Зандан Зуугийн домог

7-р сар 08, 2014

Зандан зуугийн домог, эргэх хэмжээ, ач тус лугаа сэлт

товчлон хураасан эрдэнэ эрих нэрт оршив

Шагимунийн арш бэлгэ билгийн найрагийн илбэ хувилал тороор илт босч, тэнгэр сэлт амьтны дор жавхлантай яа үзүүлэгч чадагчийн эрхэт шагилагын эрхэнээ мөргөж бүрүн итгэл тэрхүү цөвийн цагийн амьтнаа нигүүлсэхүйн гэрлийг ялангуяа үлэмж сацруулсаны мөн чанар, илт адистидын цогц болон бадарсан үзэсгэлэн биет ямагт мөргөн тахин өргөн хүндлэх ёсыг товчийн төдий өгүүлсүгэй.түүнд энд тэнгэр сэлт хамаг амьтаны сацлалгүй удирдагч Суддхаданигийн хөвгүүн тэрхүү бус сайвээр одогсод номхотгон эс чадсан энэ орон дахь цөвийн цагийн номхотгогдхуун нугууддаа, их нигүүлсэхүйн хүчин өмгийг үлэмжид үүсгэж, замбутивийн орны төв, Магадагийн дээд хувилгаан биеийн зохиолыг үзүүлэн, бие зарлиг сэтгэлийн сэтгэшгүй элдэв хувилгаанаар бүх төрөлхтөн нүгүүддээ илт өндөр хийгээд магад сайны мөрийг тодруулан зохиогоод, бодит биеийн номхотгогдхууныг төгсгөсний хойно ч үзсэн сонссон дурдсан хүрэлцсэн тоо томшгүй амьтанд нирваан хийгээд хамгийг мэдэгчийн хөрөнгийг үүсгэхийн тулд, сэтгэлийн шүтээн найман хувийн суварган хийгээд гэгээн язгуурын шарил ба зарлигийн шүтээн номын биеийн шарил билгийн чанад хүрсэн тэргүүтэн судрын аймаг хийгээд ялангуяат олон тогтоол тарни, биеийн шүтээн бодит биеэр адистидласан хийгээд зарлигаар зөвшөөн соёрхож байгуулсан бие хөрөг ба номын төвд ажирахуй ёсыг үзүүлсэн хойно ч төгс хувьтан нугууд бие зарлиг сэтгэлийн шүтээнийг байгуулах хийгээд түүнээ тахих тэргүүтнийг үйлдвээс л бодит биеийг өргөн хүндэлсэн лүгээ адил буяны чуулганыг хураах хэмээн вивингрид үзүүлэн зохиосны тулд эдүгээ бие зарлиг сэтгэлийн шүтээнийг байгуулахуун нугууд ч заяан хувь төгссөн номхотгогдхууны сэтгэлийг ялж төгс нгөчсөн адистидласан дор шүтэж болсон бүхийн тулд бэлгэ билиг номын биеийн үйл хэмээн магадлалыг олохуй их хэрэгт болой.

тэндээс биеийн шүтээнийг байгуулсаны эн тэргүүн нь мөнхүү ялгуусаны гэгээн суугаа цагт Удияанагийн хаан үлшгүй үнэт биндэр эрдэнийн нэгэн хуягийг бэлэг илгээсний хариуд Бимбисара хаан бурхан багшид соёрхол өчиж, төвд бурханы гэгээн бие, дээр нь хичээн үйлдээд гаран үйлдтүгэй хэмээх тэргүүтэн шүлэг, доор нь шүтэн барилдахуйн эерэг сөрөг нүгүүдийг зарлигаас соёрхсоны ёсоор зурж илгээлээ хэмээн судраас номлосон нь зурмал биеийг байгуулсаны тэргүүн хийгээд ялж төгс нөгчсөн гучин гурваны тэнгэр нэрийн тахилын орон болоор ажирсан үед Удияана хаан бурхан багшийн биеийг урлан гоширша занданаар биеийн гэгээнийг байгуулсан зандан жовуу хэмээн алдаршсан нь шуумал биеийг байгуулсаны тэргүүн бөлгөө хэмээн олон дээдэс бээр номловой.

энд учир дор хүрсэн зандан жовуугийн домог бурхан багшийн мэндэлсэн жил тэргүүтнээ энэтхэг хятад төвдийн олон мэргэдийн таалалын ёс адилгүй олон болсны эрхээр тэнгэрийн орноо өөд болсон жилийн тоо ч үл нийлэлдэх хийгээд төвд газар дахь винай эш ба ач хариулсан судар тэргүүтнээ энэ гэгээн биеийн хөргийг байгуулсан ёс товчийн төдий гарсан боловч хятадын домгоос гарсан нугууд түүнээс дэлгэрэнгүйхэн болоод уг ч сайн бүхүйн тулд түүний ёсоор номловоос бурхан багш гучин найман насандаа, урьд өөрийн эх Махамаяа замбутивээс егүүтгэж гучин гурваны тэнгэрт төрсөн түүний тусыг зохиохуй хийгээд бус бас гучин гурван дэхь төгс хувьтан тэнгэр нарыг даган барихын тулд тэнгэрийн орноо ажираад, тэнд гурван сар бэхжин суун, өөрийн эх хийгээд тэнгэрийн олон номхотгогдхууныг үнэнд зохиох тэргүүтэн тусыг зохиожээ.

Тэр цагт Варанасийн хаан Удирана, бурхан багшийн гэгээнээ эс уулзаж үүр удсанаар мөрөөдөж, бодит бие лүгээ адил бие хөргийг байгуулсугай хэмээн сэтгээд, Модгалванид дуртгаснаар тэр ч гучин хоёр урдыг (урчийг) авч риди хувилгаанаар тэнгэрийн оронд одоод, бурхан багшийн бодит биеийг анхааран үзүүлвээс, Ялж төгс нөгчсөний хязгаалшгүй гэрэл цог жавхлангийн сүрээр урдууд, биеийн лагшинуудыг ямар бүхүй ёсоор сэтгэлдээ тогтоон эс чадсанд, бурхан багш мөрөн хөвөөнд өөд болж босоо оршсоны биеийн дүрс хөрөг усны дотор ургасныг гурвантаа анхааран үзэж сайн лагшины ялгалуудыг сэтгэлдээ тогтоосон ёсоор Гооширша занданаар биеийн гэгээнийг байгуулсан бөгөөд тэр цагт хувцадыг бээр усны хуниараар хөдөлсний дүрт агсанаа үлгэрлэж усан артайгаар бүтээжээ.

Түүнийг ч бурханы адистидаар нэгэн өдөр бүтээгээд, Удияана хааны тахилын орон болгон оршуулав.

Тэндээс бурхан багш жич хүний оронд өөд болж ирэх цагт, эрдэнийн гурван шат хувилгаад, баруунаа их Эсүрва алтан эшт цагаан шүхэр барьж, дүрстийн орны тэнгэр нар лүгээ сэлт ба, зүүнээ Хурмаст чандмань эшт цагаан ширвүүр барьж амармагийн орны тэнгэр нар лүгээ сэлт хийгээд дээрээс ариун орны язгуурт тэнгэрийн олон хөвгүүд, охид элдэв зүйл тахилын эдийг барьж тахин, өмнөөс дөрвөн Махаранзагийн язгуурт тэнгэр нар сайн үнэрт хүжсийг барин одомжилж, бурхан багш өөрөө дундад шатаар лагшин найргийн гэрэл машид бадарснаар нарны мандал мэт гилбэлэн туналан гийсээр зарим үед риди хувилгаанаар, зарим үед өлмийгөөрөө зэргээр өөд болж ирэв.

Тэр цагт аягха тахимлигийн хуврагууд хийгээд хаан, түшмэл бярман ба гэрийн эзэн эр эмүүд өөр өөрийн ямарваа олдсон элдэв тахилын эдийг барьж угтсаны үед, энэхүү хөрөг бие огторгуйд дэгдэж зургаан алхам угтаад, мөнхүү бурхан лугаа уулзсан үед тэргүүнээ гурвантаа бөхийж амарыг асуухын дүр зохиожээ.

Бурхан багш бээр энэ хөрөг биеийн оройд баруун мутараа сунган тавьж бодит бурхан дугаа адил хэмээн сайшаалыг зохион, би нирваан болсны хойно, мянган тоотон жил нөгчвөөс, дорно зүгийн Зинагийн орноо чи хү шашин амьтны тусын тулд одно хэмээн вивангрид үзүүлээд Удиряана хаанд сайн хэмээн зарлиг болж, хөрөг биеийн эн тэргүүнээ байгуулсан энэхүү миний лагшинд тус үйлдсэн бөгөөд хувь төгссөн олон ардын буяны дээд тариалан болсон ба бус бас цаглашгүй амьтны буяны үндэсийг үүсгэх шүтээн, хилэнц түйтгэрийг арилгах дээргүй арга, сайвээр одсоны хөрөг биеийг байгуулах журамыг шинэ гаргасан чам лугаа адил үгүй болой хэмээн зарлиг болсон хийгээд тэнгэрийн эрхэт Хурмаст бээр, “Аяа, их хаан аа, сайн сайн, баясан үйлдэгтүн, олзыг сайтар олов” хэмээн даган баясалцахуйгаар өрнүүлэн магтав.

Тэндээс барьж нэг мянга хоёр зуун наян таван он хүртэл Энэтхэг орноо бүх төрөлхтөн нүгүүдийн дээд тахилын орон болн оршив. Тэндээс Чү Зий хэмээх Ли улст жаран найман жил оршжээ. Тэр үед Хятадын хан төрийг Тан улсын ялгал, Зин улс эзэлсний үе бөгөөд түүний Шицү хаан Пү шин Лияо Күн нэрт цэргийн ноёныг Энэтхэгт зарснаар Энэтхэгийн нэгэн хэдэн өчүүхэн улсыг эрхэндээ оруулаад, Жовугийн энэ хөрөг бие хийгээд бурхан багшийн үржих их шарил, Гүмүра шри бандид нугуудыг залж, харьж ирэхүй замд бандида зөн билиг хийгээд шидийн бэлгэ олныг үзүүлснээр цэргийн ноён нэн ихэд сүсэглэн зэргээр Сичүнд хүрч ирвээс урьд хаан нь нөгчөөд цаг их самуун болсон лугаа учирснаар бандидын заан сургасан ёсоор Лияанжуу хотод шүтээнүүдийг залав. Энэ цэргийн ноён Хятадын олон улс нугууддаа эрх орчуулжээ.

Хойно Жо У Зингийн хөвгүүн Жо У Ен хаан, Жовугийн бие хийгээд үржих шарил, бандид лугаа хамтаарыг Цинжин хотод залаад Бухар хийдийг шинэ байгуулах ба ялгуусны сайн зарлигийг олон орчуулах хийгээд мянган тоотон хуврагийн номлох бүтээхийн хийдийг олон байгуулахуй тэргүүтэн шашинд өргөн хүндлэлийг ахуй ихэд өргөв. Тэр мэт энэхүү хөрөг биеийг их Тан улс тэргүүтний цагт Сичуан, Хунияан, Жиняан тэргүүтэн олон орноо хаадууд залж, хязгааргүй амьтны буян тариалан болгон тахин үйлджээ. Тэндээс Зорчид дайчины цагт эдүгээ дэхь Бээжин хэмээн алдаршсан их орд харшид залж, Мин Юн Ши хэмээх сүмд оршуулан ахуй их өргөн хүндлэл тахилыг үйлдсэн бөгөөд Дай ен дэх хойд хаад ноёд ч мөн орд харшийн дотор өөр өөрийн сүмд залж тахин үйлдэв. Тэндээс Дай ноён хэмээх их Монголын цагт Шин Эн Ши хэмээх сүмд тахиад,ялангуяа Сэцэн хааны цагт эдүгээдийн Цагаан суварга байгуулсан орон суурин үүнд их бухар хийд шинэ байгуулан хуврагийн аймгийг байгуулж мөн энэ шүтээнд дээргүй тахилыг үйлдэв. Монгол хойдох хаадууд хийгээд их Мин улсын цагт ч мөн энэхүү орд харш дахь сүм нүгүүдээ оршуулснаас ба бүрний их Чин улсын цагт, Энх Амгалангийн дөрөвдүгээр он, Манзүшири эзэн шинцү өршөөлт номын хаан, Шар хотын дотор дотоод орд харшийн ойр орноо умар этгээдэд Их Өршөөлт хэмээх сүмийг шинэ байгуулан энэхүү Жову эрдэнийг тэнд залж шүтээний эрхин болгон оршуулаад бидний Рибо Гэнданбагийн ёсыг баригч хуврагийн аймгийг цуглуулан, Жамлин хамба Санжаажалцан эмчийг лам болгон тушааж, шүтээнүүддээ элдэв эрдэнийн чимэг хийгээд сэтгэшгүй тахилын бодисоор тавиглан тахив.

Хуврагийн аймагт үргэлжидийн өргөл хүндлэлийн залгамжлалыг тогтоох тэргүүтэн Чадагчийн шашинд дээргүй өргөл хүндлэлийг зохиолоо. Тэндээс эдүгээ дэхь энэ Манзүшири номын хаан хүртэл эцэг өвгийн сайн хүнд журамыг тэгшид нэмүүлэн зохиов. Тэр мэт бөгөөс буран багшийн мэндэлсэн жилд, дээр номлосон мэт Энэтхэг Түвдийн тааллын ёс адилгүй олон болвоос бээр энэ шүтээний домог, хятадын Бээжинд агснаас номлосон ёсоор болвоос, бурхан багш Жу улын цагт модон бар жилд мэндэлсэнээс тоолж эдүгээ дэх их Чин улсын Тэнгэрийг тэтгэсний гучин тавдугаар оны энэ төмөр барс жил, хоёр мянга долоон зуун ерэн долдугаар мөн бөгөөд энэхүү хөрөг биеийг бурхан багшийн гучин найман насны төмөр туулай жилд байгуулав хэмээн номложээ.

Тэр мэт энэ хөрөг бие нь Гооширша занданаар бүтээсэн, оройн үснир илт үл үзэгдэх тэргүүтэн лагшин найргууд тодорхой, амьтадыг орчлонгоос удирдахыг бэлгэдэрүүн нүднээ өчүүхэн дээш харсан, баруун аврал өгөх мутараар хамаг бүх төрөлхтөнийг сансар нирвааны аюулаас аврах хийгээд зүүн дээдийг өгөх мутараар амьтан нугуудыг илт өндөр ба магад сайны амгаланд зохиохыг бэлгэдсэн, хоёр хөлөө тэгш байдлаар боссоноор амьтны тусад хэв хэзээгээр уйдах алжаахгүйг бэлгэдсэн, зүрхний тус морины хялгасны төдий илч үргэлжид буй аху хийгээд хөлийн ул лугаа дэвсгэрийн хоор завсар утас багтахын төдий завсартай нь бус ордууд ав адил бие байгуулсугай хэмээн хэрхэж хичээвч биеийн байдлыг ямар ёсоор авах бэрх тэргүүтэн олон ялангуяа лугаа төгссөн бөгөөд дээд богд лам нар, хаан, түшмэл, өглөгийн эзэд, сүсэгтэн илт мөргөхүй үед биеэс гэрэл гарах тэргүүтэн үзэгдэл болсон хийгээд хатуу өвчин зовлонгоор хөнөөгдөгсөд гагц сэтгэлээр залбирваас үзэгдэл ба зүүдэнд бодит биеийн гэгээнийг үзүүлж амуулан зохиосон тэргүүтэн бие ихийн эрдэм сэтгэшгүй нь эдүгээ хүртэл ч бүгд адил бүтсэн тийм болой.

Тэр мэт Ялгуусан өөрөө хү илт адистидлаад вивангрид өгсөн энэ дээд шүтээнийг үзэх, сонсохын төдийхний хувьтан ард ч эрт хураасан хэтэрхий болсон бян төгссөн л бөгөөс нэгэн үзүүрт сүсэг бишрэлээр мөргөн тахин өргөн хүндлэгчийг дахь юун өгүүлэх. Тиймийн тулд мөнхүү Ялгуусан лугаа ялгалгүй энэ мэт дээд биед уулзахыг олохуйяа машид олохуй яа бэрх хэмээн мэдэн үйлдэж, өөрийг сайжруулахыг хүсэгчид нэгэн үзүүрт сүсэг бишрэлийг илт болгож, юу олдсон тахилыг өргөх хийгээд биеэр мөргөл эргэл үйлдэх ба хэлээр магтан залбирах тэргүүтэнд чадал хэдүй буйгаар хичээгдэх бөгөөд түүнийг ч магад гарахуй хийгээд бодь сэтгэлээр эзлүүлэх ба машид ариун ерөөлөөр жолоодоход хичээх хэрэгт болой.

Бас эргэх тоонд мөнхүү биеийн гэгээнээ хэмжсэн эргэлийн хэмжээ нь дотуур эргэвээс хоёр мянган найман зуун далаад, суварган лугаа хамт эргэвээс хоёр мянган дөрвөн зуун наяад, хойд сүм лүгээ хэмт гадуур эргэвээс нэгэн мянган таван зуун гучаад эргэвээс бумти эргэл илүү лүгээ сэлт бүрдэх амуй.

Тэр мэт мөргөх тахих эргэх тэргүүтнийг үйлдсний ач тус нь” Богдсын ном цагаан лянхуа”-гаас: “Түүнчлэн ирсэн нүгүүдийн шарил ба шавар бие хийгээд суварга нугууддаа ба дэх хэрмийн хажууд зурсан хийгээд тоосон цогцолсон суварганаа, тэдэнд цэцэг, хүжсийг өргөн залбирваас ба түүнээ хэн маш яруу жандиү хийгээд лавай, их хэнгэрэг хөг дууныг үйлдүүлэгчин ба маш дээд бодичидыг тахихын тулд хэн нэгэн хэнгэрэгийг сайтар дэлдээд, биба өчүүхэн цан, их хүрэл хэнгэрэг, хосмолжин хэнгэрэг нэгэн чавхадаст ба сэтгэлд зохист бишгүүр, үүр энд машид яруу дуун гаргагчин тэдгээр бүгд бодь хутгийг олох болно хэмээн номлосон бөгөөд ялангуяа эргэн үйлдсний ач тус нь “Хутагт Нүдээр үзэгчийн судар”-аас: “Хамаг амьтанд туслахын тулд бодичид сэтгэлийг үүсгэж ертөнцийн итгэлийн суваргыг хэн зэ эргэн үйлдэгчин хамаг төрөл тутам нугууддаа бодь явдалаар явах цагт дурдахуй төгсөөд оюун төгсөн буян төгсөөд аюулгүй болно. Суварганыг эргэн үйлдвээс л хамаг төрөл тутамд тэнгэр, лус, ягша хийгээд рагшаа нугууддаа тахигдах болъюу. Миний алимад үзүүлсэн найман чөлөөгүй тэднийг тэвчээд ямагт чөлөөт болон Маш үзэсгэлэн ээ, ирсэн бурхадыг баясган үйлдэюү.

Өнгө төгөлдөр дүрс хотол төгсөөд лагшинаар сайтар чимсэн ба хүчин аугаа төгс болоод тэр залихайт үл болмой. Тэрхүү баялаг их эд таваарт болон буян төгсөөд чадагдахгүй ертөнцийн зулыг баясгаж бас бас тавиглан тахина. Би үгүй хоосны ном сонсовоос тэр мунхарахуй үл болон түргэнээ сүсгийг олоод номын утга ямар ёсоор хү мэргэн болюу. Сартвахийн гэр хийгээд дэлгэр баялаг нугууддаа төрөөд баатар өглөгийн эзэн болон өглөгч болоод харамгүй болно. Замбутивд алимадаар бүх ялангуяат үзэсгэлэн язгуур хэмээн үзүүлсэн түүнээ төрөх бөгөөд доордос нугуудыг машид тэвчмүй. Суварганыг эргэн үйлдвээс л хамаг төрөл бүхэнд бээр их эрхтэй еэ алдаршсан гэрийн эзэн хийгээд цог сүр жавхлан төгөлдөр болюу. Их сала модон мэт бярман хийгээд шагшаабад төгсөн олон сонсохуй ба их Сала мэт хан язгуур хийгээд баялаг их эд агуурст болно. Уулаар хүрээлсэн далайгаас нааших дэлхий бүхэнд аль хүссэн дөрвөн тивийн эрхэт эзэн, ном төгссөн хаан болно. Долоон эрдэнэ төгөлдөр их риди хувилгаант Загарварди хаан болоод ханы төрд оршиж бас бас хү бурхадыг тавиглан тахин үйлдэюү. Эндээс үхэн егүүтгэж өндөр язгуур дор одоод бурханы шашинд сүслэн сүмирийн үзүүрийн эрхэт тэнгэрийн эрхэт Хурмаст болюу. Тэнгэрийн эрхэт Сү Яам хийгээд түүнчлэн Түшида ба тэнгэрийн эрхэт Су Ирманарат хийгээд аюулгүй Вашаварда болно. Суварганыг эргэн үйлдвээс л тэрхүү Эсүрваагийн ертөнцөд мэргэн Эсүрвагийн эрхэт болоод голти тэнгэр нарт тахигдаюу. Ертөнцийн итгэлийн суварганыг алимад эргэн үйлдэгч хүний сайшаалыг голти галавт ч өгүүлж үл дуусна. хэн нэгэн бодичид сэтгэл үүсгэж бурхан багшийн ссуварганд мөргөгч тэрхүү голти галав боловч хэзээ бээр сохор доголон үл болюу. Ертөнцийн итгэлийн суварганыг илт эргэн үйлдэгчид рисиар мэт хөхөвтөр үзэсгэлэнт маш арилсан нүдийг олно. Суваргыг эргэн үйлдвээс л тэрхүү магад насад бээр зохилдох тус бүхнийг олоод тус бусдыг тэвчих болно. Суварганыг эргэн үйлдвээс л хүчин аугаатөгөлдөр болоод тэрхүү залихайгүй болон насад сэрэмжит болно. Суварганыг эргэн үйлдвээс л чин хичээнгүйт бэх хүчит, бат болоод машид дарахуй бат ба тэрхүү түргэнээ мэргэн болно. Тэр хэзээ бээр гал хор хийгээд машид үхэх үл болоод заяаны насаан бүрнээ төгсгөж мэдсээр цагтаа үхнэ.
Суварганыг эргэн үйлдвээс л орд храшийн орчин хийгээд орон хүрээн ба балгад нугуудад эд агуурс хийгээд дүрсээр ялангуяа үлэмж болюу. Бодь явдлаар явах цагт тэрхүү хүслийг үл шүтэн биеэр арилаад ариун хувцаст болж ариун номд орших болюу” хэмээн номлосоны тулд түүнчлэн ирсний зарлиг омтогоогүйд итгэмжлэх хатуу хүчит сүсгээр эргэвээс л тэдгээр ач тус магад болох бөгөөд эргэх тарни нь “Ум наму вага вади, радна гэдүраза, арахади самнег сам будда яа, дадяата, ум раднэ, раднэ, маха раднэ, радна визияа суухаа”, эсвэл “Наму даса дигдри гала сарва радна дараяа яа, намаа, врадагша сувра дагша, сарва бавам ви шодхани суухаа” хэмээх хоёрын аль нэгнийг уншсаараа эргэвээс ихэд үржих хэмээн номложээ. Тэр бус боловч Агшобийн тогтоол хийгээд мани тэргүүтэн өөрийн алимад ядам бурханы тарни ба дахь залбирал тэргүүтнийг өгүүлж эргэвээс судараас номлосон тэдгээр ач тус хийгээд ахуй үед бээр өвчин ад тэргүүтэн их аюул нугуудаас тонилох ба язгуур үндэс нас буян цог учрал эш онолын эрдэм дэлгэрэх хийгээд муу үйлийн хилэнц түйтгэр арилсны бат бэлгэ болох тэргүүтэн хязгааргүй ач тус бүгдийн илт бүтсэний тулд бэрх үгүй еэ чөлөөт шүтээнд зүрхнийг авах ялангуяат арга тэр мэтэд хичээн үйлдэх хэрэгт болой.

Тэр мэт бодит ялгуусан лугаа ялгалгүй хөрөг бие үзсэн сонссон дурдсан хүрэлцсэн амьтан бүгдэд энэ хойдын хамаг сайн жаргаланг сэтгэлийн ёсоор соёрхогч адистидын их цогцыг Зандан жову хэмээн алдаршсан шүтээний домог, эргэхүй хэмжээ, ач тус лугаа хамт товчлон хураасан эрдэнэ эрих нэрт үүнийг бээр судар тарни огоот бүрдсэн шашиныг гийгүүлэгч их шарзэ хамба номын хан Агваанцүлтим дуртгаснаар хэрэгт болгохын тулд ордыг бидэгч аймаг савыг баригч Жанжаа Лалидабазар зохиосны бичээч нь ухааны орны далайн эрихийг барихуй шинжлэл төгөлдөр гүүш Агваандампил бичсэн сайн буян болтугай. Зандан жовугийн цадиг эргэх хэмжээ, ач тусыг товчлон хураасан эрдэнийн эрих хэмээгдэхийн хэв үүнийг харчин ину дагдан ага бээр хагацалгүй сүсгээр шалтгаан барилдлагаар хэвд бүтээсэн буянаар тус амгалан гарахын орон ялгуусан шашин тэлэн дэлгэрээд өнөд орших болтугай.

Сайн өлзий. Мангалам

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй