Дулмалин Хийд

11-р сар 12, 2012

Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвийн Дулмалин хийд 2001 оноос анхны үндэс сууриа тавьсан билээ.

Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Олон улсын Сангийн Номын тэргүүн Зопа Ринбүүчий ламтаны Монголын Бурханы шашин дахин дэлгэрэхэд оруулж байгаа хувь нэмрийн нэг нь энэхүү хийдийг сэргээн босгосон явдал юм.

Дулмалин хийдийн барилга нь 230-аад жилийн өмнө Манжийн хаанаас Монголчуудад өргөн барьсан бэлгийн сүм бөгөөд маш нарийн ур хийцтэй, ихэвчлэн чулуун сийлбэр бүхий 15 дуган 3 давхар хэрэмтэй тун гоёмсог хийд байжээ.

Он удаан жилийн туршид буян номыг бүтээж хурал уншлагаа таслалгүй байсаар 1930-аад оны үеийн хөнөөл сүйтгэлийн аймшигт хар шуурганд өртөн сүйтгэгдсэн гэдэг.

Ингээд 1990-ээд оноос хүний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө хуульчлагдан баталгаажиж ард иргэд буян номын үйлд шамдах боломжтой болсоноор Гандантэгчэнлин хийдийн шавь, гэлэн лам О.Содном болон түүний шавь Бадамханд нар тус хийдийн нэгэн нурсан сүмийг сэргээн ном хурж байсан юм.

Ингээд 2002 оны хавраас эхлэн Монгол дахь Их Хөлгөний төвд хүсэлт тавин тус байгууллагын нэр дээр шилжүүлжээ. Тус байгууллага хийдийн барилгуудыг шинэчлэн засварлаж, одоогоор тус хийдэд гэцүлмаа сахилтай эмэгтэйчүүд шавилан сууж, сахил санваараа сахихын зэрэгцээ Түвд хэл, уншлага, Буддын гүн ухаан болон бусад зан үйлд суралцаж байна.

Хийд байгуулагдсан цагаас эхлэн Балбын вант улс дахь Зопа Ринбүүчий ламтаны Копан хийдээс түвд, балба, энэтхэг гаралтай хувраг эмэгтэйчүүд хүрэлцэн ирж, түвд хэл, уншлага болон зан үйл зэргийг монгол хуврагуудад зааж сургаж байлаа. Мөн Дулмалин хийдээс Копан хийдэд очиж суралцаж байна.

Дулмалин бол Монгол улс дахь эмэгтэй санваартанууд орон хийддээ чанд сахил санваарын ёс хийгээд сүм хийдийн дэг жаягаар амьдарч буян номд шамдан суралцдаг цорын ганц хийд юм.

2004 оны 6 дугаар сард тус хийдийн хашаан дотор Бодь сэтгэлийн цагаан суварга бүтээж Чодэн Ринбүүчий багш аравнайлж хайрласан билээ.

Хийдийн хүрээн дотор Цагаан дарь эх, Ногоон дарь эхийн адис жанлав оршсон хэмээгдэх хос хоёр багана байдаг нь Монгол улсын түүхийн үнэт зүйл хэмээгдэн, тусгай хамгаалалтанд байдаг байна.

Энэ хоёр багана нь боржин чулуун дээр хүн амьтан, хээ угалз, бичиг үсгийг маш уран чадварлагаар сийлж хийснээрээ онцгой бөгөөд 11 метр өндөр юм.

Уран хийцээрээ ийм чулуун багана Монголд өөр байхгүй. Баруун талын чулуун багананд “Олон тивийн амьтанг зуурдын зовлонгоос гэтэлгэн тэнхрүүлнэ”, зүүн талын чулуун багананд “Түмэн амьтныг их энэрэнгүй сэтгэлээр аварна” гэж бичсэн байдаг.

230-аад жилийн түүхтэй улсын тусгай хамгаалалтанд байдаг түүхийн үнэт дурсгал болсон Цагаан Дарь эх, Ногоон Дарь эхийн адис жанлав оршсон хосгүй хоёр баганаас адис авч тойрч гороолж мөргөл үйлдэж болно.

Дулмалин хийд сар бүрийн билгийн тооллын 8-ны өдөр “Дарь эх бурханд өргөх 4 хот мандал тахил” хурж, Дарь Эхийн магтаалыг 108 удаа дуу таслалгүй тоолдог.

15-ны өдөр “Их Манал”, 10, 25-ны өдрүүдэд “Ламын Чодба” хурлуудыг, буяны болон арга заслын бүх номуудыг өдөр бүр 09-20 цагийн хооронд хурна.

Сүсэгтэн таны хүссэн цагт цаг харгалзахгүй ном хурах болно.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй