Саран хөхөөний намтарыг залсан тухай

8-р сар 06, 2014

Говийн догшин ноён хутагт Данзанравжаа дууч хуурч эмс, бараа бологчдоо дагуулан Алшаа ууланд очиж дуу хуур болон хэд хоножээ. Гэтэл нутгийн ардууд энэ байдлыг үзээд “Ар Монголоос их шидтэн гэгдэгч согтуу эр олон эмс охидууд дагуулан манай энд ирж их дуу чимээ болж нутгийн ардуудын дунд төвөг удаж байна хэмээн Алша ноёнд айлтгажээ. Үүнийг дуулсан Алша ноён нь Алша ван хэмээх Агваандандар лхарамбыг дуудаж “Тэр говийн согтуу ноён хутагтаас зайлахгүй. Түүнд ид шидийг үзүүлж, ном хаялцан хөөж явуул” гэжээ. Энэхүү Алша ван хэмээх Агваандандар лхарамба нь насан өндөр боловч их газар явж ихийг үзэж ном эрдэмд нэвтэрхий боловсорсон нэгэн байв. Дандар лхарамба Данзанравжаагийнд ирж амар мэндийг асуувал Данзанравжаа хариу мэндлээд дэргэдээ байсан эрдэнийн танзан товдтой архиа барьжээ. Дандар лхарамба “Архи уудаггүй, арван хар нүглийг тэвчиж явдаг”-аа айлдаад архинаас нь ядам хуруугаараа нанчид өргөөд эргүүлэн өгсөнд Алша ноён энэхүү Дандар лхарамбыг явуулж гэдгийг мэдээд Данзанравжаа товдтой архиа авч нэг шившээд “Үүнийг ус гээд, өөрийгөө үхэр гэж бодоод залгилчих” гэсэн гэнэ. Гэтэл нээрэн товдтой архи нь захаасаа хөөсрөн архины үнэр нь замхаран арилаад ус болсон байжээ. Ингээд тэр хоёр танилцан энэ тэрийг ярилцаад эцэст нь Дандар лхарамба “Танзан товдоо надад өгчих, над олдохгүй, чамд мундахгүй эд байна” гээд аягыг аваад өвөртөлсөнд Данзанравжаа инээгээд “Тэгвэл та надад Жамъян мядагийн догжидоо өгчих” гэжээ. Энэ нь Данзан равжаагийн “Саран хөхөөний намтар” дуулалт жүжгийн эх зохиол болох Дорно дахины их бичгийн хүн Лувсандамбийжалцаны “Саран хөхөөний тууж” байжээ. Ингээд Данзанравжаа босож Дандар лхарамбаас адис авах гэтэл Дандар лхарамба мөн өөдөөс нь тэргүүнээ нийлүүлэн хүндэтгэлтэйгээр адислалцсан гэдэг. Дандар лхарамба Алша ноёныд очоод “Би Говийн ноён хутагтад бараалхаад ирлээ. Доогуур ярьвал Дүдгар ваанчигаас наашгүй, дээшээ ярьвал Жанчүв сэмбий са жүва товолсон байна билээ. Би мөргөсөөн” гэсэнд Алша ноён “Багш хэрвээ мөргөсөн л юм бол би очиж мөргөлгүй яахав” гэж мөн Данзанравжаад бараалхаж мөргөсөн гэдэг. 

(Өмнөговь аймгийн иргэн Л.Мажаагаас 2008 онд сонсов)


Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй