Оросын бурханы шашны үзэсгэлэн Дели-д нээгдлээ

10-р сар 02, 2012

Шинэ Дели, Энэтхэг- “Оросын дуу хоолой” сэтгүүл өчигдрийн дугаартаа “Оросын бурханы шашны түүх” сэдэвт үзэсгэлэн Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо нээгдсэн тухай мэдээлжээ. Тус үзэсгэлэнд голчилж өнгөрсөн ба одоо үеийн түүхийг өгүүлсэн гэрэл зураг болон бурханы шашны сүм хийд голдуу байрлах Халмиг, Буриад, Тува, Алтай зэрэг бүс нутгууд дахь бурханы шашны тухай зургуудыг сонирхуулсан байна.

Энэтхэг улсад суугаа Орос улсын элчин сайд Александр Кадакин хэлэхдээ “Бурханы шашин нь сүүлийн үед Орос оронд эрчимтэй дэлгэрч баялаг уламжлалыг бий болгож байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Энэтхэгчүүд Оросын бурханы шашны талаар илүү ихийг мэдэх боломжтой бөгөөд Оросын бурханы шашинтан нар Энэтхэгийн ахан дүүс нартайгаа илүү ойр дотно соёлын холбоо тогтоох хүсэлтэй байгааг тэмдэглэх хэрэгтэй” гэж онцолжээ.    

1741 онд Оросын хатан хаан II-р Елизабет бурханы шашныг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдэл гаргаж байжээ. Өнөөдөр Орос оронд 1,4 сая бурханы шашинтан байдаг гэсэн судалгаа гарсан байна. 

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй