Аман түүх

Дагинис чуулсан нь

7-р сар 15, 2014
Дагинис чуулсан нь

Зарим сүм хийдүүдэд билгийн тооллын шинийн арван болон хорин таванд дагинисын чуулдаг буулттай өдөр “Цээжүү” гэж тусгай ном хурал хурдаг. Тийм нэг хуралд энэ үйл явдал болжээ. Нэгэн шинийн аравны “Цээжүү” хурал гадаалсны дараа нэгэн хэнэггүй лам дугандаа жанч нөмрөөд унтаад хоцорсон байжээ. Тэгтэл шөнө дунд олон эмэгтэй хүний дуу гараад унахаар нь гайхаад хартал хэдэн дагина дуганд ороод ирчихсэн, цонхортой (идээ шүүс бэлдэж уншдаг хурал) хурал хурж эхэлжээ. Нөгөө лам айгаад мэдэгдэхгүйг хичээж жанчиндаа нуугдаад хэвтээд байж. Тэгэж байтал ...

Дэлгэрэнгүй »

Хүүхэн хутагтын хүсэлт

7-р сар 14, 2014
Хүүхэн хутагтын хүсэлт

Нэгэн мянга есөн зуун арваад оны үед Халхын Сэцэн хан аймгийн Хүүхэн хутагт, Наймдугаар богдод ингэж айлтгажээ. “Би одоо үсээ авхуулая. Мөн хутгаар мах идэе” гэжээ. Наймдугаар богд “Хэрэггүй. Чи энэ хэвээр бай” гэж айлдсан тул Хүүхэн хутагт гэзэг үсээ хэвээр байлгасан гэдэг. Ямар учиртай тэгэж Богдод айлтгасныг мэдэхгүй юм даа. Цаг төр хувьсахыг мэдээд тэгсэн юм болов уу.(Энэ яриаг Пунцагтэгчэнлин хийдийн лам, Л.Пүрэвдорж гуайгаас 1994 онд сонсов)

Дэлгэрэнгүй »

Гунгаачойлингийн До-дүдба хэмээх уншлагын тухай

7-р сар 13, 2014
Гунгаачойлингийн До-дүдба хэмээх уншлагын тухай

Их Хүрээний Гунгаачойлин дацанг Халхын дөрөвдүгээр богд байгуулсан юм. Дөрөвдүгээр богд шинэ дацанг байгуулагдсаны дараахан Хятадын Утайд заларч яваад тэндээ таалал төгсчээ. Шарилыг нь Их Хүрээнд авчирсан бөгөөд тэр үед Их Хүрээний дацан, аймагууд тус тусдаа богдын хойдын буянд зориулж гонзог /таалал төгссөний/ ерөөлийг хуржээ. Энэ үед шинэ чойр дацан болох Гунгаачойлин нь До-дүдба хэмээх номыг богдын таалал төгссөнд зориулсан ерөөл уншлаганд оруулж хорин нэгэн хоногийн турш уншсан аж. Тэр ямар учиртай гэхээр дөрөвдүгээр богд нь бага наснаасаа До-дүдба номыг ...

Дэлгэрэнгүй »

Зандан Зуугийн домог

7-р сар 08, 2014
Зандан Зуугийн домог

Зандан зуугийн домог, эргэх хэмжээ, ач тус лугаа сэлттовчлон хураасан эрдэнэ эрих нэрт оршивШагимунийн арш бэлгэ билгийн найрагийн илбэ хувилал тороор илт босч, тэнгэр сэлт амьтны дор жавхлантай яа үзүүлэгч чадагчийн эрхэт шагилагын эрхэнээ мөргөж бүрүн итгэл тэрхүү цөвийн цагийн амьтнаа нигүүлсэхүйн гэрлийг ялангуяа үлэмж сацруулсаны мөн чанар, илт адистидын цогц болон бадарсан үзэсгэлэн биет ямагт мөргөн тахин өргөн хүндлэх ёсыг товчийн төдий өгүүлсүгэй.түүнд энд тэнгэр сэлт хамаг амьтаны сацлалгүй удирдагч Суддхаданигийн хөвгүүн тэрхүү бус сайвээр одогсод номхотгон эс чадсан ...

Дэлгэрэнгүй »
Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй