Орчин үеийн Япон сүмийн шинэ өнгө төрх

10-р сар 20, 2012

Токио, Япон-32 настай Японы Комёожи сүмийн лам Кэйсүкэ Мацүмото саяхан Энэтхэгийн Хаядэрбадын их сургуульд эдийн засгийн ухааны мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагджээ. Тэрээр эдүгээ Японы сүм хийдэд орчин үеийн шинэ менежментийн бодлого бий болгох ажилд шаргуу орсон бөгөөд олон зуун жилийн турш шүтэгдэж ирсэн бурханы шашинд хүмүүсийн анхаарлыг илүү ихээр хандуулах нь түүний ажлын гол зорлиго болсон байна. Тэрээр бурханы шашны сүм хийдүүд орчин үеийн хүмүүстэй хамтран ажиллах шинэлэг өнгө төрхийг бий болгох хэрэгтэй ба ингэхдээ аль болох шашны үндсэн уламжлалд саад учруулахгүй байхыг анхаарч, мөн бусад сүм хийдэд өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэх болох ирээдүйн шинэ стратеги төлөвлөгөө гаргах тал дээр зөвлөгөө өгч байна.

“Эдийн засгийн ухаанд суралцсан маань миний лам хүний болон сүм хийдийн амьдралыг өөрчлөөгүй. Гэхдээ ажлын чанар чансааг өөрчилсөн. Өнөөгийн бурханы шашны байдалд би төдийлөн сэтгэл ханамжгүй байдаг. Орчин үеийн хүмүүсийн дунд бурханы шашныг илүү их дэлгэрүүлэхийн тулд бид орчин үетэйгээ илүү ихээр зохицох хэрэгтэй болж байна” хэмээн Мацүмото хэлсэн байна. Мацүмото “Залуу буддистуудын холбоо”-г үүсгэн байгуулж залуучуудын дунд шашин болон соёл урлагын тал дээр хамтран ажиллаж байгаа нь нийтийн талархалыг хүлээсэн үйл ажил болжээ. Мөн тэрээр сүмийнхээ дэргэд задгай кафе ажиллуулж эхэлсэн нь мөргөлчид болон жуулчид ая тухтай амрангаа санал бодлоо чөлөөтэй солилцох орчин болоод зогсохгүй бурханы шашны талаар мэдлэг боловсрол, буруу ташаа ойлголтоо засаж залруулах таатай орчин болсон байна. “Манай кафе бизнес ашгийн төлөө байгуулагдаагүй тул ирсэн зочидод үйлчилгээний төлбөр болон мөнгө хандивлах санал тавьдаггүй. Манай кафе нь сүм болон ирсэн зочид хоорондын харилцаа холбоо, санал бодлоо чөлөөтэй солилцох таатай орчин болж байдаг. Энэ кафед байхдаа би хүмүүс бурханы шашны талаар ямар ойлголттой байна, сүм хийдэд яг ямар үйл ажиллагаа явуулбал илүү хэрэгтэй байна, өөрсдийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулах арга замыг олж хардаг” гэж Мацүмото хэлжээ. Тэрээр “буддизм ба эдийн засаг” нэрт эрдэм шинжилгээний ажлын хүрээнд “Эдийн засаг дахь бурханы шашны сүм хийдийн хүчин чадлыг тогтоох нь” сэдэвт судалгааны ажлыг эхлүүлжээ. Эцэст нь тэрээр Япон лам нар сайн лам, сайн менежерийн ажлыг чадварлаг хослуулах хэрэгтэйг онцолсон байна.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй