Монголын Бурханы шашны гурван зулын нэг Ламын Гэгээнтэний VIII дүр Данзанжамбалчойжишинэн хутагт сүсэгтэн олондоо айлдвар сургаалаа хайрлахаар боллоо.

2-р сар 29, 2016

Ламын Гэгээн Данзанжамбалчойжишинэн хутагт анх 2011 онд Дээрхийн Гэгээн XIV Далай багшид бараалхах үеэрээ Монголын сүсэгтэн олонд айлдвар сургаалаа хайрлаач ээ хэмээн айлтгал өргөснийг нь Далай багш бээр ихэд талархан хүлээн авсан юм. Ийнхүү 2012 оноос эхлэн Далай багшийн Монголчуудад зориулсан номын айлдвар буюу “Монгол Сүнчой” жил бүр Дарамсала хотод уламжлал болон зохион байгуулагдаж байна.

Ламын Гэгээнтэн бээр Арвандолдугаар жарны гал бичин жилийн шинийн найманд Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд Халхын IХ Богд Жавзандамба хутагтын “Лагшин Эрдэнэ”-ийг залах ёслолд оролцохоор Монгол орондоо ирсэн билээ.

Ламын Гэгээнтэн бээр Далай багшийн айлдвар захиасын дагуу Монгол Сүнчойн үеэр айлдсан номыг Монголын нийт сүсэгтэн олондоо түгээн дэлгэрүүлэх үйлсийн эхлэл болгон Богд Зонхава Ламын “Мөрийн гурван эрхэм” номыг айлдах ба Маань мэгзэмийн лүн хайрлахаар боллоо. Энэхүү номын айлдвар 2016 оны 3 дугаар сарын 04-ний Баасан гарагийн 15:00 цагт “М-Плаза”-цогцолборын Их танхимд зохион байгуулагдана.

Сүсэгтэн олон та бүхнийг урьж байна.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Гэсэр сүмийн зүүн талд /хуучнаар нарны титэм/

Утас: 88084223, 88687823, 70121998

Зохион байгуулагч: “Ламын Гэгээн Монгол Сүнчой” ТББ.

Facebook page: MongolsunchoiDalailama

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй