ЖАДО РИНБҮЧИ БАГШИЙН АЙЛДВАР

8-р сар 21, 2015

Жавзандамба Хутагт Төв дээр Жүддод дацангийн хамба, гэвш лхаарамба Жадо ринбүчи 2015.08.19-ний өдөр “Мөрийн гурван эрхэм” ном айлдаж, энгийн хүмүүсд гэргийтний сахил хайрлалаа.
Жадо ринбүчи багш маань морилон ирээд эхлээд “Дашчийрэвийн сан буюу Өлзий хутгийн хурыг буулгагч” номыг уншиж, сан тавьсан бөгөөд дараа нь “Мөрийн гурван эрхэм” номоо хөтлөхийн өмнө ёс суртахууны талаар айлдвар айлдсан юм.
Бурханы шашин гагц оюун ухааны эрэлт хэрэгцээ болох гэгээрэл нирваан бус мөн ахуй үесийн орчлон хорвоогийн амар амгаланг ч бүтээж чаддаг. Эрдэнийн эрхин номон дотор “өвчин шаналгаатай хүмүүсд зориулж эмнэлэгүүдийг баригтун, настан буурлуудад зориулж асрамжийн газар баригтун, гүүргүй газар гүүр, замгүй газар зам баригтун, усгүй газар худаг гаргагтун, сургуульгүй газар сургууль баригтун” хэмээн Нагаржунай гэгээн Дэжид хаанд илгээсэн захидалдаа бичсэн байдаг. Бурханы шашин гэхээр хүний хүрэхгүй, ойлгохгүй, холын гүнзгий ном номлодог, Бурханы шашинтнууд нь зүгээр л бясалгадаад суугаад байдаг эсвэл зөвхөн эрхи эргүүлээд байхыг хэлдэггүй. Харин ч эсрэгээрээ хамгийн түрүүнд ойрын болон бусад хүмүүсд хэрэгцээтэй зүйлсээр нь туслах зэргээр бодитой сайн үйл хийх нь Бурханы шашин юм. Тиймээс сүсэгтэн олон та бүхэн нэн ялангуяа залуучууд эхлээд бусдад бодитой туслаж чаддаг болсныхоо дараа Бурханы шашны онол, бясалгал, гэгээрэл нирвааныг ярих нь чухал шүү. Тэгэхээр Жавзандамба Хутагт Төвийн ядуу дорой болон тусламж хэрэгтэй хүмүүсд хэрэгцээ шаардлагатай зүйлсийг нь сүсэгтэн олныхоо дэмжлэгтэйгээр өгдөг болон мөн хүнд өвчтэй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсд сэтгэл санааны болон материаллаг, эм тарианы туслалцаа үзүүлдэг, түүнчлэн амьдралд хөл алдаж шоронд орсон хүмүүсд Буддын шашинд суурилсан сургалт хүмүүжлийн ажлыг явуулж, халуун сэтгэлийн дэм өгдөг тэргүүтэн эдгээр үйлс нь Бурханы номноос ангид бус харин ч Бурханы шашинтнууд гарцаагүй эн тэргүүнд хийж хэрэгжүүлэх ёстой зөв зүйтэй үйлс юм. Та бүхэн Жавзандамба Хутагт Төвийн хичээлд суугаад 1-рт сонссоноо ойлгох, 2-рт ойлгосноо хэрэгжүүлэх, 3-рт сонссон, ойлгосон, хэрэгжүүлснээ өөрийн гэр бүлийнхэн, нутаг орон, цаашлаад 21 аймагт хүртээж, түгээж байвал Монгол орон даяар амгалан жаргалан түгнэ. Учир нь Бурханы шашны ном нь сэтгэлийг амгалантай, явдлыг ариун болгодог. Монголын гэсэн онцлог ялгамжаа бүхий Бурханы шашин түгэн дэлгэрэхийн гол суурь нь эргээд бидний үйлдлээс хамаарах тул та бүхэн 10 цагааны буяны мөрөөр орж мөн бусдыг ч оруулах нь зүйтэй юм шүү. Энэтхэгийн Төв үзлийг үндэслэгч Балдандаваадагва Төвд орохуй номондоо “илт өндөрийг олох туйлын шалтгаан нь шагшаабад буюу ёс суртахуунаас өөр юу ч биш юм” хэмээсэн байдаг. Тиймээс 10 хар нүглийг тэвчих ёс суртахуунтай байгаарай...
хэмээн Жадо багш шавь олон бидэнд зарлиг сургаалиа хайрласан юм.

Жадо ринбүчи багшийн Жавзандамба Хутагт Төв дээр айлдсан "Мөрийн гурван эрхэм" номын тайлбарыг тун удахгүй та бүхэнд цуврал болгон хүргэх болно.

Таны оюуны мэлмий тунгалаг байг.

ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ


Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй