Сэтгүүлч Энн Кюрри Дээрхийн гэгээнтэнээс 80 насны төрсөн өдрөөрөө нийгмийн сүлжээний ертөнцийнхөнд, ялангуяа залууст хандаж юу гэж хэлмээр байгааг асуужээ.

11-р сар 12, 2015


Дээрхийн гэгээнтэн:
Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Намайг нөхөрсөгөөр хүлээн авч байгаа маш олон хүнд талархал илэрхийлье. Сүүлийн үед олон газраас маш олон хүн надад төрсөн өдрийн мэнд хүргэе гэж хэлж байна. Би түүний хариуд тэдэнд “миний төрсөн өдөрт өгөх хамгийн том бэлэг бол та өөрийн оюун ухаан, сэтгэл хөдлөлд илүүтэй анхаарал хандуулах явдал” гэж байнга хэлдэг. Учир нь одоо 80 настай энэ хүн маш хэцүү амьдралыг туулсан. 16 настайдаа би эрх чөлөөгөө алдсан, 23-тайдаа эх орноо алдсан. Энэ бүх хэцүү цаг үед миний хамгийн сайн нөхөр, хамгийн итгэлтэй анд бол оюун ухаан, сайхан сэтгэл минь байлаа. Энэ сэтгэл миний дотоод хүч, дотоод амар амгаланг бий болгож байсан. Тийм ч учраас би үүнийг миний эгч дүүс, ялангуяа залуу дүү нар та бүхэнтэй хуваалцаж байна. Та бүхэн өөрсдийн дотоод үнэ цэнийг би болгоход анхаараарай. Ингэж чадвал амьдрал чинь илүү амар тайван, аз жаргалтай байх болно. Өнөөгийн дэлхий ертөнцөд бид материаллаг үнэ цэнийг илүүтэй таашаах болсон. Бид өөрсдийн дотоод үнэ цэнэд хангалттай ач холбогдол өгөхгүй байна. Тийм ч болохоор жаахан асуудал тулгармагц л хашгирч, уурлаж, сэтгэлээр унадаг. Дотоод үнэ цэнээ бий болгочихсон хүнд гадаад нөхцөл байдал ямар байх нь төдийлөн хамаагүй болдог бөгөөд сэтгэл санаагаа тайван байлгаж чадна. Оюун ухаан тогтвортой тайван байвал бие эрүүл байна. Энэ маш чухал. Сүүлийн үед эрүүл мэндийн шинжлэх ухааны эрдэмтэд “үргэлжийн айдастай, ууртай байх нь бидний дархлааг үгүй хийдэг” гэдгийг хэлж байна. Биеэ эрүүл байлгая гэвэл амгалан тайван сэтгэл хамгийн чухал нь. Зарим хүн “Эрүүл биетэй байхын тулд саруул ухаан хэрэгтэй” гэж хэлдэг шүү дээ. Та үүнд итгэсэн ч бай үгүй ч бай энэ бол бидний сэтгэл хөдлөл, оюун ухаан хэрхэн ажилладаг тэр үйл ажиллагаа юм. Энэ бол миний залуу ах дүү та бүхэнтэй хуваалцахыг хүссэн зүйл. Та бүхэн ийм байж чадвал маш жаргалтай болж энэ миний төрсөн өдрийн хамгийн сайхан бэлэг байх болно. Харин та надад “төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж хэлж байгаа ч гэсэн сэтгэлийн байдал чинь тавгүй, гутарсан эсвэл ууртай байх юм бол би түүнийг харин хамгийн төрсөн өдрийн хамгийн муухай бэлэг гэж хүлээж авах болно шүү /инээв/. Баярллаа.


Орчуулсан: Ч.Аниргүм

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй