Дашчийрэвийн сан зохиогдсон түүх

1-р сар 14, 2015
  • 1.Сангийн зохиогдсон түүх болон унших ая дангийн тухай өгүүлэх нь

Эрт цагийн Их Хүрээ, олон хошуудын хийд сүмд ч бай, өнөө цагийн Гандан хийд, аймаг орон хийдүүдэд ч бай, тэрчлэн хувь хувраг нэг бүрийн цээжинд байнгын баринтаглаастай, хэзээд цээжнээс уншихад бэлэн байдаг нэгэн ном болвоос "Дашчарвэв" хэмээх сангийн судар болмой.

Энэхүү судрын тухай ярих болвоос Өндөр гэгээн Занабазарын тухай яалт ч үгүй дурдах хэрэгтэй болмой. Учир юун хэмээвээс, Халхын Түшээт хан Гомбодоржийн хөвүүн Занабазар хэмээх тэрбээр Төвдийн алдартай эрдэмтэн лам болох Жамъян цорж Дашбалдан болон Жонан Дараната Гунгаадолчог тэргүүтний хойд дүр болон тодорч, Төвдийн орноо эрхэмсэг хүндлэлтэйгээр залран очиж, Далай ламын тавдугаар дүр Агваанлувсанжамц, Банчин богдын анхдугаар дүр Лувсанчойжи-Жанцан нараас Бурханы зарлиг номын увдис эрх авшгийг сонсож суухуй дор бас ч Монгол түмнийхээ амны хишиг, энх жаргал, тэр ч бүү хэл эцэс хойт насны сайн төрөл тэргүүтнийг санан болгоож, өөрийн эрхэм багш Банчин богдод, ном туурвилын их зүтгэлтэн болохын нь хувьд ингэж айлтгасан юм гэдэг.

"Бидний Монголчууд эцэг дээдсийн үеэс эр биеийн чадлаар улс орон төвхнүүлж, засаг журмыг байгуулж явав. Эдүгээ бид дотоод сэтгэлээ ариусган засаж, буян нүглийг ялган салгах билгүүний нүдийг эрж хайх цаг болов. Түүний учраар би энд суун амуй. Багш та болгоовоос, бид Монголчуудын хувь заяанд тустай номыг зохион соёрх" хэмээн айлтгажээ.

Банчин богд Өндөр гэгээний энэхүү айлтгалыг зөвшөөн соёрхоод айлдсан нь:

"Чухам ямар үйлд голлон бодож зохиох буй" гэхэд Өндөр гэгээн:

"Манай Монгол түмэн өвчингүй эрүүл энх оршиж, үгүйрэл хоосролын зовлон үзэлгүй явж, эцэс дараагийн төрөлд Энхжин Диваажингийн орноо төрөх ийм арга адистид бүхий номыг зохиож өгвөөс сайн болох юм даа" гэжээ.

Банчин богд түүний энэ хүслийг бодон тунгааж Монголчуудын эрүүл энхийн тухайд "Оточ Маналын хураангуй уншлага –Чогдэн жалва манал", эдээр үл хоосрохын тухайд "Дээд сан Дашчарвэв", энхжин Диваажинд төрүүлэх тухайд "Потид Бавуу-Юлжигмаа" хэмээх ийм гурван ном зохиож өгч, увдис лүнг нь ч Өндөр гэгээнд хүртээжээ.

Өндөр гэгээн Төвдөөс Монгол нутагтаа залран ирж, шавь Монголчуудаас бүтээж өгсөн өргөө сүмдээ суух болжээ. Мөнөөхөн Дашчарвэв сангийн судраа өглөө бүр уншдаг байв гэнэ. Тэрбээр энэ номоо ямар ая дэгээр уншвал өлзий утга бүрдэх бол хэмээн таалал тугдамдаа болгоон сууж, нэгэн өглөө номоо айлдан сууж байтал, өргөөг нь чиглэн нэгэн өвгөн ирж айсуу гэнээ. Өтгөн сайхан цагаан сахалтай, тэр сайхан өтгөс буурал өрөөсөн гартаа хөнөг дүүрэн тараг бялхуулан цалгиулсаар ирж байх бөгөөд нэг хөлөө ялимгүй чирсхийн хазганаж явах үзэгджээ. Өндөр гэгээн өвгөний авчирч барьсан элгэн сайхан таргийг зооглон суухын ялдамд "Сангийн судрын ая дангаа" өвгөний үл мэдэг мижисхийн гишгих явдлыг дуурайлган хөглөх бодол зурсхийн орж иржээ.

Тийнхүү:

Жэ: Дэвний дагвий

Чойжи-ен

Дандан ёвоо

Гүнжий ши

Ланаа мэдбий

Дондом-ян

Дэрин чүүдэн

Яндүү –лэн.....

Аяа. Хоёр түйдлээс ангижирсан

Номын төв агаарт

Сав ертөнц шим амьтан

Бүхний шүтээн

Хэзээд ханьцашгүй

Үнэнхүү хишгийг

Хэлбэрэлтгүй өнөөдөр

Дуудан ирүүл...

хэмээн уншиж эхэлжээ. Үүнийг мөн өрөөлтэй морины явдал дагуулж ая данг зохиосон гэх нь ч бий. Учир юун боловч өндөр гэгээн маань сангийнхаа ая дэгийг Монгол ахуйгаасаа олж авсан нь гайхамшигтай байгаа юм.

Эндээс эхлэн "Дашчарвэв сан" монголын хувраг бүрийн дав даруй цээжлэх ёстой номуудын нэг болж, эдүгээ гурван зуу гаруй жилийн нүүрийг үзвэй. Эдүгээ энэ сангийн номыг лам хувраг төдийгүй, энгийн мөргөлчин сүсэгтэн нар ч уншиж суудаг болжээ.

Дашчарвэв сангийн анх гарсан түүх болон ая дан, тархац түгэлтийн тухай товчхон өгүүлвээс ийн бөлгөө.

  • 2.Дашчарвэв сангийн утга санааг өгүүлэх нь

Манай өгүүллийн эхлэл нэр "Далай ламаас илүү эрдэмтэй лам гэж үгүй Дашчарвэвээс илүү адистидтай сан гэж үгүй" хэмээснийг сонсогч та бүхнээ дахин сонордуулж сануулъя.

Манай ард түмэн хэзээнээс билиг авъяас дүүрэн төрөлхөтөн болохын хувьд аливаа зүйлийг дүгнэж хэлэхдээ гаргуун билээ.

Дашчарвэв сангийн хүч адисыг товчхон оновчтой хэлсэн энэ үгийг хөдөөгийн эгэл нэгэн лам өвгөнөөс сонссон юм. Би гайхаж, "Далай ламаас илүү лам байхгүй гэсэн нь бас ч болох боловч, Дашчарвэвээс илүү сан гэж үгүй гэдгийг тодруулж хэлээч" хэмээхүл, "Хүү минь, энэ Дашчарвэв санд чинь бүхий л сангийн судрын утга санаа бүрэн багтсан гэдэг юм даа" гэж хэллээ.

Өвгөний үгээр эрлийн чигээ тогтоож, Дашчарвэв сангийн утгыг хайх эрэлд гарлаа. Ингээд Монголын алдартай лам нарын нэгэн болох Брагри лам Дамцагдорж гэгээний зохиосон "Дээд ариусгал сан Дашчарвэвийн бясалгал утга" хэмээх номыг олж үзлээ.

Уг номонд дурдсанаар бол,

Дашчарвэв сангийн хэрэг утга нь:

  • 1.Өөр бусад хамаг амьтныг хөнөөл хоноол, гай барцадаас хамгаална.
  • 2.Одоогийн энэ ахуй үес болон ирээдүй хожмын амар жаргал, сайн бүхнийг нэмнэ.
  • 3.Аливаа санаж хүссэн хэргийг амар хялбар бүтээхэд туслана.
  • 4.Бузар буртаг, муу мундар бүхнийг арилгадаг ачтай гэжээ.
Эмхэтгэн найруулсан: Ж.Ерөөлт
Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй