Говийн ноён хутагт Данзанравжаагийн есдүгээр дүр тодорлоо.

3-р сар 06, 2013

Говийн ноён хутагт Данзанравжаагийн есдүгээр дүр саяхан тодорсон билээ. Хутагтын хойд дүрээр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат Отгоннамжилын Угтахбаяр гэдэг 26 настай залууг тодруулсан нь үе үеийн ноён хутагтаа дээдэлдэг говийн зон олны сэтгэлийг баярлуулжээ.
Тахилчдад уламжилж ирсэн олон нууц байдаг төдийгүй хутагтын хойд дүр, залгамжлагчийн хэлж ирэх дохио, тэмдгийг хэнд ч үл дуулгадаг байна. Энэ заншлын дагуу говийн ноён хутагтын 9 дэхь хойд дүр тодорчээ.Мөн 400 гаруй хүнээс Дээрхийн гэгээн Далай лам тодруулсан. Тэрээр өмнө нь Хамарын хийдэд шавьлан сууж байгаад 5 жил орчим Энэтхэг улсад Буддын гүн ухааны номонд суралцаж, нутагтаа ирээд байхад нь Равжаа хутагтын хойд дүрээр тодруулаад байгаа юм. Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Равжаа хутагтын тахилч З.Алтангэрэл болон сүсэгтэн олноо төлөөлсөн 30 гаруй хүн Дээрхийн гэгээн XIV Далай ламтай уулзахаар Энэтхэг улсыг зорьжээ. Дашрамд Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн тухай товчхон өгүүлье. XIX зууны Монголын их соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийг үндэслэгч, Буддын шашны нууц тарнийн их бясалгаач, говийн тавдугаар Догшин ноён хутагт Данзанравжаа 1803 онд хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу /одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг/ Шувуун шанд хэмээх газар ядуу ард Дулдуйтын гэрт мэндэлжээ. Монголдоо төдийгүй хүн төрөлхтний соёлын өвийг түүчээлэгч Данзанравжаагийн бүтээл туурвил, ертөнцийг үзэх үзэл, дотоод сэтгэлийн гүн дэх эрчим хүчийг уудлан уншихад уул хүнээс ихээхэн хөдөлмөр, ухаан шаардах тухай эрдэмтэд хэлэлцэнэ.

Д.Равжаа хутагт хүн төрөлхтний гүн ухааны сэтгэлгээний орон зайд өөрийн эрдэм ухаан, бүтээл туурвил, авьяас билгийнхээ хүчээр довтолгон, олон талын гайхамшигт билэг авьяас, төгс гэгээрлийн утга учрыг мэдрүүлж, мөнхөд гэрэлтэх од лугаа улам тод гялалзаж, эдүгээ жаран жарныг элээсээр байна. Тиймээс ч түүний бүтээл туурвилыг ЮНЕСКО дансаллаа.Равжаа хутагт иргэний уянгын 500 орчим шүлэг, яруу найраг, 120 гаруй дууны ая дан, 50 орчим сүм хийдийг цогцлоон бүтээж, уран зураг, сийлбэр, жүжиг зэрэг урлагийн бүхий л хэлбэрийг говь нутагтаа хөгжүүлсэн шашин, түүх, бичиг соёлын аугаа их өв дурсгалыг үлдээсэн соён гэгээрүүлэгч байсан төдийгүй эдэлж хэрэглэж байсан зүйлс, үнэт эдлэлүүд нь шашин соёлын томоохон өв болон хадгалагдаж байна. Түүний бага ахуйд ээж нь таалал болж, өнчрөл хагацлын зовлон үзсэн хэдий ч ой ухаан сайтай, хурц сэргэлэн нэгэн тул айлын найр наадамд шүлэг дууг шууд зохион айлдаж, олонд хүндлэгдэн улмаар Ноён хутагтын тавдугаар дүрд өргөмжлөгдөж, Лувсанданзанравжаа хэмээн нэрлэгдэх болсон юм.

Их хутагтын жанч халсны 150 жилийн ойг олон улсын хэмжээнд хүндэтгэн 2006 онд дэлхийн соёлын байгууллага ЮНЕСКО-гоос тэмдэглэн өнгөрүүлсэн бол Хутагтын мэндэлсний 210 жилийн ойг энэ усан могой жилийн зуны дунд сарын сүүлчээр буюу долдугаар сарын 27-30-ны өдөр Дорноговь аймгийн төв Сайншандад тэмдэглэхээр болжээ. Ойг угтаж эрдэм шинжилгээний ажил, үзэсгэлэн зэрэг төрөл бүрийн ажил зохион байгуулах юм байна.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй