Мингүр ринбүчи цаст Гималайн уулан дахь дияан бясалгалаа өндөрлөж, эргэн ирлээ.

11-р сар 08, 2015

2015 оны 11 сарын 2

“Бурханы шашины ертөнцөд хамгийн олон борлуулалттай номын зохиогч байсан тэрбээр нэг л өдөр амьдралаа орхин аглаг ууланд дияанчилахаар гарсан”. 2012 онд Андрей Миллер “Шамбалын нар” сэтгүүлд Мингүр ринбүчийг дүрслэн бичихдээ ийн өгүүлсэн байдаг. Харин одоо “Тергар” номын төвийн албан ёсны веб сайтад түүний шавь нар нь Ионгэй Мингүр ринбүчи эргэн ирж байгаа тухай мэдээлжээ. Тэнд өгүүлсэнээр “Та бүхний мэдэж байгаачлан сүүлийн дөрвөн жилийн турш Мингүр ринбүчи Гималайн ууланд ганцаар дияанчилан бясалгаж байсан. Эрт цагийн дээдэс багш нарын уламжлалаар тэрбээр юуг ч төлөвлөн тодорхойлолгүй уулын агуйд амьдарч, бясалгаж байсан билээ. Тэгвэл ринбүүчи дияан бясалгалаа өндөрлөж эргэн ирэх болсоныг мэдэгдэхэд туйлын таатай байна” гэжээ.

Тергар төвийнхөн түүнийг эргэн ирж байгаа тухай мэдээллийг өнгөрөгч Даваа гарагт олон нийтэд ил болгосон бөгөөд шавь нарынх нь хувьд түүнтэй хэрхэн харьцахаа мэдэхгүй тулгамдаж байсан бөгөөд харин ярьж эхлэхэд урьдийн ринбүүчи хэвээр байсан гэжээ. Одоо түүний эрүүл мэнд сайн байгаа, англи хэл нь ч мөн мартагдаагүй байгаа тухай өгүүлсэн байна. Мингүр Ринбүчи “миний англи хэл харин ч сайжирсан гээд миний амьдралын маш сайхан үеүдийн нэг байлаа” гэжээ.Түүний тухай мэдээллийг дараах сайтаас цаг тухайд нь авч байж болох юм байна.

http://learning.tergar.org/

Орчуулсан: Ч.Аниргүм

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй