

Тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүмүүс бурхан бологсдодоо зориулан зул өргөж, өөрсдийн хүсэл сэтгэлийг илэрхийлсэн үгсээ тээн агаарт бөмбөлөг хөөрүүлсэн юм. Энд хүрэлцэн ирсэн хүн бүр сэтгэлдээ хурсан зовлонгоосоо ангижирч, чимээгүй одсон дотны хүмүүсээ дурсан, тэдэндээ зориулж буян үйлдэж байгаадаа талархалтай байгаагаа илэрхийлж байв. Хүн бурхан болоочоо дурсахдаа, “Хөөрхий минь” гээд л дуугаа зөөллөдөгтэй адил хүн бүрийн сэтгэл зөөлөрсөн, сайн сайхан эерэг эрчим түгээсэн өдөр боллоо.

Синхрон

1.Г.Идэрмаа “Буяны зан үйлийн холбоо” ТББ-ын ерөнхийлөгч, Монгол Улсын Үйлчилгээний гавъяат ажилтан

2.Буддын гүн ухаан судлаач, бурхан урлаач Д.Ухаанзаяа

3. Ази, Автралийн Оршуулгын холбооны гишүүн Флоренс Жакүэт

4. Нартаас илгээх захидал уралдааны тэргүүн байрын шагналт Хан-Уул дүүргийн иргэн Ч.Үл-Олдох

5. Нартаас илгээх захидал уралдааны тусгай байрын шагналт Баянгол дүүргийн иргэн Д.Ганмягмар

6. Нартаас илгээх захидал уралдааны тусгай байрын шагналт Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Оюунцэцэг

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй