Маани унших ёс

9-р сар 12, 2014

Маанийн зургаан үсгийг тоолсноор ёзоорын зургаан нисванис арилах бөгөөд:

Ум үсгээр мунхагийн харанхуй арилна.

Ма үсгээр уур арилах,

Ни үсгээр харам,

Бад үсгээр тачаал,

Мэ үсгээр атаат сэтгэл,

Хум үсгээр омогт сэтгэлийг тус тус арилгах болно хэмээн зарлиглажээ.

Мөн бас:

Ум үсгээр дээд шид бүтээлийг олно.

Ма үсгээр нийтийн шид бүтээлийг олно.

Ни үсгээр өвчин хийгээд адыг амирлуулахын шид бүтээлийг олно.

Бад үсгээр нас буян аривжихын шид бүтээлийг олно.

Мэ үсгээр хүн, эд, идээ гурвыг эрхэндээ хураахын шид бүтээлийг олно.

Хум үсгээр дайсан тотгор хорлогчийг гэсгээн таслахын шид бүтээлийг олно гэжээ. Өөр бусад олон эрдэм хүчийг өгүүлсэн байдаг. Монголчуудын дунд “Маани хөгжөөх “буюу маанийг аялгуулан уншдаг ёс ихэд дэлгэрсэн байдаг. Иймд V ноён хутагтын зохиосон гэх Маани хөгжөөх нэгэн уншлагийг энд оруулав. 

Маанийн сургаал

Ачит багшаа биширч

Авралт бурхандаа мөргөе

Ариун номоо дээдэлж

Асралт хуврагтаа сүслэе

Ум мани бадмэ хум /4/

* * *

Цагаан сүүгээр тэжээсэн

Ээжийн ачийг яндашгүй

Гэгээн номоор гийгүүлсэн

Багшийн ачийг хэмжишгүй

Ум мани бадмэ хум /4/

* * *

Салхинд хөөгдсөн үүл шиг

Сарниж одох нас чинь

Усанд тогтсон хөөс шиг

Урваж одох бие чинь

Ум мани бадмэ хум /4/

* * *

Ашиг алдрын зэрэглээг

Хөөж яахин гүйцэх вэ

Аминч хүслийн цангааг

Тайлж яахин барах вэ

Ум мани бадмэ хум /4/

* * *

Хөнгөн савсаг явдал

Түмний шившиг бус уу

Хүчир догшин авир

Төрийн гутаал бус уу

Ум мани бадмэ хум /4/

* * *

Мөнгөөр аргалж болдоггүй

Мөнх бусыг санаарай

Өнгөөр хуурч болдоггүй

Үйл үрийг бодоорой

Ум мани бадмэ хум /4/

* * *

Энэ ертөнцийг мэхлэвч

Эрлэгийг мэхэлж чадах уу

Эцэс жаргалыг горьдовч

Тамыг алгасч дөнгөх үү

Ум мани бадмэ хум /4/

* * *

Үхэх төрөхийн орчилд

Үнэн чанарыг таниасай

Жаргах зовохын ээлжинд

Буян нүглийг ялгаасай

Ум мани бадмэ хум /4/

* * *

Арван хар нүглээ

Гэмшин байж наманчлаарай

Арван цагаан буянаа

Баясан байж хөгжөөгөөрэй

Ум мани бадмэ хум /4/

* * *

Өглөгийн үрээр баяжина л

Хомхой сэтгэлээ даралтай

Үнэн журмаар дэвжинэ л

Хуурмаг явдлаа орхилтой

Ум мани бадмэ хум /4/

* * *

Өглөг өглөгийн дээд нь

Номын өглөг юм шүү

Өмөг өмгийн дээд нь

Ламын өмөг юм шүү

Ум мани бадмэ хум /4/

* * *

Хүлцэхүй бэрх үйлийн

Хүлээс бүгдийг таслаюу

Хөшүүн балмад нисванисын

Бүрхээс бүгдийг арилгаюу

Ум мани бадмэ хум /4/

* * *

Өөрийн төлөө явсаар

Өөдлөх нь үгүй зүдэрдэг ээ

Өрөөлийн төлөө явсаар

Уруудах нь үгүй дэвшдэг ээ

Ум мани бадмэ хум /4/

* * *

Энэрэл хайрын хураар

Хилэнгийн түймрийг дараарай

Эрхэм билгийн гэрлээр

Мунхагийн харанхуйг үлдээгээрэй

Ум мани бадмэ хум /4/

* * *

Адгуу догшин сэтгэлийн

Жолоог залахад бэрх шүү

Арга билгийн ухаанаар

Аяыг нь тааруулж номхотгоорой

Ум мани бадмэ хум /4/

* * *

Үнэн гэж үзэгдэвч

Үнэмлэхүй утгыг эрээрэй

Би хэмээн хөөрөмшивч

Билиг барамидыг судлаарай

Ум мани бадмэ хум /4/

* * *

Ухан шинжвэл хоосон

Усанд туссан cap аа

Нотлон шинжвэл хоосон

Нойронд ургасан зүүд ээ

Ум мани бадмэ хум /4/

* * *

Ариун бодийн мөрдөө

Алгасрал үгүй шамдалтай

Арилсан хутагтын номдоо

Алдралт үгүй хичээлтэй

Ум мани бадмэ хум /4/

* * *

Эцэг Богд ламаа

Эгшиг шүлгээр тахиму

Эх болсон амьтнаа

Энэ сургаалаар ачилму

Ум мани бадмэ хум /4/

* * *

Агшин ч үл хагацан

Аръяабал минь тэтгээрэй

Аюул бүхнээс холтгон

Адистид юугаа хайрлаарай

Ум мани бадмэ хум /4/

* * *

Шинэхэн тараг шиг буян нь

Бодийн хөрөнгө болтугай

Шижир алт шиг онол нь

Амьтны эм болтугай.

Ум мани бадмэ хум /4/ 

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй