Сэтгэл хөдлөлийн зураглал хийх судалгаатай танилцаж, нийтээр энэрэн нигүүлсэхүйн бясалгал хийлээ

12-р сар 16, 2015

2015 оны Долдугаар сарын 5-нд

Өнөө өглөө тэнгэр бүрхэг байсан ч Дээрхийн гэгээнтэн болон түүний эртний анд Пол Экман хоёрын уулзалт халуун дулаан уур амьсгалд өрнөсөн юм. Эрдэмтэний охин Ийв, эхнэр Мэри Энн Мэйсон, Эрик Роденбэк нарын хамт үргэлжилсэн уулзалтын үеэр Экман “Сэтгэл хөдлөлийн зураглал хийх” судалгааны тайланг танилцууллаа. Дээрхийн гэгээнтэн уулзалтыг эхлүүлж “Бидний зорилго бол өнөөгийн дэлхий ертөнцөд амьдарч буй, аз жаргалтай амьдралд хүсэн тэмүүлэгч 7 тэрбум хүн байх учиртай. Бид тэдэнд аз жаргал мөнгө, эд зүйлээс

хамаардаггүй, харин бидний дотоод үнэт чанарууд буюу аливаа шашны итгэл үнэмшилээс хальж гарсан энэрэл нигүүлсэл зэргээс хамаардаг болохыг ойлгуулахыг хичээдэг. Бүх хүн төрөлхтөнд ялгамжаагүй хүрэх, ойлгож хүлээж авахад нь дөхөм, шашны бус, сургаал хэрэглэхийг бид хичээж байна.”

Дээрхийн Гэгээнтэн Пол Экманы хамт уулзалт руу явж байгаа нь.

Анахейм, Калифорни Муж, АНУ. 2015.07.04 Зургийг Соном Зоксан

“Энэ хичээл зүтгэлийнхээ нэг хэсгийг би эрдэмтдийг гэж үзэн онцгой ач холбогдол өгдөг. Учир нь тэд зөвхөн туршлага, нотолгоотойгоор урагш алхахыг эрмэлздэг. Шашнаас ангид ач холбогдолыг хүмүүст хүргэх үйл ажиллагаандаа бид төрөх, төрөөд эцэг эхийнхээ гэрт тэдний хайр халамжид өсч торних гэх мэт хүн төрөлхтөний нийтлэг амьдралын туршлага, замналыг үндэс сууриа болгох хэрэгтэй. Ерөнхий ажиглалтаар амархан уурладаг хүмүүс аз жаргалгүй хүмүүс байдаг бөгөөд шинжлэх ухааны ололт, нээлтүүд ч нигүүлсэнгүй сэтгэл зэрэг бидний дотоод үнэт чанаруудын ач холбогдолыг баталсаар байна.”

Экман хариулахдаа “Та надад бид сэтгэл хөдлөлийн зураглал хийх хэрэгтэй тухай айлдахад сэтгэл хөдлөлийг судалдаг 250 эрдэмтэний тухай бодож үзсэн юм. Бид хүмүүсийн мэддэг нийтлэг сэтгэл хөдлөлийг тодорхойлсон. Эдгээрт баяр баясгалан, уур, айдас, уйтгар гуниг,

үзэн ядалт багтаж байна. Бид энэ сэтгэл хөдлөлүүд яаж нөлөөлдөг, сэтгэл хөдлөл бидэнд хэрхэн тусалдаг, эсвэл бидэнд хэрхэн саад бэрхшээл үүсгэж болдгийг үзүүлэхийг зорьсон.”Тэрбээр үүнийг сэтгэл хөдлөлийн зураглал дээр тайлбарласан бөгөөд, энд сэтгэл хөдлөлийг Англи хэлэнд хэрхэн нэрлэдэгчилэн тодорхойлсон компьютерийн модел байдлаар үзүүлсэн байлаа. Тэр Англи хэлэнд тодорхой нэрлэсэн үг байдаггүй сэтгэл хөдлөлүүд тухайлбал, ‘schadenfreude’ буюу бусдын зовлонд баярлах, ‘naches’ буюу “бахархал, баяр бахдал” гэх эцэг эх нь хүүхдээсээ мэдрэх сэтгэл хөдлөлийг нэрлэсэн Еврей хэлц зэргийг дурьдсан юм.

Үүнээс өмнө хор хөнөөлтэй болон үр дүнтэй, тэдгээрийн хам шинжийг агуулсан сэтгэл хөдлөлүүдийг тодорхойлох, зураглах оролдлого хийгдэж байгаагүйг Экман дурьдлаа. Дээрхийн гэгээнтэн ч сэтгэлийн хөдөлгөөн нь дангаар үүсч бий болдоггүй бөгөөд бусад сэтгэлийн хөдөлгөөнүүдтэй харилцан хамааралтайгаар үүсдэгтэй санал нэгдсэн юм.

Ийв Экман зураглалд ашигласан цаг хугацааны хүснэгт нь сэтгэлт хөдлөлд үнэлгээ өгч, сэтгэл хөдлөлийн зангилаа/түгжээ/ үеүд болон бидний тэдгээрт хэрхэн хариу үйлдэл үзүүлдгийг үзүүлсэн болохыг тайлбарллаа.

Пол Экман сэтгэл хөдлөлийн зангилаа буюу түгжээний ухамсар өөрөө үүсч бий болдоггүй боловч энэ ур чадварыг төлөвшүүлэх боломжтой хэмээн тодорхойлсон юм. Уур бухимдалын зангилаа нь өөрийнх нь хувьд хэн нэгэн түүнд юу хийхийг заах үед илэрдэг тухай дурьдсан. Энэ мэтээр уур бухимдалыг оч төдий байхад нь танин мэдэж гал болж авалцахаас сэргийлэх боломжтой. Ийм ухамсар, сэрэмжийг хөгжүүлэх хэрэгтэй. Дээрхийн гэгээнтэн үүнтэй санал нэг байсан бөгөөд Шантидева гэгээнтэний уур бухимдалыг дүрэлзэхээс нь өмнө, дөнгөж үүсч байхад нь дарах хэрэгтэйг номлосон тухай иш татлаа.

Пол Экман болон түүний охин Ийв Экман нар өөрсдийн гаргасан сэтгэл хөдлөлийн зураглалыг Дээрхийн Гэгээн Далай Ламд тайлбарлаж өгч буй нь. Анахейм, Калицорни муж, АНУ 2015.07.04. Гэрэл зургийгЖереми Рассел.

Ийв Экман Дээрхийн гэгээнтэнд амар тайвныг хэрхэн үүсгэх, амар амгаланд хэрхэн хүрэхийг мэдэх шаардлагатай байгааг хэлсэн юм.Хүмүүс энэ төрлийн мэдлэг маш чухал гэдгийг ойлгох хэрэгтэй гээд түүний аав одоогийн нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд бидэнд амар тайван байх нь тус болно гэснийг дурьдсан юм. Дээрхийн гэгээнтэн үүнийг хүлээн зөвшөөрөөд, бид

маш амархан уурлаж бухимддаг хэдий ч уур бухимдалын учрыг олдог болж чадна. Бэрхшээлтэй нүүр тулах үедээ хэрхэн амгалан тайван байх вэ гэдгийг сурч чадна. Сэрэмжтэй байж биеэ барих чадвараа хөгжүүлбэл үүнийг бид чадна гэж айлдлаа. Түүнчлэн Дээрхийн гэгээнтэн богино хугацааны болон урт хугацааны үр дүнг үнэлж дүгнэх боломжийг олгодог хүний оюун ухаан энэ тал дээр тус болохыг онцолсон юм.

“Эртний Энэтхэгийн болон буддист бясалгалд тухайлбал амьсгал дээрээ төвлөрөх бясалгал байдаг. Амьсгал авах нь хүний оюун ухаанд завсарлага өгч байдаг. Гэсэн хэдий ч маргалдагч талуудын зөвхөн нэг тал ингэж завсарлага авах нь тийм ч их тус болж чадахгүй.”

Экман “ямар нэгэн маргаан мэтгэлцээний үед хүүхдэд заах маш хэрэгтэй дүрэм бол хэрвээ нэг тал нь завсарлага авсан бол нөгөө тал нь зогсох хэрэгтэй” гэж хариулсан юм.

Тайлан илтгэлийн төгсгөлд Дээрхийн гэгээнтэн сэтгэл хөдлөлийн зураглал нь гайхалтай инноваци болжээ хэмээн сайшаасан юм.

“Энэ үнэхээр гайхалтай. Энэ бидэнд сөрөг сэтгэл хөдлөл ямар хортой болох ойлголтыг бусадтай хуваалцах боломжийг олгож байна” гэж Дээрхийн гэгээнтэн айлдлаа.

Пол Экман сэтгэл хөдлөлийн зураглал хийх санааг хэрхэн бодож олсоныг асуухад Дээрхийн гэгээнтэн “газрын зураг таныг шинэ газарт очиход замаа олоход тус болдог. Ийм зураглалтай байх нь эерэг сэтгэл хөдлөл хичнээн чухал, сөрөг сэтгэл хөдлөл муу үр дагавар авчирдагийг тайлбарлахад тус болно” хэмээн хариулсан юм.

Уулзалт судалгааны багийн хийхийг хүссэн товч судалгаагаар өндөрлөлөө. Энэ судалгаа нь зураглалдсэтгэл хөдлөлүүд нэмэх, зан байдлыг таниж мэдэх үед үүсэх хүчирхийлэл, хувийн зан чанар болон сэтгэл мэдрэлийн эмгэг өвчний тухай байлаа. Багийнхан төслөө АНУ-ын албан ёсны хоёр дахь хэл болох Испани хэл рүү орчуулахыг зорьж байгаа бөгөөд зөвлөгөө өгөх интернэтэд холбоогүй, бие даасан хувилбарыг бүтээхээр ажиллаж байгаа аж.

Жүжигчин Форест Вайтэкэр Дээрхийн гэгээнтэн Далай ламыг лекцийн өмнө танилцуулж байгаа нь.

АНУ, Калифорни муж, Ранчо Лас Ломас, 2015.07.4. Зургийг Тензин Чойхор.

Үдийн зоогны дараа Дээрхийн гэгээнтэн Пийк Майнд төслийн урилгаар бясалгалын тухай айлдвар айлдахаар хөдөө талын замаар Ранчо Лас Ломасыг зорилоо. Түүнийг 400 гаруй сонсогч болон нийгмийн идэвхитэн, жүжигчин Форест Вайтэкэр төрсөн өдрийн дуу дуулан бялуутай угтан авсан юм. Жүжигчин түүнийг Мартин Лютер Кинг, Нелсон Мандела, Тереза

эхийн адил бид бүгдээрээ эрх тэгш, ялгаагүй болохыг ойлгоход тусалж байгаа гайхалтай хүмүүсийн нэг хэмээв.

Дээрхийн гэгээнтэнийг яриагаа эхлэхээс өмнө Майкл Трэйнэр хөгжимчин Тим Файныг хийл хөгжим тоглохыг урилаа.

Дээрхийн гэгээнтэн “Ах дүү нараа”гэж яриагаа эхлээд “Би энд байгаадаа туйлын их баяртай байна. Сүүлийн хэдэн өдрүүдэд би том хотуудаар явсан, харин энд нилээд алслагдмал, модод, ногоон орчин гээд байгальтайгаа илүү ойр гэдгийг мэдрүүлэх сайхан газар юм. Том төвлөрсөн хотуудад бид өөрсдийнхөө тав тухыг бодож хиймлээр цэцэг мод тарьдаг бол энд тэр бүхэн нь жинхэнэ. Миний төрсөн өдөрт сайхан мэндчилгээ дэвшүүлсэнд баярллаа, гэвч би шинэ өдөр бүрийг төрсөн өдөр гэж бодох дуртай. Төрсөн өдөр бол бидний амьдрах зорилгын хэмжүүр болсон аз жаргал, баяр баясалтайгаар тэмдэглэдэг өдөр билээ. Бид оюун ухаанаа сайхан сэтгэлтэй хослуулбал маш тустай бас эерэг нөлөөтэй байх болно.”

“Ихэнхидээ бид мэдрэхүйн таашаал, сэтгэл ханамжийг чухалчилах бөгөөд хараа, дуу чимээний таашаал нь түр зуурын, гагцхүү тэр мэдрэмжийг үүсгэгч байх үед л үргэлжлэх бөгөөд харин бидний оюун ухаан 24 цагийн турш ажиллаж байдаг. Бидний сонсох дуртай хөгжим зогсоход, сэтгэл ханамж зөвхөн дурсамж болж үлддэг. Бид ийм гайхалтай тархитай учраас оюун санааны туршлагадаа илүү анхаарал хандуулах хэрэгтэй.”

Тэрбээр анхаарлаа тодорхой нэг зүйлд төвлөрүүлэн оюун ухаанаа тайвшруулах, дадлагажуулах аргын тухай тайлбарллаа. Хэдийгээр энэ бодсоноос ч хэцүү боловч, оюун санаагаа бясалгалд дадлагажуулах нь маш хэрэгтэй, үр дүнтэй гэж айлдлаа. Бид мэдрэхүйг чухалчилахаа больж эхлэх юм бол түр зуурын хоосон, чөлөөтэй, саруул байдлыг мэдэрч эхэлдэг. Энэ нь түр зуурынх байж болох ч оюун санааны тунгалаг байдлын тухай жаахан ч болов ойлголтыг өгч чаддаг. Оюун ухааны туйлын мөн чанарыг танин мэдэх нь амар хялбар биш хэдий ч танин мэдэх боломжтой зүйл билээ. Мэдээж хугацаа хэрэгтэй, аливааг маш хурдан өөрийн болгохыг хүсдэг орчин цагийн хүмүүст энэ төвөгтэй байж болох юм.

ДээрхийнгэгээнтэнДалайлам Силверадогийн Ранчо Лас Ломаст лекц уншиж байгаа нь.

АНУ, Калифорнимуж, 2015.07.4.ЗургийгТензинЧойхор.

Дээрхийн гэгээнтэн мөнх бусын тухай санах болон шинжлэх бясалгалын тухай айлдлаа.

“Улиралаас хамаарч модод өөрчлөгддөг шиг цаг хугацаа бусад зүйлсийг ч мөн өөрчилж байдаг. Үүнийг бид шинжилж, таниж мэдэж болно. Бид аливааг өөрөө гэрчилж, нотлохоосоо өмнө тэр зүйлийн тухай сонсох, бодох зэргээр өөрсдийн ойлголтоо бий болгодог. Бидний ихэнхи асуудлууд бодит байдлыг зөв танин мэдэж чадаагүйгээс болж үүсдэг. Шинжлэх бясалгал биднийг энэ алдаагаа засахад тусална.

“Дараагийн зүйл нь бид бусдын төлөө гэх сэтгэлээ хөгжүүлэх тухай асууудал. Бид эцэг эхээсээ өвлөн авсан нөлөөллийн үр дүнд байгалиасаа нөлөөллийн үрийг агуулж байдаг. Бид энэ үрээ

ургуулан соёолуулж чадах бөгөөд хэрэв тэгвэл хамаатан, садан найз нөхдөөс гадна энэ дэлхийн 7 тэрбум хүн төрөлхтөнийг хамран хүрээгээ тэлэх болно. Асуудал бэрхшээл бидний хоорондын хоёрдогч, чухал бус гэмээр ялгаа гаргах үед бий болдог. Үүний оронд бид үндсэндээ хүн гэдгээрээ бүгдээрээ адилхан гэдгийг санах хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлбэл бид бусдын төлөө гэсэн сэтгэлээ улам бэхжүүлж чадах бөгөөд энэ гараг ертөнц хүрээлэн буй орчин минь бидний цор ганц орон гэр болохыг илүү сайн ухамсарлах болно.”

Тэрбээр танхимд байгаа хүмүүсийг 5 минутын турш хамтдаа бусдын төлөө бясалгахыг санал болгосон бөгөөд зовхио доошлуулах боловч заавал аних хэрэггүйг зөвлөсөн юм. Мөн тэрбээр хараахан төвлөрөөгүй, сэтгэл тань хөдөлсөн байх аваас орж гарч байгаа амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлэхийг санал болголоо.

5 минут өнгөрсөний дараа самади, амгалан тайван бясалгал, випашяна буюу гүн төвлөрөлийн бясалгалууд Энэтхэгийн төрөл бүрийн урсгалуудад нийтлэг болохыг онцоллоо. Мөн тэрбээр Грекийн Ортодокс сүмийн лам нар ч ийм төрлийн бясалгал хийдэг байж болох талаар сонссон хэмээн өгүүлсэн юм.

Сонсогчдоос ирсэн асуултад хайрын тухай ярих үедээ та ямар утгаар ярьдаг вэ гэсэн асуултад тэрбээр бидний бие биеийнхээ тухай мэдэрдэг дотно байдал хэмээн хариулсан юм. Хүүхдүүд хоорондоо тоглохдоо ямар шашинтай, арьсны өнгө болон ямар угсаа гаралтай гэх мэт зүйлсийг огт хайхардаггүй бөгөөд хэнтэй ч элэгсэгээр хөгжилдөн тоглоход бэлэн байдгийг анзаарсан гэлээ. Мөн орчин үеийн боловсролын систем үүнийг өөрчилж байгаа мэт санагдах болсон тухай дурьдлаа.

Лекцэд оролцогчид Дээрхийн гэгээнтэн Далай ламын яриаг сонсож байгаа нь. Силверадогийн Ранчо Лас Ломаь Калифорни, АНУ. 2015.07.04 Зургийг Дэнзэн Чоехор

Хэцүү шийдвэрийг хэрхэн гаргах тухай асуултад сайхан сэтгэлийг дөрөөлсөн оюун ухаанаа ашиглахыг зөвлөсөн. Нинжин сэтгэлээр үйлдсэн үйл бүхэн биднийг үнэнч шударга байхад тусалдаг. Түүнээс сая сая хүмүүсийн анхаарлын төвд байх нь ямархуу байдгийг сонирхосон асуултад тэрбээр өөрийгөө тэдний адил жирийн л нэг хүн гэж үргэлж боддог тухай хэлсэн юм. Өөрийнхөө тухай ингэж бодох нь өөрийгөө найз нөхдөөрөө хүрээлүүлсэн, амар амгалан нэгэн гэж мэдрүүлдэг хэмээлээ.

Лекцийн төгсгөлд, хөгжмийн зохиолч, реппер Алое Блэк “Хайр бол хариулт” дуугаа дууллаа. Майкл Трэйнер Дээрхийн гэгээнтэнийг морилон ирж яриа өрнүүлсэнд дахин талархаад, үйл ажиллагааг зохион байгуулсан хүн бүрт талархал илэрхийлсэн юм. Дээрхийн гэгээнтэн дэлхийг өөрчлөхийн тулд НҮБ юмуу Цагаан ордны зааварчилгааг хүлээх биш өөрчлөлт хүн бүрээс эхлэхийг онцлоод, хүн бүрийг юу сонссоноо ахин нэг бодож үзэхийг хүссэнээруулзалт өндөрллөө. Бясалгалын тухайд, бидний хор хөнөөлтэй сэтгэл хөдлөлийн муу үр дүнгийн талаар байнга санах нь бидний амьдралыг өөрчилгнө гэж айлдлаа. Хэрвээ таныг нэг хүслээ хэл гэвэл гэсэн асуултад тэрбээр “Дэлхийг аз жаргалтай болгох, хүн төрөлхтөнийг аз жаргалтай болгох. Үүнд хүрэх нэг түлхүүр бол сэтгэл хөдлөлөө хэрхэн зохицуулж сурах юм.”

Орчуулсан: Ч.Аниргүм

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй