Дээрхийн Гэгээн 14-р Далай Ламын мэлмий гийсний 80 насны ойг тэмдэглэнэ

7-р сар 03, 2015

Энэ жил Дээрхийн гэгээнтэний мэлмий гийсний 80 насны ойг Дэлхий даяар өргөн дэлгэр тэмдэглэж байна. Бурханы шашины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, залуусын клуб, сүм хийдүүд хамтран Далай багшийн төрсөн өдөрт зориулсан шашин, соёлын арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд Гандантэгчэнлин хийдэд өглөөний 5 цагаас сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээж нийтээр буянаа хураах, уламжлалт шашин номын үйл ажиллагаа зохион байгуулна.

Баярын үеэр хүмүүнлэгийн үйл ажиллагааг өвчтөний эмчилгээ төлбөрт хандив өгөх, эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн сурлагаараа тэргүүлэгч оюутанд сургалтын тэтгэлэг олгох, хүнсний тусламж үзүүлэх зэрэг гурван үндсэн чиглэлээр зохион байгуулах юм.

Даваа гарагт буюу 7 сарын 6-ны өдрийн орой 18 цаг 30 минутаас Монголын үндэсний циркт Далай багшид мандал өргөх, шашин соёлын үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд Дээрхийн гэгээнтэний төрсөн өдөрт хүндэтгэл үзүүлж, сэтгэлдээ сайн буяны үрийг тарьж буянаа хураах боломжтой юм. Төрсөн өдрийн баярын үйл ажиллагааг үнэ төлбөргүй зохион байгуулах бөгөөд оролцохыг хүссэн хүмүүс тухайн өдөр Үндэсний циркт ирж урилгаа авч оролцох юм.

Дээрхийн гэгээн Далай лам нь дэлхий дахины шашны зүтгэлтэн, хүмүүнлэг энэрэнгүй үзлийг тунхаглагч билээ. Түүний энх тайван, хүнлэг энэрэнгүй аж амьрал, хүчирхийлэлгүй амар амгалан оршихуйн тухай хүчтэй сургаал нь хүн төрөлхтөнд гүүр болж, бидний хамгийн анхны нийтлэг хэрэгцээ болох бие биенээ, эх дэлхийгээ хайрлах ёстойн сануулдаг билээ.

Холбоо барих: 95952272, 91119130














Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй