​Дөрвөн махранз

7-р сар 09, 2014

Дөрвөн махранз нь урьдны ерөөл буяны хүчээр Бурхан багшаас ном сонсож хутагтын үрийг олж ирээдүйд бурханы шашныг сахин хамгаалах тангарагыг өргөж байжээ. Махранз гэдэг нь Маха ража гэсэн Самгард үг. Маха гэдэг нь их, том. Ража нь хаан гэсэн үг бөгөөд утгачилвал Их хаан гэсэн үг юм. Дөрвөн махранз нь гурван ертөнцийн нэг Хүсэлт орны 6 зүйл тэнгэрийн эхний тэнгэрийн орноо оршдог юм. Дөрвөн хаан нь урьдны ямар ерөөл буяны хүчээр Бурхан багштай учирч ном сонссон бэ? гэвэл. Урьд Гашиб бурханыг ертөнцөд залран буй үед хоёр хангарьдын үргэлж хорлон зовоодог хоёр лус байж. Нэгэн өдөр хоёр хангарьд хоёр лусыг хорлохыг бодсон ч хорлож чадахгүй байсанд хоёр хангарьд гайхан асуусанд. Хоёр лус, бид хоёр чухаг дээд гуравт аврал одуулах ам тангараг авч түүнээ ёсчлон сахиж буйн хүч хэмээн хариулав. Хоёр хангарьд ч гайхан биширч мөн аврал одуулах ам тангарагыг авч суртгаалыг ёсчлон сахих болов. Улмаар тэдгээр дөрөв эвсэн нөхөрлөж насан эцэслэх үедээ дөрвүүл хамт ерөөл тавин насан эцэслэжээ. Аврал одуулах ам тангарагыг авч насан эцэстлээ аврал одуулах суртгаалыг ёсчлон сахин хураасан буянаа ерөөлөөр зориулсны хүчээр Бурхан багшийг ертөнцөд залрах үед бурхантай учран ном сонсож урьдны номонд дадсан сайн авъяас билиг сэргэн хутагтын үрийг олжээ. 
Энэ тухай аврал одуулахуйн хөтөлбөр болон Гаанжуурын доторх Цэцэн тэнэгийн сударт өгүүлсэн байдаг.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй