Аман түүх

Богд уулын бодь мод

7-р сар 23, 2014
Богд уулын бодь мод

Улаанбаатар хотын өмнө орших Богдхан уулын нэгэн аманд бодь мод гэгч ургадаг хэмээх яриа бий. Хуучин Их Хүрээ гэж байх үед, одоогоос бараг нэгэн зуу гаруй жилийн өмнө болсон явдал ажээ. Их Хүрээний гучин аймгийн нэгэн болох Дархан эмчийн аймгийн лам, Их Хүрээний Дашчойнпэл хэмээх цанид дацангийн шавь, олноо Шижээ гавж хэмээн алдаршсан Агваанлувсандондовт тохиолдсон явдал гэнэ. Тэрээр Их Хүрээний цорж Агваанбалдангийн шавь байсан ажээ. Тэрээр анхан дацанд шавилан суугаад байх үедээ номын ухаарц өөрт нь нэг л орж өгөхгүй ...

Дэлгэрэнгүй »

Дайчин вангийн Сүрэн гавж

7-р сар 22, 2014
Дайчин вангийн Сүрэн гавж

Одоогийн Булган аймгийн төвийн буй нутагт урьд Ханддорж дайчин чин вангийн хүрээ гэж байжээ. Тэр хүрээний гавж Сүрэн хэмээх маш баян лам байжээ. Тэр ламын баяжих учир шалтгаан юунаас болсон бэ гэвэл тэрбээр бага залуу насандаа Вангийн хүрээнд шавилан сууж, домын дамжаа барих болтол, домын хурлаа хуруулах хөрөнгө мөнгөгүй байсан тул багшдаа очиж “Хурлаа хуруулах мөнгө хөрөнгө яаж олох вэ” гэж айлтгажээ. Багш нь “Чи Ондогжан, Уманжүг хоёроо гурав гурав уншаад энэ урд Өлийн овоог гурав тойр. Овоо чамд юм ...

Дэлгэрэнгүй »

Монгол унзад

7-р сар 20, 2014
Монгол унзад

Монголын хүрээ хийдийн унзадууд ном эхлэхдээ баруун гараа эрүүнийхээ өмнө авчирч хуруунуудаа цэцэг дэлгэрч буй мэт хэлбэрт оруулан чагжалдаг билээ. Энэ анх ямар учраар үүссэн гэхээр Монголын Их Хүрээний нэгэн чанга дуутай унзад лам Түвдэд очжээ. Тэгээд Түвдийн Лхасын нэгэн их хийдийн хуралд хурж гэнэ. Түвдийн унзадууд үүд рүүгээ харж суудаг бөгөөд бусад лам нар нь баруун зүүн хана руугаа харсан байрлалтай суудаг аж. Тэр монгол унзадыг Түвд унзадын ойр суулгасан юм байж. Тэгсэн Түвд унзадыг номоо эхлэнгүүт л монгол ...

Дэлгэрэнгүй »

Хувилгааны аймгийн Дашдорж

7-р сар 19, 2014
Хувилгааны аймгийн Дашдорж

Хувилгааны аймгийн Дашдорж гуай Их Хүрээний нэг унзадыг хулгайч гэж олонд зарлажээ. Хулгайд сэрдэгдсэн унзад бүр гайхаж “Би Дашдорж гуайн юуг ч аваагүй” гэж хичнээн хэлээд нэмэр болсонгүй. Ингээд дараа жилийн цагаан сар болсон нь Дашдорж гуай олон лам нарын дотор хадаг гаргаж нөгөө унзадад бариад “Таныг хулгайд сэрдсэнийг өршөөгөөрэй. Та огт гэмгүй хүн” хэмээн хэлжээ. Сүүлд нь хүмүүс Дашдорж гуайгаас юунд тэр унзадыг хулгайд гүтгэсэн юм бэ хэмээн асуувал “Дэндүү нэр цэвэр хүн учраас дагинас авч явах гээд болохгүй байсан ...

Дэлгэрэнгүй »

Гэцэл гуай

7-р сар 18, 2014
Гэцэл гуай

Одоогийн Өвөрхангай аймгийн Өлзийт суманд Гэцэл гуай гэж нутгийнхан нь хүндлэн авгайлдаг нэгэн лам хүн байжээ. Тэрбээр дүүгийнхээ хаяаг бараадан ганц биеэр амьдардаг байж. Нэг удаа дүүгийнхээ хамтаар хоёр гэрээр нүүх болоод тэгтэл саяхан тугалласан, нялх тугалтай үнээ нүүдлийн ая гүйцэхгүй үлдэх гээд тууж явах аргагүй болжээ. Тэгсэн нь Гэцэл гуай “Та нар түрүүлээд буух газраа хүрч гэрээ барьж бай. Би энэ тугалтай үнээг аясаар нь туугаад очиё” гэжээ. Ингээд дүү нь түрүүлж очоод гэрээ бариад, эхнэр нь цай чанаж ...

Дэлгэрэнгүй »

Жасаа хуруулдаг айлын эзний үг

7-р сар 16, 2014
Жасаа хуруулдаг айлын эзний үг

Дээр үед ихэнх айлууд жасаа хуралтай. Жил бүр түүнийгээ уншуулдаг бөгөөд голдуу өөрсдөө тогтмол залдаг ламтай ч байсан юм байх. Тийм нэгэн айлын жил бүр залдаг лам нь нэг жил очиж чадахаа болиод өөр лам илгээжээ. Тэр лам нь урьд ламыг бодвол түргэн уншдаг хүн байсан юм болов уу.Үдээс хойхно жасаа хурал нь гадаалжээ. Тэгсэн тэр гэрийн эзэн хэлж байна гэнэ. “Урьд нь бол өглөөгүүр шэгсүү сол шэгсүү сол гээд л байдаг, үдээс хойш түгдамган түгдамган гээд л дуусаж өгдөггүй, ...

Дэлгэрэнгүй »
Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй