МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШИНТНЫ ТӨВИЙН ТЭРГҮҮН ЛАМ НАРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

12-р сар 19, 2015

Энэхүү хурлыг нээж МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц үг хэлсэн бөгөөд уг хуралд Да лам Х.Бямбажав, Тэргүүлэгч, гавж Д.Лувсанжамц, Ерөнхийлөгчийн шашны бодлогын зөвлөх н.Батаа нар хүрэлцэн ирсэн байна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн төлөөлөл болон 21 аймаг, Улаанбаатар хот дахь дүүргүүд, уламжлалт томоохон хийдүүдийн тэргүүн лам нар уг зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг ажээ.

Уг Тэргүүн лам нарын зөвлөл нь Монголын Бурханы шашны бодлого, хэтийн төлөв, бие даасан байдал, эв нэгдэл, шүтэн бишрэх эрх, эрх чөлөөг дээдлэн хангахад чиглэгдсэн Монголын Бурханы шашны эрх барих дээд байгууллага юм.

Энэ удаагийн хуралдаанаар “Монгол орны хүрээ хийдүүдийн жаяг цааз, холбогдох дүрэм журамууд”, “Бурханы шашны хийд оронд тавих шаардлага” байгууллагын стандартыг хэрэгжүүлэх талаар ярилцаж байна.

Өнөө цагт Бурханы шашны хурал номын газрууд нь чиглэл зорилгод нийцсэн нэр, бүтэц, шашны чанартай сургалт, боловсрол, ёс зүйтэй лам хуврагууд, тохилог үзэмжтэй сүм дугана, сүсэгтэн олонд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байгаа билээ.

Мөн нийгэмд үзүүлэх халамж, үйл ажиллагаагаа жигд явуулах эдийн засаг, сургалтын суурь баазтай байх зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд уг стандарт ихээхэн нэмэр үзүүлнэ хэмээн лам хуврагууд үзэж байна.

Дээрхийн гэгээнтэн Далай багш айлдсан “Монгол орны хүрээ хийдүүдийн жаяг”-ын ёсоор сүм хийдүүд ажиллахыг уриалж байна. Уг жаяг нь лам хуврагуудын дагаж мөрдөх долоон зүйл, орчин цагт нийгмийн сайн сайхныг бүтээн цогцлооход оролцох зүйл заалтыг нэмсэн найман зүйл бүхий ерөнхий цааз бичиг юм байна.

Эл жаягт үндэслэн “Төр сүм хийдийн харилцааны хууль”, “Монгол Улсын Үндсэн хууль”, бусад хууль дүрмүүд, уламжлалт жаяг, өнөөгийн нөхцөл байдалд уялдуулсан Монгол орны хийд орны нийтлэг дүрэм, лам хуврагуудын хурал ном, үйл ажиллагааны дотоод журам, Тэргүүн лам нарын зөвлөлийн хурлын дүрэм, хурлын дэг, ёс зүйн журам зэргийг мөрдөж ажиллахаар болж байгаа ажээ.

Энэ удаагийн хурал Мэдээлэл сүлжээ холбоо компаний “Онлайн хуралдааны танхим”-д боллоо.


Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй