“Зулын 25”-ны өдөр буюу Шарын шашныг үндэслэгч Богд Зонхава ламын дүйчэн өдөр 2015 оны 12 сарын 06-ны Ням гаригт тохиож байна.

11-р сар 30, 2015

Өнөөгийн даяаршлын үед хүний ёс суртахуун,эрүүл мэндийн доройтол, байгаль экологийн бохирдол зэрэг нь даян дэлхийн эн тэргүүний тулгамдсан асуудал болоод байна. Хүн төрлөхтөн энэ хүндрэлээс гарах гарц бий.Ялангуяа Монгол үндэстэн маань даяаршлын салхинд гундалгүй хүн төрлөхтөнд заналхийлж буй аюулуудаас сэргийлэн хамгаалах баялаг уламжлал соёл,арга ухаантай ард түмэн билээ.

Бурханы шашны ёсонд богд дээдсийн мэндэлсэн, нирваан дүрийг үзүүлсэн өдрүүдийг дүйчэн хэмээн нэрлэж их буяны өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.Өвлийн эхэн сарын шинийн 25-ны өдөр буюу 1357 онд Богд лам Лувсандагва мэндэлж байжээ. Хожим энэхүү өдөр нирваан дүрийг үзүүлсэн байна. Энэ цагаас хойш бурханы шашинт орнууд их хүндэтгэлийн өдөр болгон тэмдэглэж, бие,хэл, сэтгэлийн үйлээ хянаж бусдад хорлол үзүүлэхгүй буяныг хураан арвижуулсаар ирсэн.

Монголчуудын уламжлалт соёл, зан заншлын нэг чухал үйл явдал болох “Зулын 25”-ны өдөр буюу Шарын шашныг үндэслэгч Богд Зонхава ламын дүйчэн өдөр 2015 оны 12 сарын 06-ны Ням гаригт тохиож байгаа билээ.Энэ удаагийн дүйчэн өдрийн хурал номыг “СЭТГЭЛИЙН АРИУСЛААС НИЙГМИЙН ХӨГЖИЛ” уриан дор зохион байгуулж цугласан хандиваар хавдар болон бусад өвчнөөр өвдөж буй хүүхдүүд,хөдөө орон нутгийн ард түмэнд зориулсан соёл, хүмүүнлэгийн төвүүдийг байгуулах гэж байгаа энэхүү буянтай ажлыгГандантэгчэнлин хийд, Монголын сүсэгтний холбоотой хамтран зохион байгуулж байна.

1.НАСНЫ АВШИГ ХАЙРЛАНА.

Энэ жилийн “Зулын 25”-ны дүйчэн өдрийн онцлог нь МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Их хамба Дэмбэрэлийн Чойжамц “Цагаан дарь эх”- ийн насны авшиг хайрлана. Цагаан Дарь Эх-д насыг уртасгах, өвчнөөс анагаах аврал талбиж залбирал одуулдаг.Дүдийн найман аймгийг номхтгогч Цагаан Дарь Эх нь ад дон,атаа жөтөө, өс хонзон, ядуурал хоосрол, омог бардам,дээрэмчин хулгайч,буруу үзэл, шунал зэрэг хүний муу сэтгэлийн 8-н ад айдас түгшүүрээс чөлөөлөн амирлуулдаг болой.

2.БУРХАН БАГШИЙН ЛАГШИНГИЙН ШҮТЭЭНД МӨРГӨНӨ.

“Бурхан багшийн лагшингийн шүтээн”/ Бурхан багшийн биеэс гарсан нандин эрдэнэ/-д нийт сүсэгтэн олноо мөргүүлнэ. Энэ лагшингийн шүтээнд гүн бат сүжиг үүсгэн мөргөвөөс бурханы адис ивээнэ.

3.ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЧОЙЖАМЦ АЙЛДВАР АЙЛДАНА.

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн их хамба Д.Чойжамц ламтан “Хүний амьдралын утга учир, дээдсээс уламжилсан амар амгаланг бүтээх арга зам” сэдвээр айлдвар айлдана.

4.АЛТАНГЭРЭЛ,ДАШЧИЙРЭВИЙН САН ДАЛЛАГА АВНА.

“Алтангэрэл, Дашчийрэвийн сан даллагыг 108 лам хуврага хурна.

ДАШЧИЙРЭВ САН- Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазар өөрийн эрхэм багш Банчин богдод Монголчуудын эрүүл энх,үгүйрэл хоосролын зовлон үзэлгүй явж, дараа төрөлдөө энхжин диваажингийн орноо төрөх адистэд бүхий номыг хайрлана уу хэмээн соёрхол тавьсанд эрүүл энхийн тухайтад “Оточ Маналын хураангуй”, үл хоосрохын тухайтад “Дээд сан Дашчийрэв”, энхжин диваажинд төрүүлэх тухайтад “Потид Бавуу Юлжигмаа” хэмээх гурван номыг зохион өгч увидас лүнг Өндөр гэгээнд хүртээжээ.

АЛТАНГЭРЭЛ судрын сан даллага авсны тус эрдэм нь ямарваа улс орон хийгээд дэлхий дахиныг амар амгалантай нь золгуулах асар их ид хүчтэй байдагт оршдог байна.

Бурхан багш айлдахдаа: Язгууртны хөвгүүн хийгээд, язгууртны охин хэн боловч Хутагт Дээд Судрын Хаан Алтангэрэл судрыг сонсох аваас тэрбээр хэзээ ч там, бирд,адгуус,асур зэрэг дорд муу заяаны төрөлд унахгүй болж тэнгэр хүмүүний төрлийг олж төрөх бөгөөд цаг үргэлж бурханы номтой учирч буяныг үргэлжид хураана хэмээн айлджээ.

Алтангэрэл судрыг залж, цаг ямагт уншдаг улс оронд номын сахиуснууд хийгээд хамгаалагч тэнгэр нар ивээлдээ багтаан тухайн улс орон хийгээд улсын хаан эзэн нь атаатан дайсан, өвчин эмгэг тэргүүтэн элдэв гаслангийн аюулд үл өртөж, урт наслаж,юу санасан хүсэл бүхэн нь биелж өлзий дэмбэрэл бүрэлдэн дэлгэрч, сэтгэл санаа өөдрөг бөгөөд амгалан байх болно хэмээн уг сударт айлджээ.

5. “ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС АВРАХ НОМ ХУРНА.

6.НИЙТЭЭРЭЭ ДҮНЧҮҮР МААНИ ХӨГЖӨӨНӨ.

Энэ өдөр цугласан түмэн нийтээрээ маани хөгжөөнө.Зулын 25-ны өдрийн нэг онцлог энэ өдөр нийтээрээ буян хураах үйл байдаг юм. Далайд нэгэн дусал ус хийгээд тэр далай барагдах хүртэл дусал байсаар байдгийн адил олны буян хэзээ хүртэл оршино тэр цаг хүртэл оршино.

“Зулын 25”-ны өдөр буюу Шарын шашныг үндэслэгч Богд Зонхава ламын дүйчэн өдөр 2015 оны 12 сарын 06-ны Ням гаригтт 11 цагаас “Буянт Ухаа Цогцолбор”-т болно.

Холбогдох утас:96646694, 88403441, 11-360072

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй