Гүнчав Жамбаалин ба Асрал ТББ

11-р сар 12, 2012

2002 онд Төвдийн Ванчэн Одбрүл ринбүчи ламтан үүсгэн байгуулсан ба Монголын бурханы шашныг сэргэхэд дэмжлэг үзүүлж байгаа шашны бөгөөд ашгийн бус байгууллага юм. 1995 онд Ванчэн Одрүл Ринбүчи ламтан Дээрхийн Гэгээнтэн 14 дүгээр Далай ламын тааллаар Монголд бурханы шашны номыг дэлгэрүүлэхээр ирж байсан. Гүнчав Жамбаалингийн салбар Асрал ТББ нь нийгмийн сайн сайхны тулд үйл ажиллагаа явуулдаг.

Асрал ТББ нь хүмүүсийн амжиргаа, аюулгүй хүнс, эрүүл мэнд, сургалт, орон байраар хангахын зэрэгцээ гэр бүлийг салахаас сэргийлэн сургалтаар дамжуулан шууд тусламж үзүүлдэг. Гачуурт дүүрэгт цэцэрлэгжүүлэх төсөл амжилттай хэрэгжүүлж иргэдийг орлогоо нэмэгдүүлэхэд нь зориулан олон төрлийг хүнсний ногоо тариалах аргыг хүмүүст эзэмшүүлж байна. Энэ төслийн хүрээнд байгаль орчноо хэрхэн хайрлах тухай заадаг.

Асрал ТББ-ын “Монголд Үйлдвэрлэв” төсөл нь хүмүүсийг ноос болон бусад байгалийн материалыг ашиглан үйлдвэрлэл эрхлэж тогтвортой орлоготой болгоход оршино. Энэ төсөл нь ардын уламжлалт гар урлалыг хадгалах, мөн байгалийн бохирдлын эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Энэ төрийн бус байгууллага нь Улаанбаатар хотын гэр хороололтой залгаа оршдог бөгөөд Төв аймгийн Өндөршил болон Гачуурт дүүрэгт салбар төвтэй. Түүнчлэн Монгол орны нутгийн төв хэсэгт орших Хар Хориноос холгүй орших Шанхын хийдтэй хамтран ажилладаг байна.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй