Замбал бурханыг тахихуй.

10-р сар 24, 2012

Замбал бурханаа зэс саванд хийж цэвэр ариун рашаан усыг хийн тахил өргө. Замбал дор усан тахил үйлдэх ёс нь: “Ум А Хум”-аар усыг рашаанд адистэдлээд өөрийг хасарваанд тодруулсны өмнө цагаан, шар, хар Замбал тодрон оршлоо. Лагшинд усны урсгал өргөсөнөөр эвэршээл амирлан, амгалангаар цэнгээд шидийг өршөөн соёрх.

Цагаан Замбалд “Ум бадам гродха аръя замбала хри даяа хум пад”

Шар Замбалд “Ум замбала залан даяа суухаа”

Хар Замбалд “Ум залу суухаа” хэмээн амандаа уншин усаа өргөн усны дуслаас амсаад “Би хийгээд хамаг амьтанг хоцроолгүй төрлөөс төрөлд таныг даган бариад аль хүссэн есөн хүслийн цог учралын шид бүтээлийг өршөөн соёрх” хэмээн өгүүлэн бодож зочдыг зоригдохуун үгүйн агаарт тогтоон бясалгаад аливаа үзэгдэл бодьтой хэмээх нь өөрийн чанараас бодьтой бус, хоосон чанартын тул миний төгс эдлэл аяндаа бүтэх болтугай.

Бодьтой бүхнийг тийн өгөхийн өглөгийн барамидийн эцэст хүрэх болтугай. Эдийн эрх баялагт, эрдэнийн санг эрхшээсэн, эдийг өгөгч, хадгалагч бүхний эрхэн, хойт зүгийг тэтгэгч, итгэлт Замбал дээд шид бүтээлийг хайрлагтун. Эдийн тэнгэрийн өлзий хутаг орштугай хэмээгээд усыг төгс эдлэж үйлдэх болой.

Усанд эрхий долоовороор авч хэлэндээ тавьснаас шид бүтээлийг авахыг бэлгэдмүй. Өчүүхэнг дөрвөн зүгт өргөн зуун үсэгт тарнийг тоолж усны үлдэгдэлийг төгс эдлэвээс төгс жаргалангийн эд, идээ хур мэт буух болой.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй