Сан тавих ёс

10-р сар 15, 2013

Бурханы шашин дэлгэрсэн газруудад “Сан тавих” хэмээх ёс зан үйл ихэд дэлгэрсэн байдаг. Бүр Бурхан гэгээний үед Магдасанмо гэгч элдэв сайхан үнэртэнг найруулан шатааж байшингийнхаа дээр тавьсан утаагаар Бурхан багшид тахил өргөж байсан хэмээн “Магдасанмо домог”-т өгүүлсэн байдаг. “Үнэр дор гурван зүйлийг мэдэж үйлд...” хэмээсэн нь сангийн гарвалыг үзүүлсэн ажээ. Энэтхэгийн их бандида тарнич Ловон Бадмажунай Төвд оронд залагдан ирж, догшин газар лус савдагийг номхотгохын тул ном тарни уншин арц ганга тэргүүтэн элдэв сайхан үнэртэнг уугиулж байсан гэдэг. Энэ нь сан тавих зан үйлийн эхлэл байжээ. Монгол нутагт Бурханы шашин дэлгэрэхийн хамт сан тавих зан үйл түгээмэл болсны зэрэгцээ улам баяжин хөгжсөн байна. Халхын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар өөрийн багш IV Ванчин Богд Лувсанчойжижанцанд Ар халх даяар ган, зуд, гай барцад, элдэв харшлах шалтгаан бүгдийг ариусгаж айл хотолоор амар түвшин элбэг баян байлгах, буян хишиг хайрлах үг цөөн утга гүн увидасыг хайрла..” хэмээсэнд “Дашчарвэв сан” буюу “Өлзий хутгийн хурыг буулгагч сан”-г Ар халхчуудад зориулан тухайлан айлдаж өгчээ. Иймийн тул Өндөр гэгээн бээр “Дашчарвэв сан”-г хурлын уншлагад тогтмол уншуулах болсны сацуу айл гэртээ уншуулан даллага авхуулах ёсон Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн ажээ. Ингэж хурал номын газар болон орон гэртээ дээрх санг айлдуулснаар бүтэн жилийнх нь гай барцадыг арилгах зэрэг ач тус адистэд ихтэй сан юм. Үүнээс гадна олон зүйл сан байх бөгөөд Бурхан сахиус, орон хангай, лус савдаг, див бузар, наймаа ганзага, хийморь, гэр орон, галын сан тэргүүтэн болой. Сан тавиулахад сангийн бойпортоо чулуун нүүрс тэргүүтэн элдэв муухай зүйлийн үнсийг оруулж болохгүй. Зөвхөн аргалын үнсээр дүүргэж хийдэг. Сан тавих арцандаа агь, ганга, улаан цагаан зандан, гүрүм, гавар, гүгүл зэрэг аль болох олон сайхан үнэртэнг нунтаглан арцандаа хольж арцаа шулуун буюу нар зөв тойруулан хоёр янзаар цувихын алинаар ч болох бөгөөд баруун талаас нь асаадаг болой. Мөн сангийн идээ, чамар, сүү цайны дээж тавих ёстой. Арцаа уугиулсны дараа рашаан усны зүйлээр сүрчинэ.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй