Манай төвийн анхан, дунд шатны сургалт үргэлжлэнэ.

4-р сар 18, 2014

2014 оны 04 сарын 21-ны өдрөөс эхлэн манай Жавзандамба Хутагт Төвд тогтмол явагддаг Буддизмийн танилцуулга хичээл үргэлжлэнэ.. Хичээл долоо хоног бүрийн Даваа, Лхагва, гарагуудад анхан шат Мягмар, Пүрэв гарагуудад дунд шатны сургалт 18.30 - 20.00 цагийн хооронд явагдана. Та бүхнийг манай төвийн ээлжит сургалтанд морилон ирэхийг урьж байна.

Бурханы шашны танилцуулга хичээлийн товч агуулга

Зургаан долоо хоног үргэлжлэх тус хичээлээр Бурханы шашны гүн ухаан, түүнд суурилсан ёс зүйн хэм хэмжээ, уг ёс зүйг хэвшүүлэх арга болсон Буддын бясалгалын талаар цогц мэдлэг олж авах юм.

Эхний 2 хичээл Буддист ёс зүйн талаар өрнөх бол дараагийн 3-6 р хичээлээр бясалгалын үндсэн зарчим, түүний ангилал болон амьсгал дээр төвлөрөх бясалгалын талаар дэлгэрэнгүй үзнэ. 7,8 хичээлээр Буддын ёс зүйн хөгжлийн олон шатууд, 9,10 хичээл Буддын гүн ухааны үндсийг заах юм. Буддын зан үйлийн тайлбар 2 хичээлээр танилцуулга хичээл өндөрлөнө. Мөн дунд шатны сургалтаар бодь мөрийн зэрэг хөтлөж байна.


Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй