Монголын хүрээ хийдүүдийн жаяг цаазын тухай цуврал ярилцлага анхдугаар хэсэг

1-р сар 18, 2014

Манай Лавайн эгшиг радио-д гавж Д.Нямсамбуу болон гавж Д.Лувсанжамц нар оролцлоо. Бурханы шашины ямарваа сүм хийдийн лам нарын баримтлах хууль цааз, дэглэм журамын бичгийг жаяг гэдэг. Хийд бүр өөр өөрийн онцлог байдалдаа таарсан жаяг бичгийг боловсруулан дээдэс хутагт хувилгаадаар батлуулан бичүүлдэг. Жаягийг цаасанд буулган тухайн хийдийн сүм дуганы хананд хадсан байдаг. Жаяг бичигт тухайн хийдийн лам нарын хурал ном хурах эрэмбэ дараалал, болон хуралын дэг журам, хэдийд ямар хурал ном хурах хуваарь, лам нарын дотоод дэг журам, лам нарын хоорондын харицааг зохицуулсан байдалтайгаар бичигдсэн байдаг. Ямар нэг сүм хийдийг шинээр байгуулвал заавал нэг эрдэмтэй хутагт хувилгаанаас шинээр байгуулагдаж байгаа хийдийн жаяг бичгийг бичүүлж авдаг. Монголын ихэнх хийдүүд Далай лам, багшаас авсан байдаг. Түүнчлэн Далай багшийн айлдсан монголын сүм хийдүүдийн жаяг цаазын тухай тайлбарлан ярилцсаныг та бүхэндээ сонсох хэлбэрээр хүргэж байгааг хүлээн авч сонсоно уу. 

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй