Манай төв дээр явагдаж буй сургалтуудын хуваарь, товч агуулга

8-р сар 30, 2013

Бурханы шашны танилцуулга хичээлийн товч агуулга

Зургаан долоо хоног үргэлжлэх тус хичээлээр Бурханы шашны гүн ухаан, түүнд суурилсан ёс зүйн хэм хэмжээ, уг ёс зүйг хэвшүүлэх арга болсон Буддын бясалгалын талаар цогц мэдлэг олж авах юм.
Эхний 2 хичээл Буддист ёс зүйн талаар өрнөх бол дараагийн 3-6 р хичээлээр бясалгалын үндсэн зарчим, түүний ангилал болон амьсгал дээр төвлөрөх бясалгалын талаар дэлгэрэнгүй үзнэ. 7,8 хичээлээр Буддын ёс зүйн хөгжлийн олон шатууд, 9,10 хичээл Буддын гүн ухааны үндсийг заах юм. Буддын зан үйлийн тайлбар 2 хичээлээр танилцуулга хичээл өндөрлөж улмаар 5 хоногийн бясалгалын дадлага явагдана.

Тогтсон таалал хичээлийн товч агуулга
‘Тогтсон Таалал’ гэдэг нь тогтож суурьшсан үзэл баримтлал гэсэн үг бөгөөд Бурханы шашны гүн ухааны мэргэжлийн сургуулиудын тавдугаар ангид судалдаг хичээл юм. Манай Төвөөс зохион байгуулж буй энэхүү хичээлээр та Буддын болон Буддын бус гүн ухааны урсгалуудын гарал үүсэл, үзэл баримтлалтай танилцах болно.

Аврал одуулахын хөтөлбөрийн тухай
Дэлхий даяар тархан суугаа хагас тэрбум Бурхан шашинтнууд чухам юунд залбирч мөргөдөг вэ? Тэдний итгэл үнэмшил юу вэ?
Та Бурханы шашинтан мөн үү? Хэрхэн Бурханы шашинтан болох вэ?
Зовлон шаналал хаанаас гардаг вэ? Зовлон шаналалаас хэн, хэрхэн биднийг аврах вэ?
Бурхан шашинтан хүн юуг хичээж, юуг цээрлэж явах ёстой вэ?
Эрдэмтэн Агаанлувсанчойндонгийн “Авралт гурван эрдэнэ авралыг одуулахуйн хөтөлбөр бичиг” номноос эдгээр бүгдийн хариултыг авах бол Агиванчүгдагвын “Ном бүгдийн урьд одуулах сургаал” номыг уншсанаар та бурханы шашинтан хүний мэдвэл зохих багш хүн гэж ямар хүнийг хэлэх, буян нүгэл гэж юу вэ, чөлөө учралт хүний биеийг олсон маань яагаад гайхамшигтай болохыг ойлгож мэдэх юм.

Түвд хэл
Түвдийн Соронзон Гомбо хааны үед Тонми Самбода хэмээх түшмэл Энэтхэгт очиж, дуун ухаанд мэргэн Лижин багшаас Самгарди үсгийг суралцаад, түүнээс уламжлан Түвд үсгийг зохиосон гэдэг. Түвд хэлний “Егэй товтан” сурах бичигт Энэтхэг хэлний цагаан толгойн үсгүүдээс өөрийн хэлэнд тохирох үсгүүдийг сонгон авч, түвд хэлний онцлог авиануудыг тэмдэглэж болохуйц шинэ үсгүүдийг зохион оруулжээ. Түвд хэл нь үндсэн 4 эгшиг, 30 гийгүүлэгч, давхар үсэг зэргээс бүрддэг. Манай төв дээр Хойд Энэтхэгийн Буддизмын гол судлагдахууны хэл болсон Түвд хэлний анхан шатны сургалт эхэллээ. Зургаан долоо хоног үргэлжлэх сургалтаар Түвд хэл зүйн дүрмийн болон орчуулгын зохих мэдлэгтэй болно.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй