ДЭЭРХИЙН ГЭГЭЭНТЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАХААР АНУ-Г ЗОРИЛОО

1-р сар 20, 2016

Дээрхийн гэгээн 14-р Далай лам мягмар гарагт эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаар АНУ-г зорьсон тухай түүний албан ёсны веб сайтад мэдээлжээ. Хэдий тийм боловч тэрбээр Гималайн уулсын салбар уулсад байдаг Дарамсала хотыг орхихоосоо өмнө сэтгүүлчдэд “миний бие ноцтой өвдөөгүй” гэж мэдэгджээ. Албан ёсны веб сайтад нь мэдээлсэнээр Дээрхийн гэгээнтэн Миннесота мужийн Рочестерийн Маёо эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр товлосон байсан хэмээжээ. Эмчилгээний дараа буюу энэ сарын сүүлээс барагцаагаар нэг сарын турш амрах шаардлагатай юм байна. Түүнд хийгдэх эмчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор өгөөгүй байна. Өнгөрөгч 9-р сард Далай лам АНУ-д айлчлах байсан боловч Америк эмч нарынхаа зөвлөснөөр айлчлалаа цуцлаад байсан юм. Түүний хэлсэнээр Маёо эмнэлэгт сүүлийн 9 жилийн турш тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаа аж. Дарамсала хотын нисэх онгоцны буудалд сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ шинжилгээний явцад цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл тэд эмчлэх болно гэж тэр хэлжээ.
Дээрхийн гэгээнтэн түүний баруун нүд багахан хавдсан гэж хэлээд нүдний шилээ авч инээмсэглэн бага зэрэг хавдсан нүдээ харуулсан байна. Дээрхийн гэгээнтэн 3-р сард Дарамсала хотдоо эргэн ирж цагийн хуваарийн дагуу ажиллах бодолтой байгаа гэжээ.

ДЭЭРХИЙН ГЭГЭЭНТЭНИЙ ЛАГШИН ТҮРГЭНЭЭ ИЛААРШИХ БОЛТУГАЙ.

www.buddha.mn

Орчуулсан: Ч.Аниргүм

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй