Дээрхийн гэгээн XIV Далай лам Монголчуудад зориулан ном айлдана

11-р сар 09, 2012

Монголын бурханы шашины 3-н зулын нэг Ламын гэгээнийн 8 дахь дүр Данзанжамбалчойжишинэн нь Өмнөд Энэтхэгт дахь Гоман дацанд шавилан суралцаж байгаа билээ. Өнгөрсөн оны 11-р сард Ламын гэгээн Далай багшид бараалхах үеэрээ Монголчуудад зориулан тусгайлан ном айлдаж өгөөчээ гэж айлтагасан байна. Далай багш энэхүү айлтгалыг нь баяртай хүлээн аваад "Би Монголд ойр ойрхон очиж чаддаггүй, очсон ч цөөн хоногоор очдог Япон, Солонгос, Бирм, Орос, зэрэг улсуудын сүсэгтнүүд надад айлтгаж аваад энд ирж номонд сууж байна. Түүнтэй адил Монголчууд маань Ламын гэгээний айлтгасанаар энд Дарамсалад хүрээд ирвэл олон хоногоор дэлгэрэнгүй биш ч 3-4 хоногоор ном айлдаж болно. Ер нь номын жинхэнэ утга болсон хоосон чанар асран нигүүлсэхүйд анхааран авлага ажиглан шинжлэл хийлгүйгээр Жигжид, Сандуй, Дэмчиг хичнээн уншивч үлгэрлэвэл тосгүй зуурсан замбаа адил бутарна хэмээн айлджээ".
Дээр дурьдагдсан орнууд бол ер нь Бурханы шашныг сонирхон судалдаг хүмүүс Далай багшид айлтган жил болгон Дарамсала хотод ирж номонд суудаг байна.
Манай монголчууд ийнхүү өөрсдийн ийнхүү өөрсдийн номын өдөртэй болж байгаа бөгөөд Далай багш маань энэхүү номын айлдвар сүнчээнд онцгойлон анхаарч байгаагаа айлдаж байсан.
Энэхүү сүнчээ айлдварын номын болон өдрийн тов нь гарчээ. 2012оны 11 сарын 20-22 өдрүүдэд Далай багш маань Дарамсала хотод Монголчуудад зориулан Сэржи ян шүн буюу Бодь мөрийн зэргийн хөтөлбөр тунгаамал алт болон Очирвааны ван хайрлахаар болжээ. Лам хуврагууд, сүсэгтэн олон маань энэхүү номонд сууснаар дээдийн номын жинхэнэ утганд Далай багшаараа хөтлүүлэн нэвтэрч Далай багшийн адис жинлавыг хүртэх болно.
Далай багшийн энэхүү номонд явах монголчууддаа зориулан МИАТ-с шууд нислэг гаргаж байгаа болно.
Явхыг хүссэн хүмүүс зохион байгуулах комист бүртгүүлнэ. МИАТ энэхүү бүртгэлийг үндэслэн кассуудаараа тасалбарыг борлуулна.

Тасалбарын үнэ хоёр талдаа 1300$
Холбоо барих утас:   99267617     88143826
Емайл: mongol_sunchoi@yahoo.com

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй