Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд ЖАДО Ринбүчийн хэлсэн үг.

11-р сар 23, 2015

ЖАДО РИНБҮЧИ

Сэрадацанд Лхаарамбын дамжаа барьсан. Намжил дацангын Хансүр. 1959 онд Энэтхэгт дүрвэн гарсан. Одоо Дармасалад багшилдаг. 1991 оноос Монгол оронд тасралтгүй ирж хот, хөдөөгийн сүсэгтэн олон ном сургаалаа айлдсаар байна.

Өнөөдөр их Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод энэхүү эрдэм шинжилгээний хуралд оролцохоор өрнө дорнын олон орноос тухайлан заларсан олон урсгалын шашиныг баригч дээдэс нар хийгээд олон салбарын ухааны оронд мэргэжсэн та бүгдийн амар амгаланг айлтгая.

Энэ өдөр машид ховор, ихэд чухал хэрэгтэй, үнэлж баршгүй бурхан шашны талаар хэлэлцэх энэхүү хуралд үг хэлэх боломж гарсанд ихэд баяртай байна.

Их нигүүлсэнгүй сэтгэлт бидний багш, Шагжамуни бурханы айлдсан их бага хөлгөн лугаа сэлт бүрэн гүйцсэн дотоодын бурхан шашны ёс, энэ нь хойноос хойдод дэлгэрнэ хэмээн эш бошго үзүүлсэнчлэн хойд зүгийн цаст Төвд орон хийгээд түүнээс ч хойд зүгийн их Монгол оронд олон зууны тэртээ дэлгэрсэн юм. Түүнээс хойш ч олон зууныг өртөөлөн энэхүү Төвд,Монгол хоёр эш гурван аймаг савын ном болон мөр гурван суртгаалын анхааран авлага заах хэлцэх, туурвих, бясалгах гурвын бүтээлийн үйлдлүүдийн нэгийг нөхөр болгох үүднээс бурханы шашныг барих, тэтгэх, арвижуулах, гурваар замбутив үүний дотор илүүтэйгээр уламжлан дэлгэрүүлж ирсэн билээ.

Гэвч нэгээхэн хугацаанд, амьтны буян доройтсоны эрхээр элдэв төрлийн буруу үзэл явдал гарсны улмаас их Монгол орон цаст Төвд орны бурханы шашинд маш их гарз хохирол гарсан хийгээд гарсаар ч байна. Тийм боловч нийт бурхан шашны эрхшээсэн эзэн Дээрхийн гэгээн аврал итгэлт Дээрхийн гэгээн арван дөрөвдүгээр Далай багшийн агуу их нигүүлсэнгүй таалал болон үйлсийн хүч хийгээд түүний өлмийг даган барьсан мэргэн бүтээлч шашныг баригч олон дээдсийн нигүүлсэнгүйн хүчээр энэхүү хорин нэгдүгээр зуунд Замбутивийн өрнө дорнын зүг бүхэнд судар тарнийг номлох, бүтээх, заах, сонсохыг арвижуулан дэлгэрүүлсээр байна. Түүгээр ч үл барам дотоодын шашин буюу бурхан шашны үзэл онолын талаар хими, физик болон сэтгэл судлалын шинжлэх ухааны олон эрдэмтэн мэргэд нартай хамтран судалгаа хэлэлцээг олон удаа удирдан явуулснаар шинжлэх ухаан эрдэмтэн нар ч бурханы шашныг ихэд сонирхож байгаа хийгээд дэлхий нийтэд ялангуяа шинжлэх ухааны салбаруудад бурханы сургаалын үнэлэмж машид ихээр өсөж байгаа билээ.

Энэ сайхан цаг үед бурханы шашинт олон орны бурхан шашинд чин сүжигтнүүд мухар сүжиг болон зан заншил, уламжлал, уламжлан дуурайх төдий бус үзэл, бясалгал, явдал гурвын үүднээс, ямар онцлогтой хийгээд бусдаас давуу тал юу байгааг шинжлэх ухааны үүднээс ажиглан учир шалтгааны үүднээс ажиглан учир шалтгааныг үзэж мэдсэн сүсэг бишрэлийг олохын арганд өөрөө шамдах хийгээд бусдыг түүнд хөтлөн үйлдэх нь энэхүү цаг үед машид хэрэг ихтэй байна. Ялангуяа их Монгол оронд урьд цагт бурхан багшийн бошго үзүүлсэнчлэн шалгарсан мэргэн бүтээлийн хоёр эрдэм төгөлдөр олон дээдэс заларсан юм. Тэдгээрийн зарлигласан зохиол бүтээл нь өдгөө дэлхий нийтэд түгсэн хийгээд бурханы шашныг ойлгоход машид их тустай олон бүтээлүүд эдүгээ ч бас гарч ирсээр буй нь бурханы шашинд агуу их хувь нэмэр юм.

Мөн гуравдугаар Далай лам Содномжамц тэргүүтэн Монгол оронд, залраад бурханы шашныг зах хязгаар бүхэнд түгээн зохиосон хийгээд дөрөвдүгээр далай лам Ёндонжамц Монгол оронд төрөл таалж, арвангуравдугаар Түвдэнжамц Монгол оронд хоёр жил орчим залрахдаа өөрийн зүгээс их номлолуудыг зааж хөтлөх, ном хэлэлцэх, авшиг өгөх, санваар хүртээх тэргүүтэн, зарлиг хайрласан ба мэргэн бүтээл хоёр төгөлдөр Монгол лам Дандар аграмбаас Төгс буянтын чихэн дамжлагын гурван увидасыг сонсон таалан зохиосон зэргээр жишин Төвд, Монголын эрдэмтэн бээр шашны үйлийг барих тэтгэх арвижуулах гурвын үүднээс Цогт Наландарын уламжлалыг машид сайтар түгээн дэлгэрүүлснээр үл барам багш шавийн тангараг, ус сүү мэт сүлэлдэж, хур усны нөхөр болсон юм.

Нэгээхэн үед хийд орныг эвдэж сүйтгэх олон түмэн хуврагуудыг хилсээр цаазлан шийтгэх, шорон гянданд хорих зэргээр хэлмэгдүүлж их гарз хохирол гарсан боловч 1990 оноос сүсэг бишрэлийн эрх чөлөө бүхий сайн цаг дахин ургасан юм. Тэр үеэс эхлэн социалист нийгмийн үед төв гандан хийдийн хуврагуудаас хичээнгүйлэн зүг бүхэнд шинээр хийд байгуулахыг дэмжин ажилласны үр дүнд өнөөдөр хорин нэгэн аймагт ард түмний бурханы номтой барилдсан уламжлалт сайн заншилууд доройтсоныг сэргээж уламжлан үлдсэнийг улам дээш нь арвижуулах зэргээр их тус гарсан юм. МБШТөв Гандантэгчэнлин хийдээс дээрхийн гэгээн арвандөрөвдүгээр Далай багшийг олон удаа залж Бодь мөрийн зэрэг болон цагын хүрдний их авшиг тэргүүтэн номын зарлигийг дахин дахин хайрлаад түрүү дүрийн Далай ламаас ч илүү зарлигийн ач гүн барилдлага их тус гарсан байна. Одоо ч их анхаарах хэрэгтэй зарим зүйл нь:

1.Монгол орон нь бурханы шашинт улс орон гэдэг нь аль ч талаас нь харсан тодорхой тулд нэг жилд зуны эхэн сарын Бурхан багшийн их дүйчэн, Адаг сарын номын хүрдийг эргүүлсэн дүйчэн, Намрын адаг сарын тэнгэрээс буусан дүйчэн болон Богд Зонховагийн зулын хорин таван тэргүүтнийг тэмдэглэх зэрэг урьдын уламжлалуудыг төрийн зүгээс ч олон нийтийн баярын өдөр болгох талаар одоо болтол зөвшөөрөөгүй байгаа тул энэхүү хурлаар дамжуулан айлтгах нь чухал байна.

2.Өнөөгийн хүүхэд залуучуудад бурхан шашны мэдлэгийг олгохын тулд бурхан шашинтай холбоо бүхий дээд сургуулийг шинээр байгуулж барууны их дээд сургуультай хамтран өнөө цаг болон эртний соёл боловсролыг хослуулахад мэдлэг боловсрол хийгээд эдийн засаг талаас нь тэгш дэмжих нь чухал байна.

3.Нийт ард түмний буян нүглийн авал орхилыг эндүүрүүлэхгүйн арганд дээрхийн гэгээн Далай багшийн зарлиг ойлгоход хялбар, гүн гүнзгий ,өнөө цагын соёл боловсролтой зохилдуулан зардигласан сургаал тэргүүтэн бурхан шашны сурах бичиг заримыг шинээр Монгол хэлэнд хөрвүүлэн хэвлэж аль олноор хот болон хөдөө, аймаг, сумдад тараан түгээж номын өглөгийн үйлийг чухалчлахын хамт жил бүр бурхан шашны шинжлэх ухаан хийгээд бурхан шашны үзэл баримтлал, бурхан шашны анхааран авлагын талаар тайлбар номлолыг дэлгэрүүлэхийн тухайтад хичээлийг үүсгэх нь чухал байна.

4.Ирээдүйд гарах Энэтхэгийн их дацангуудад суралцаж төгсөх Монгол гэвш нар тэргүүтэй олон жил хичээж судалсан мэдлэгтнүүдийг завсарт шамдуулахгүй байхын тухайтад өөрийн оронд бурхан шашныг барих, тэтгэх, арвижуулах үйлсийг дэлгэрүүлэх арганд одооноос суурийг нь тавих нь чухал байна.

5.Хөдөө аймаг болон суманд байгаа бурхан шашны хийд хийгээд тэнд лам хувраг байгаа үгүйгээс ард түмний бурханы номын талаарх ойлгоц болон сүжиглэх байдал, адаглаад мөргөл үйлдэх ёс, хадаг өргөх зэрэг нь ч ихэд ялгаатай байгааг олон жилийн туршлагаас тэдгээрийг хөгжүүлэх аргыг сэтгэлдээ чухалчлан анхаармаар байна. Товчилбоос Төвд нутаг өөрийн шашин, өөрийн ард түмэнд сэтгэл санаа тавилаа ч Хятадын улаан намын хэцүү бэрх хуулиас шалтгаалж боломж олгохгүй байна. Энэтхэг оронд аврал итгэлт Далай багшийн таалал болгоолоор цагаачилж гарснаар Чойрын гурван дацан тэргүүтэй номын олон их хүрээг сайтар байгуулсан хэдий ч мөсөн дээрх байшин адил цагаачилан байгаа нь ирээдүйд юу болохыг үл мэдэх бэрхшээл байна.

Тиймд эрх чөлөө төгөлдөр Монгол нутагт бурханы шашинг дэлгэрүүлж түгээх бурханы шашин, их бага хөлгөн, тарни зэрэг сэлтийг сонсох, санах, номлол бүтээлийн үүднээс олон зуун жил орших найдвар байна.

Монгол оронд дотно гадна бүгдээс сэтгэл үүсгэн туслах буюу төсөл зэргийг үүсгэн эхлүүлэх хэрэгтэй байна. Энэ тивийн шашны хаан аврал итгэлт арвандөрөвдүгээр Далай багшийн нас лагшин батжин дэлгэрэх ертөнц дахинд өвдөх, хямрах, тэмцэл бүхэн амирлаад амгалан баясгалангын цог дор ажирч амгалан тус гарахын орон шашин эрдэнэ дэлгэрч өнөд оршиж явахын ерөөлийг өргөе.

2011-оны МБШТөв Гандантэнгчэнлин хийдэд Олон улсын эрдэм шинжилгээний хуралд тависан илтгэл.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй