Аман түүх

Багшийн ачлал

8-р сар 03, 2014
Багшийн ачлал

Ёнзон ринбүчэ хэмээх лам аглаг даяанд суух үед замбаа гурил нь дуусаж ихэд өлсчээ. Лам багшдаа ихэд залбирсанд нэгэн ноёны илгээсэн хүн ирж, тос замбааг ихээр өргөөд “Насны уртасгах ном”бүтээл айлтгаж байна гэжээ. Ёнзон лам, тэр ноён намайг даяанч гэж мэдээд насны бүтээл айлтгаж замбаа хүнс өгч дээ хэмээн боджээ. Хожим лам багшийнхаа номонд суухаар очсонд лам багш нь “Одоогийн зарим нэг шавь багш ламынхаа ачийг санахгүй, өөрийнхөө чадал хүчээр амьдралаа залгуулж байна хэмээн боддог байна” хэмээн айлдахад нь ихэд ...

Дэлгэрэнгүй »

Хурлын адистид

8-р сар 02, 2014
Хурлын адистид

Дондов хэмээх гэсгүй лам хуралд цогдамдахдаа “Та хуврагуудын гутлын шороонд хүртэл адис жинлав шингэсэн байгаа тул хурлын уншлага унших, чойр хэлцээ хийхэд адис жинлав байхгүй гэж хаанаас хэлж болох вэ” гэсэн гэдэг.  Дэд хамба ширээт хэмээн алдаршсан нэгэн их мэргэн ламтан, “Цагаан сарын баяраар Богд таны ордонд Манж хааны элч амбан Галдаа тэргүүтэн хар хүмүүс олноор цугларч Богдыг ширтэн үймцэж байгаа нь таныг чилээхийн шалтгаан болж байна бус уу” хэмээн Богд гэгээнд айлтгасанд Богд гэгээнтэн бээр “Арилсан газрын бодисадва нар ...

Дэлгэрэнгүй »

Бодь мөрийн зэрэг хэмээх номыг туурвиж байх үед болсон үйл явдал

8-р сар 02, 2014
Бодь мөрийн зэрэг хэмээх номыг туурвиж байх үед болсон үйл явдал

Богд Зонхов “Бодь мөрийн зэрэг”, “Тарнийн зэрэг” хоёрыг туурвих цагт Үржэн хандын орноос дагинис нар үзэг цаас авч ирээд бичиж авсан бөгөөд өөрсдийн орондоо залж аваачсан гэж хэлдэг. Шамбалаас ч рид хувилгаантан нар ирж, Богд Зонхаваг  “Бодь мөрийн зэрэг” хэмээх номоо зохиох үед дэргэдийн бичээчийн хамтаар дээрх хоёр орны хүмүүс бичигт буулгаснаар гурван үндсэн эх туурвил гарсанаас хоёрыг нь Үржэн болон Шамбалын оронд залж аваачсан хэмээн айлдсан байдаг. 

Дэлгэрэнгүй »

Гоман дацангийн нэрийн учир

8-р сар 01, 2014
Гоман дацангийн нэрийн учир

Түвдийн Балданбэрэйбүн хийдийн цанидын Дашгоман буюу Гоман дацан нь юуны учир Гоман хэмээн нэрлэгдсэн бэ гэвэл тэрхүү дацанд Гүнчин лам Жамъяншадавын гэгээнтэн бээр Үмын шүн буюу Төв үзлийн ном зарлиглах үед тэр дацангийн хуврагууд үмын үзлийг (хоосон чанарыг олоод) ухаараад  Дацангаас гарахдаа дуртай зүгтээ хана нэвтлэн гарч байсан тул Гоман буюу Олон үүдэт хэмээн нэрлэсэн гэдэг. 

Дэлгэрэнгүй »

Сүмийн дэргэдэх сүжиггүй гэгчээр

7-р сар 31, 2014
Сүмийн дэргэдэх сүжиггүй гэгчээр

Дээр үед хүрээ хийдэд шавилан суугчдын дотор янз бүрийн л авир төрхтэй улс байсан нь мэдээж. Хүрээ хийдийн лам нар уншлага номоо цээжлэхийг урьтал болгодог бөгөөд судар ном харж уншихыг тун их таашаадаггүй байжээ. Тиймээс хийд сүмд шавлагч нар юуны түрүүнд магтаал, хангал гэх мэт цогц уншлагын номуудыг цээжлэх хэрэгтэй болдог. Гэвч ой тогтоолт сайнгүй зарим нь номоо цээжилж шүүлгэх үедээ түгдэрч гацдагаас болж багш нараасаа шийтгэл амсах нь бас байжээ. Шийтгэл нь хамгийн хатуу нь гэхэд нуруун дээр нь ...

Дэлгэрэнгүй »

Анги лам Шагдар гуай

7-р сар 30, 2014
Анги лам Шагдар гуай

Их Хүрээний Сүнгийн аймгийн гавж, “Сүнгийн анги лам” гэж алдаршсан Шагдар гуай нэгэн насаар Майдар бурханд зорьж ерөөл тавьсан хүн байжээ. Тэрбээр 1934 онд таалал төгссөн бөгөөд таалал төгссөний дараах ном буяныг хийж байх цагт нэгэн санваар сайт шавь нь “Анги ламыг Майдар бурханы орон болох Гандангийн орноор дайраад Дивааажинд заларлаа” гэж зүүдэлсэн гэнэ. Мөн анги лам гуайн дотно найз, номын нөхөр болох Зава лам гуайн зүүдэнд анги лам гуай хэрхэн зүүдлэгдснийг ийн өгүүлжээ. “Миний зүүдэнд би (Зава лам гуай) ...

Дэлгэрэнгүй »
Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй