Жавзандамба Хутагт Төвөөс зохион байгуулах нэг сарын хичээлийн танилцуулга

8-р сар 30, 2013

1. Хичээлийн ерөнхий агуулга

Бурханы шашны түүх, гүн ухаан, түүнд суурилсан ёс зүй, түүнийг хэрхэн амьдралдаа хэвшүүлэх арга болсон бясалгалын ерөнхий зарчим.
2. Лекц тус бүрийн товч агуулга
Анхдугаар хичээл
• Бурханы шашны ертөнцийг үзэхүйн суурь болсон шүтэн барилдлага
• Шүтэн барилдлагын үүднээс ертөнцийн зүй тогтлыг тайлбарлах нь
• Шүтэн барилдлагын үүднээс ёс зүйн эрх, үүргүүдийг тодорхойлох нь
• Шүтэн барилдлагыг бусад шашин, гүн ухааны урсгалууд хэрхэн үздэг
• Асуулт хариулт
Хоёрдугаар хичээл (энэ удаагийн хичээлээс эхлэн сэдэлт засах уншлагаар хичээл эхлэх болно)
• Чухаг дээд гурав
• Аврал одуулах
• Бодийн болон цаглашгүй 4-н сэтгэлийг үүсгэх
• Бясалгал гэж юу вэ
• Асуулт хариулт (хичээлийн төгсгөлд зориулга залбирал уншина)
Гуравдугаар хичээл
• Ёс зүйн мөрдлөгийг хэвшүүлэх арга зам болсон бясалгалын зарчим
• Бясалгалын ангилал
• Бясалгалын бэлтгэл
• Тогтон бясалгах
• Асуулт хариулт
Дөрөвдүгээр хичээл
• Тогтоох бясалгалын хэлбэрүүд
• Амьсгал дээр анхаарлаа тогтоох нь
• Шинжлэн бясалгах
• Бурханы шашны бус бясалгалуудын тухай
• Асуулт хариулт
Тавдугаар хичээл
• Өөрийн аз жаргалыг бүтээх нь
• Бага төрөлхийтөн
• Гэгээрэх нь
• Дунд төрөлхийтөн
• Бусдын амгаланг бүтээх нь
• Дээд төрөлхийтөн
• Асуулт хариулт
Зургаадугаар хичээл
• Арван хар нүгэл
• Сахил санваар
• Асуулт хариулт
Долдугаар хичээл
• 4-н үнэн
• 12 шүтэн барилдлага
• Би үгүй-н сургааль
Наймдугаар хичээл
• Дэлхийн Бурханы шашны түүх
• Монголын Бурханы шашин
• Зан үйл, уншлага, засал
• Асуулт хариулт
3. Сургалтын үр дүн
Уг сургалтанд хамрагдсанаар
1. Хүн төрөлхтний оюуны гайхамшигт сан хөмрөг Бурхан багшийн сургаалийн талаар цогц, үнэн зөв, системтэй мэдлэгтэй болно
2. Амьдралд дагаж мөрдөх ариун чиг шугамтай болно
3. Өдөр тутмын амьдралд тохиох бэрхшээл саадыг давах сэтгэлийн хаттай болно
4. Өөрийн муу талыг ялан дийлж, сайн талаа хөгжүүлэх арга замыг мэддэг болно
5. Ухаалаг, энэрэнгүй сэтгэлтэн болно
4 Хугацаа
Уг сургалт нь 09-р сарын 09-нд эхэлнэ. долоо хоног бүрийн Даваа, Лхагва, гаригуудад 18:30 цагаас эхэлнэ. Лекц бүрийн үргэлжлэх хугацаа 1-1,5 цаг байна.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй