Итгэл үнэмшилийн оргил ба бурханы шашин

10-р сар 20, 2012

Медфорд, Масачусетс (USA)-америекийн Тафтс их сургуулын өдөр тутмын хэвлэлд /The Tufts daily/ хичээнгүй, чин үнэнч сэтгэлтэй, нарийвчлан тунгаах чадалтай, үүрэг хариуцлага хүлээх чадвар бүхий оюутан бэлтгэн гаргах тал дээр албан ёсны дорвитой алхам бүх нийтэд хараахан хийгдээгүйг дурьдаад гэвч “Тафтс их сургуулийн хэсэг оюутнууд бурханы шашны эдгээр ёс зарчмуудыг өөр өөр хэлбэрээр өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж эхэлсэн” тухай нийтлэжээ.

Тэдгээр оюутан нарын нэг болох энэ жил төгсөх курсын оюутан Николас Матиаз тус хэвлэлд ярилцлага өгсөн байна. “Хүмүүс надаас чи бурханы шашинтан мөн үү гэж асуухад би сэтгэл хангалуун мөн гэж хариулдаг. Хэдийгээр би уламжлалыг хүндэтгэн үздэг боловч бурханы шашин нь миний амьдралдаа бүрдүүлж авсан чухал зүйлийн нэг яахын аргагүй мөн” гэж тэр хэлсэн байна. Матиаз нь католик шашинтны гэр бүлд төрж өссөн боловч тус шашинаас итгэл үнэмшилийг бүрэн дүүрэн олж авч чадаагүй тухайгаа тэрээр “Би бусад шашныг үзэн ядаж байгаагүй, өөр шинэ шашин ч эрж хайгаагүй. Хамгийн гол нь би бясалгалын тухай уншиж мэдсэнээс хойш оюун санаа маань өөрийн эрхгүй энэ зүгт хөтөлсөн юм. Би бясалгалын тухай илүү ихийг унших тусам бурханы шашныг илүү их үнэлж, түүнийг хүлээн авах үзэл маань улам их нэмэгдсэн” гэж ярьжээ. Бурханы шашны сургаал нь түүний амьдралыг илэрхий өөрчилсөн байна. “Үнэндээ бол бурханы шашин нь миний ертөнцийг үзэх үзлийг хором хормоор, үе шаттайгаар өөрчилж байна. Хэрэв би бурханы шашин шүтэхээ болих юм бол аз жаргалд хүргэх таатай өөр  нэгэн зүйлийг үргэлж хайсаар л байх болно” гэжээ. 

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй