Жадо ринбүүчийн айлдсан өглөгийн тухай сургааль

11-р сар 09, 2012

Эд хөрөнгөгүй ядуу хүн ч гэлээ өглөг өгөх боломж дүүрэн байдаг. Жишээлбэл,

Биеийн хүчний хөдөлмөр эрхэлж буй хүн хөдөлмөрөө зөв үнэлж чанартай, хүнд хэрэг болохуйц юм хийх нь биеэ зориулах өглөг болно. Хэрэв та сандал хийж зах дээр зардаг бол эдэлгээ, үзэмж аль ч талаараа хүний хэрэгцээг бүрэн хангах юм хийхэд зорих ёстой гэсэн үг.

Хүн амьтан төдийгүй бүх л зүйлд элэгсэг, үнэнч хандах нь сэтгэлээ зориулах өглөг болно.Нийтийн зориулалттай эд зүйлд ариг гамтай хандах, тийм байхыг бусдад ойлгуулах зэрэг лон арга байна.

Орчноо болон бусад хүнийг итгэлтэй, тайван амгалан харцаар харах нь нүдээ зориулах өглөг болно. Тайван байгаа нүдийг харсан хүний сэтгэл мөн л тийм болох юм.

Сэтгэлд дулаан сайхан инээмсэглэх нь нүүрээ зориулах өглөг болно.Гаднаас орж ирэхдээ, бусадтай уулзангуутаа инээмсэглэдэг хүн байдаг.Инээмсэглэж байгаа нүүрийг харсан бусад хүн хариу инээмсэглэх зэргээр тайван амгалан байдалд орох юм.

Бусдын сэтгэлд хийлэмжтэй төлөв түвшин, элэгсэг үг хэлэх нь яриагаа зориулах өглөг болно.Болгоно,бүтнэ гэсэн хандлагатай, үнэн сэтгэлээсээ уужуу тайван хэлсэн үг хүнд хүрдэг.Манай зарим хүмүүс баяр талархлын үгийг ч өглөг болгож чадахгүй байх нь хэвшмэл харагддаг шүү дээ.

Ядарсан, өвдсөн, өндөр настай бусдад суудлаа зориулах өглөг байдаг.Хаана л бол хаана ийм хүн тааралдахад суудал сандлаа тавьж өгч байвал өглөг болно.

Зорьж ирсэн хүмүүсийг хүндэтгэн гэр орондоо тав тухтай байлгах, хонуулах нь гэр орноо зориулахын өглөг болно.Мал ахуйд явж төөрч оройтсон, холын хүн ирэхэд хөдөөнийхэн их сайхан ханддаг юм.Жинхэнэ бусдын төлөө хүмүүсийг ялгалгүй хандах нь асрал, нигүүлсэнгүй, баяр баясгалан, амгалантай оршихуй юм.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй