Ринсэл бол сайхан сэтгэлийн үр дагавар

6-р сар 09, 2012

Бурхад гэгээнтнүүд урт хугацааны турш энэрэнгүй сайхан сэтгэл, бүтээлч зөв ухамсарыг хөгжүүлсний эцэст төгс гэгээрлийн хутгийг олж, эгэл жирийн хүмүүний биенээс хэтийдсэн хосгүй гайхамшигт лагшингийн эрдмийг олдог болно. Энэ бүгдийн биелэл нь Ринсэл юм. Ринсэл гэдэг нь бурхан багш болон бурхны шашны ихэс мэргэд, бүтээлчийн шарил биенээс өөрөө үржин гардаг сувдан хэлбэртэй онцгой сонин эрдэнийн зүйл юм.

Ийм ховор нандин эрдэнэс эх оронд маань ахин залагдаж байна. Эдгээр шүтээн нь олон орноор тойрон аялсны эцэст Монгол оронд минь ирлээ. Дилав Хутагтын санаачлагаар Нарованчин Дилав Төв ТББ “Дээдсийн бурхны шүтээнийг” хоёр дахь удаагаа залж байгаа юм байна.

“Ринсэлийг харсан хүмүүсийн сэтгэл ихээр ариусаж байдаг бөгөөд хүнд сүжиг төрнө. Сүжиг бол хамаг бүхний эх үүсвэр. Сүжгээс адистид ирнэ, сүжгээс эрдэм, мөн мөрийг бүтээх ид хүч төрнө” хэмээн Зопа Ринбүүчи ламтан айлджээ. Үнэхээр ч тийм мэдрэмж төрж байсан. Нэг ёсондоо бурхан номын оргилд хүрсэн хүний бие лагшин нь хүртэл тийм хүчтэй агуу эрдэнэ ургуулах чадалтай болдогийн бодит баримт жишээ юм.

Ринсэлүүдийг Монголын Хүүхдийн Ордонд залсан. Очсон хүн ринсэлээс адис хүртэхийн зэрэгцээ Дээрхийн гэгээн XIV далай ламын фото зургийн үзэсгэлэн сонирхох боломжтой. Үүний зэрэгцээ олон эрдэмтэй багш, эрдэмтэд, гавж нарын бурхан номын талаар нээлттэй лекцийг сонсож, бурхан шашны талаар сонирхолтой кино үзэх боломжтой.

Жишээлбэл, манай төвийн багш гавж Д.Нямсамбуугийн “Бурхны шашин ба шинжлэх ухаан” сэдэвтэй лекц маш сонирхолтой болсон. Бурхны шашин, шинжлэх ухаан хоёрын адил төстэй болон ялгаатай талын тухай залуучууд ер нь хэн бүхэнд ойлгомжтойгоор олон жишээ баримттайгаар тайлбарласан юм. Лекцийн гол зорилго нь бурхны шашинд догматик буюу ягшмал сургаалийн үүднээс хандах хэрэггүй. Өөрөөр хэлбэл, нэг хэвшмэл тогтсон хууль мэтээр ойлгож сохор муйхар байх хэрэггүй бөгөөд харин ч бурхан багшийн айлдсан номлол сургаалийг өөрийн биеэр туршиж үзэх хэрэгтэй гэсэн санаа байлаа. Бид бурхан багшийн айлдсан сургаалийг эхлээд сонсоод дараа нь эргэцүүлэн тунгаагаад сүүлд нь бясалгах хэрэгтэй. Энэ бүхний эцэст сая хэрэгжүүлэх нь зөв юм.

Манай багшийн адил олон эрдэм номтой багш нар 6-р сарын 12-ны өдрийг хүртэл лекц тавих хөтөлбөртэй байгааг дуулгах хэрэгтэй болов уу. Ямартай ч та Монголын Хүүхдийн Ордоноор зав гаргаад заавал очиж үзэх хэрэгтэй шүү гэж захин хэлье.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй